Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ӨРХ ГЭРИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ
Дэлхий дээр амьдралаа авч яваа бүхий л гэр бүлүүдийн хамгийн ихээр хүсч буй зүйл бол амар тайван, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрал юм. Гэвч амьдралын төлөө явж буй цаг хугацаа нь хязгаарлагдмал юм. Гэр бүлийн хувьд бүх гишүүд нь сэтгэл хангалуун байх нь олон хүчин зүйлээс шалтгаална. Жишээлбэл: гэр бүлийн харилцаа, ЭДИЙН засаг, төсөв санхүү, тэгш үүргийн хуваарилалт, сэтгэл зүй, үнэт зүйл, үнэлэмж гэх мэтчилэн. Аль аль нь байж байж гишүүд хороондын сэтгэл хангалуун амьдрах нөхцөл бүрдэнэ. Гэр бүлийн эдийн засаг нь үүнд харъяалагдах нэг хүчин зүйл юм.
Өрх гэрийн эдийн засгийн шинжлэх ухааны судалгааны гол объект нь өрх гэрийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа буюу өрхийн төсвийн асуудал юм.
Өрх гэрийн эдийн засаг гэдэг нь гэр бүлийн нийт гишