Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Тогтвортой гэр бүлд байх чанар
- Хувь хүний ёс суртахуун ба зан чанар
- Хэлсэн үгэндээ эзэн болох
- Дотоод сэтгэлээ ухаанаараа жолоодох явдал гэж үздэг
Хүндэтгэх ёсон
Аливаа ёс гэдэг эрт үеэс өвөг дээдсээс уламжлан дараахи үеийнхэндээ ирдэг. Хүндэтгэх ёс нь бүр эрт үеэс одоо үе болтол уламжлагдсаар байна. Хүндэтгэх ёсыг дотор нь үндсэн гурван хэсэгт хувааж болно. Үүнд: "мэндлэх ёс", "хүндлэх ёс", мөн "зочлох ёс" орно. Хүндэтгэлийн ёс нь монголд дэлхийн бусад оронтой харьцуулан илүү өвөрмөц байдлаар хөгжсөн гэж хэлж болно. Үүгээр ч бид бахархах ёстой. Нэгэн жишээ дурьдахад Монголчууд бидний дунд байдаг гэр бүлийн доторх ахчлах, эгчлэх, дүүчлэх, авгайлах, ёс нь дэлхийн цөөн оронд байдаг байна.
Өвөг дээдэс маань өргөө гэртээ зочлон ирсэн хаад ноёд, харц ард, өвгөд өтгөс, хүүхэд нялхас, эр эм, харь буруу номтоныг үл ялгаварлан зочлон хүндэлж, байгаа бүхнээрээ дайлж цайлган сэтгэлээр угтаж үддэг сайхан ёс заншилтай.
Манай өвөг дээдэс хэм сахих ёсыг хатуу баримталж байжээ. Юм бүхэн хэр хэмжээтэй. Хэмжээ нь хэтрэх юм бүхэн хортой. Хэл яриандаа хэм сахихыг сургахдаа "Хэлбэл миний дур, хийсвэл тэнгэрийн дур" гэж болохгүй. "урт хошуу толгой орооно, урт хормой хөл орооно", "дааганаас унаад үхэхгүй даравгараас болоод үхнэ" гэхчлэн орой рүү ортол хэлсэн байдаг. Жишээ нь: "олны дотор үгээ бэхэл, ганцаар суухдаа сэтгэлээ шинж, өдрийн явдлаа шөнө нь тунгаа", "сүүдрээ харж биеэ зас", "жаргах цагт сэрэх хэрэгтэй, зовох цагт хатуужих хэрэгтэй", "алттан өмсөхөд мөрөнд шингэхгүй амттан идэхэд араанд шингэхгүй" гэх мэт сургаал нь хүнд заавал нэгийг бодогдуулна.
"Тос шиг сэтгэлийг царааж, сүү шиг санааг ээдүүлэв" гэж "Нууц товчоонд" өгүүлсэн байдаг билээ. "Үгээр цохихоор сүхээр цохь", "үгийн шарх эдгэдэггүй, мэсийн шарх эдгэдэг", "ам алдвал барьж болдоггүй, алт алдвал барьж болдог", "урмыг нь хугалахаар ууцыг нь хугал" гэж хэлцэж ярьдаг байснаас үзэхэд монголчууд хүндэтгэх харилцах ёсыг онцгойлж анхаардаг байжээ.
Өрх гэрийн дотор их, багагүй эвсэг найртай, ах захаа мэддэг, үнэнч шударга байх явдал юм.
Дарж хүндэлхээр
Дагаж хүндэл гэдэг
Түүхэн урт удаан хугацааны туршид хүмүүсийн харилцаа улам нарийсч ирсний тод илрэл бол бишрэн шүтэх, хүндэтгэх, цээрлэх зэрэг ёс заншил, тэдгээртэй холбоотой зан үйлүүд бий болж баяжин хөгжиж бидний үеийг хүртэл уламжлагджээ.
Монгол хүний эрхэмлэдэг 6 зүйлийн дотор: өвөг дээдсийн сургаалийг сонсож сэрж явахыг заасан байдаг. Монголчууд:
Нялхсыг асар
Настныг хүндэл гэдэг.
Манай ард түмэн:
Амраглах гэгч
Анхны ёс
Мэндлэх гэгч
Мөнхийн ёс
Зуд нэг жилийнх
Журам мянган жилийнх
Төрийн ёсыг сахиж явбал
Түмэн зүйлийг мэдэж болдог
Өтгөсөө хүндэл
Өөрийн биеэ шинжил
Заан хичнээн том ч
Замын аясыг дагана
Жанжин хичнээн их ч
Хуулийн аясыг дагана гэх зэргээр
сургадаг.
Монголчууд эртдээр үеэс эцэг эх, настаныг ямагт эрхэмлэн дээдэлж, хайрлан хүндэтгэхийг нэгэн насны ёс журам болгож ирсэн заншилтай бөгөөд ачийг нь хариулахын төлөө машид чармайдаг. Эцэг эхийнхээ өөдөөс үг сөрөх, дэргэд нь хэрүүл маргаан дэгдээхийг хүний амьдралын гол ёсноос зөрсөн маш ичгүүрт хэрэг гэж үздэг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats