Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Өрхийн эдийн засгийн үндсэн ухагдахуун
Өрхийн эдийн засгийн мөн чанар:
Эдийн засгийн ухааны гараа болон хүрэх нэг нь бүгд л хүн дээр төвлөрдөг. Үндэсний эдийн засгийн төв нь ч мөн хүн юм. Хүн нь гэр бүл гэдэг нийгмийн анхдагч бүлгийн судалгааны нэгж гэдэг утгаараа бүх зүйлийн гол судлагдахуун болдог.
Өрхийн эдийн засаг нь хэрэглээг зорилгоо болгож хүслийг хангах зарчмын дагуу үр дүнтэй зарцуулалт буюу хуримтлалыг эрж хайдаг хэрэглээний менежментийн гол систем юм.
Гэр бүл нь нийгмийн хамгийн жижиг нэгж боловч эдийн засгийн хувьд хамгийн гол хэрэглэгч юм. Маркетингийн судалгаа, эдийн засаг, нийгэм, социологи гэх мэт судалгааны гол эзэн нь гэр бүл буюу хэрэглэгч байдаг.
Гэр бүл хэрэглэгч гэх утгаараа:
-нийгэм, эдийн засагтай шууд хамааралтай хэрэглэгч болно
- аливаа зүйлийг хүлээн авагч буюу энгийн хэрэглэгч /хүүхэд/
Хэрэглэгчийн судалгаанд гэр бүл, өрхийн аж ахуй нь судалгааны бие даасан, чухал объект болдог. Үүнд хоёр үндсэн шалтгаан байдаг.
1. Ихэнх барааг гэр бүлийн хэрэгцээнд зориулж худалдаж авдаг.
2. худалдан авах шийдвэр нь зөвхөн худалдан авагч биш, гэр бүлийн бусад гишүүдийн нөлөөнөөс /үр хүүхдээс/ ихээхэн хамааралтай байдаг.
Гэр бүл нь зах зээл дээр бараа худалдаж авахад гэр бүлийн гишүүд дараах 5 гол үүргийг гүйцэтгэж байдаг2.
1. Санаачлагч-хянагч. Бараа худалдаж авах тухай саналыг хэн дэвшүүлж , мэдээлэл цуглуулж шийдвэр гаргахад хэн нөлөөлж байгаа хүнийг хэлнэ.
2. шийдвэр гаргахад нөлөө үзүүлэх гол хүн гэж тухайн барааг худалдаж авахад санал нь үнэлгээний шалгуур болдог хүн юм.
3. шийдвэр гаргах хүн- санхүүгийн эрх мэдэлтэй, эсвэл гэр бүлийн мөнгийг яаж зарцуулахыг ШИЙДЭХ эрхтэй хүн /ямар бараа, ямар маркийн гэх мэт/
4. Худалдан   авагч-дэлгүүр   явж   бараагаа худалдаж авч байгаа хүн юм.
5. Хэрэглэгч-барааг хүртэгч юм.
Өрхийн эдийн засгийн мөн чанарыг тодорхой болгохын тулд үндэсний эдийн засаг болон бизнесийн эдийн засагтай харьцуулж үзвэл:
1/ Өрхийн эдийн засаг нь биеэ даасан эдийн засаг юм. Биеэ даасан гэдэг нь өрхийн менежмент нь нэг хүний санаа бодлын үндсэн дээр шийдвэрлэгддэг гэсэн утгатай. Өрхийн эдийн засаг нь ихэнхдээ гэрийн эзэгтэйн эсвэл өрхийн санхүүг баригчын хүсэл эрмэлзэлийн дагуу явагдаж байдаг учраас олонхын нэгдмэл хүсэл эрмэлзлээр зохицуулагдаж байдаг үндэсний нэгдсэн эдийн засгийн ялгаатай юм.
2/ Өрхийн эдийн засаг нь хувийн эдийн засаг юм. Үүгээрээ бизнестэй төстэй юм. Бизнес эрхэлдэг хувийн аж ахуй, хоршоо компани зэргийн аль нь ч хувийн эдийн засагтай юм. Харин улсын санхүү нь захиргааны эрхийг барьж байгаа төр буюу орон нутгийн өөртөө засах байгууллагын эдийн засаг учраас нийтийн эдийн засаг юм. Үндэсний эдийн засаг нь хүрээгээрээ бүх ард иргэдийг хамарч, бүх талбар хүрээнд хүрч, түүнчлэн олон нийтийг хамарсан эдийн засгийн бодлого явуулдаг талаараа олон нийтийн мөн чанар бүхий эдийн засаг юм.
3/ Өрхийн эдийн засаг нь үлдэгдэл нөөц бий болгодог эдийн засаг юм. Өрх гэр бүл нь орлого, хэрэглээний тэнцвэрээ хангаад зогсохгүй үлдэгдэл нөөц буюу хадгаламжтай байна гэж үздэг. Энэ үлдэгдэл нөөц нь өрхийн хөрөнгө болон үлдэж, өрхийн урт хугацааны хөгжлийн төлөвийг харуулдаг. Харин бизнесийн хувьд санхүүгийн үлдэгдэл неөөц нь тухайн бизнесийн эзний өмч болон хөрөнгө , хуримтлалыг нэмэгдүүлж, бизнесийн байр сууриа батжуулах, бие даах үндсийг бий болгоход чиглэгддэг. Улсын эдийн засгийн хувьд орлого зарлагын тэнцвэртэй байдлыг хангахад   чиглэдэг   бөгөөд   төрийн   сангийн үлдэгдэл нөөц  нь их байх тусмаа татварын хувь хэмжээг бууруулахад анхаардаг, бага байх тусам татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхэд анхаардаг байна.
4/ Өрхийн эдийн засаг нь хэрэглээний зорилгыг гол үүргээ болгодог.
 Өрх гэр нь хэрэглээгээ зөв зохицуулахыг гол үүрэгт ажлаа гэж үздэг. Хэрэглээг зүй зохистой зарцуулах нь орлогоо зөв хувиарлахаас хамаардаг бөгөөд энэ нь тухайн гэр бүлийн дотоод хэв маяг, зуршилтай холбоотой юм. Харин бизнесийн эдийн засаг нь үйлдвэрлэлд анхаарал тавьж, үйлдвэрлэлийн эргэлт, хувиарлалтанд гол ажлаа чиглүүлдэг бол улсын эдийн засгийн хувьд улс орны биеэ даасан байдлыг хангах, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахад гол зорилгоо болгодог. Эдгээр агуулга хүрээний хувьд өөр өөр ойлголтууд юм. Гэхдээ өрхийн эдийн засаг нь бизнес, үйлдвэрлэл үйл ажиллагааны эдийн засгаас тусдаа ойлголт биш бөгөөд зөвхөн хэрэглээний эдийн засгийн түвшинд авч үзэхгүйгээр хэрэглээний менежментийн системийн хүрээнд авч үзэх ёстой эдийн засаг юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats