Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Өрхийн эдийн засгийн төрөл:
1/ Гэр бүлийн хэлбэрээр нь ангилсан ангилал:
- Дан гэр бүлийн өрхийн эдийн засаг
- Их / өргөн/ гэр бүлийн өрхийн эдийн засаг
2/ Орлогын байдлаас нь хамаарсан ангилал:
- Орлого сайнтай гэр булийн эдийн засаг:
- Орлогын олон эх үүсвэртэй, хэрэглээний түвшингөөс давсан орлоготой.
- Хувиараа бизнес эрхэлдэг гэр бүлийн эдийн засаг
- Цалингаараа амьдардаг гэр бүлийн эдийн засаг
- Ядуу давхаргын гэр бүлийн эдийн засаг
3/ Амьдрах арга зам, өмчийн байдлаар нь ангилах нь:
- Газрын эздийн өрхийн эдийн засаг
- Хөрөнгөтний давхаргын өрхийн эдийн засаг
- Ажилчин ангийн өрхийн эдийн засаг
4/ Мэргэжил боловсролын түвшингөөс хамаарсан ангилал:
- Дээд боловсролтой гэр бүлийн эдийн засаг
- Тусгай дунд боловсролтой гэр бүлийн эдийн засаг
- Бүрэн дунд боловсролтой гэр бүлийн эдийн засаг
- Бага боловсролтой гэр бүлийн эдийн засаг
Гэр бүл нь нийгмийн өмнө хариуцлага хүлээх үүрэгтэй. Энэ ч утгаараа гэр бүлээс үйлдвэрлэгдэн гарч буй хүн нь нийгмийн нэг хэсэг бүлэгт хамаарч явдаг жамтай. Өрхийн эдийн засаг нь хоёр үүрэг гүйцэтгэнэ.
1. Гадаад үүрэг-нийгэмд хүлээх үүрэг
2. Дотоод үүрэг- Гэр бүлийн гишүүдийн хэрэгцээнд
Өрхийн эдийн засгийн гадаад үүрэгт:
1. Өрхийн эдийн засаг нь бизнесийн хүрээний үйлдвэрлэлийг хэрэгтэй хүн хүчээр хангадаг. Харин бизнес нь өрхийн хүн хүчийг ашигласныхаа хариуд цалин хөлсөөр, орлогын эх үүсвэрээр өрхийн эдийн засагт хувь нэмрээ оруулахаас гадна, эд материал, бараа таваараар хангаж өгдөг. Өрхийн эдийн засаг нь сайн менежменттэй   байж  чадвал  хуримтлал нэмэгдэж, хөрөнгө оруулалт ихэсч, амьдралын түвшин тодорхой хэмжээнд ахиц гарч, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж, худалдан авах чадвар сайжирна.
2. Өрхийн эдийн засаг нь харьяалагдаж буй газраа татвар төлөх үүрэг хүлээдэг. Үүний хариуд улсаас нийгмийн халамж үйлчилгээг авдаг
3. Өрхийн эдийн засаг улсын эдийн засгийн нэг бүрдүүлэгч хэсэг бөгөөд өөрийн гэсэн биеэ даасан аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг. Өрх нь эдийн засгийн хувьд биеэ даасан байна үйл ажиллагаа явуулдаг гэдэг утгаараа үүрэх хариуцлагыг өөрөө үүрдэг. Энэ нь байгууллага биеэ дааж үйл ажиллагаа явуулсныхаа хариуд өөрөө хариуцлагаа хүлээдэгтэй төстэй юм.
Өрх гэрийн эдийн засгийн дотоод үүрэгт.
1. Нөөц баялгыг бий болгох,
2. Өрхийн үйлдвэрлэл буюу хэрэглээг хангах
3. Өрхийн гишүүдийн хэрэгцээнд хуваарилах
4. Хадгаламж буюу  үүрэг тус тус гүйцэтгэнэ.
1. Нөөц баялгыг бий болгох:
Эдийн засгийн нэгжийн хувьд гэр бүл нь өөрийн нөөц баялгыг олон янзын хэрэглээндээ зориулдаг. Зарим нь шууд үйлдвэрлэл, зарим нь шууд бусаар өрхийн үйлдвэрлэлд зарцуулагдана. Нөөц баялаг гэдэг нь өрх гэр болон өрхийн гишүүдийн хүсч байгаа зорилгодоо хүрэхийн тулд ашиглаж байгаа нөөц гэж хэлж болно. Үүнд тухайн өрх гэрийн ажиллах хүчний нөөц, ур чадвар, мөн бусад материаллаг нөөц баялгууд орно. Материаллаг нөөц баялагт цаг хугацааны хязгаартай, удаан эдэлгээтэй зүйлүүд орохоос гадна чанар болон эдэлгээний хувьд хурдан элэгдэх хэрэглээний зориулалттай материаллаг зүйлүүд ч орно.
2. Өрхийн үйлдвэрлэл буюу хэрэглээг хангах
Өрхийн үйлдвэрлэл гэдэг нь өрхийн эдийн засгийн хувьд үйлдвэрлэл хэрэглээ хоёрын гол үйл явц юм. Нөгөө талаараа орц, гарцын гол хэрэглэлүүр ч гэж хэлж болно.
Өрхийн үйлдвэрлэлийг Монгол улсад ихэвчлэн өрхийн бизнес эрхлэлт, өрхийн хувийн аж ахуйтай холбон тайлбарладаг. Гэвч өрхийн үйлдвэрлэл нь агуулгын хувьд илүү өргөн санааг илэрхийлсэн ухагдахуун юм. Жишээлбэл: өрх гэр өөрийн гишүүдийнхээ хэрэгцээг хангахын тулд өдөр тутмын хоол хүнсээ бэлдэх, орлогоо зөв хувиарлаж байж бодит хэрэглээгээ хангах, хариу үнэ хөлс шаарддаггүй гэх мэтчилэн илүү олон санааг дотроо агуулсан ойлголт юм.
Өрхийн үйлдвэрлэлд мөнгөн орлогыг /нэрлэсэн орлого/ өрхийн гишүүд ашиглаж, бодит хэрэглээ болгох шийдвэрүүдийг өдөр тутамдаа гаргаж байдаг. Бодит хэрэглээ гэдэг нь өрхийн гишүүдийн хангагдаж буй хэрэгцээг хэлэх бөгөөд энэ бараа бүтээгдэхүүний ялгавартай онцлогоос хамаарсан байна. Голдуу өргөн хэрэглээний өдөр тутмын бараа үйлчилгээнд зориулагдсан хэрэглээ байдаг.
3. Хуваарилалт:
Хуваарилалт гэдэг нь өрхийн гишүүдийн хэрэгцээ шаардлага, хүсэл эрмэлзлийг ханган үзэх шаардлагатай зүйл бөгөөд өрх гэрт буй бараа бүтээгдэхүүн үйлчилгээг тэдэнд эрх тэгш оногдуулах хуваарилахыг хэлнэ. Өрхийн эдийн засгийн хувьд хуваарилалт нь сүүлчийн шат юм. Учир нь хуваарилалт гишүүдэд оногдсоноор хэрэглээ хангагдаж, сэтгэл ханамж бий болно. Хуваарилалт нь нийтийн буюу ганцаарчилсан гэсэн 2 хэсэгтэй бөгөөд нийтийн хуваарилалт гэдэг нь гишүүдийн хамтын хэрэгцээг /хоол хүнс, аюулгүй амьдрах орон гэр, эд материал, тавилга г.м/ хангадаг бол ганцаарчилсан хуваарилалт нь гишүүдийн хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа хэсэг дээр/сурч боловсрох, ур чадвараа ахиулах, эрүүл мэнд г.м/ хувьчлан оногдуулахыг хэлдэг.
4. Өрхийн хадгаламж:
Өрхийн хадгаламж гэдэг нь өрх гэр ирээдүйд хэрэглэнэ гэдэгтээ найдаж, одоогийн хэрэглээнээс татгалзах гэж энгийнээр ойлгож болно. Эдийн засгийн онолд хэн нэгний хадгаламж, нөгөө нэгний хэрэглээнд зарцуулагддаг, өөрөөр хэлбэл хадгаламж нь хөрөнгө оруулалт болж, аж ахуй нэгж, хувь хүн, хуулийн этгээдийн санхүүгийн гол дэмжлэг болдог онцлогтой. Өрхийн эдийн засгийн хувьд хадгаламж нь хамгийн оновчтой хуваарилалтын нэг хэсэг бөгөөд ирээдүйд чиглэсэн санхүүгийн чадвартай байхыг харуулна.
Өрхөд хуримтлал бий болгох нь дараах ач холбогдолтой.Үүнд:
1. Өрхийн гишүүдийн нэн тэргүүний хэрэгцээг хангах
2. Хадгалах, хэмнэх сэтгэлгээг төлөвшүүлэх
3. Гэр бүлд ирээдүйн олон төрлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр болж очих
4. Нийгэм эдийн засагт хөрөнгө оруулалт болох
5. Өрхийн    санхүүгийн    түргэн    хөрвөх чадварыг нэмэгдүүлэх г.м


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats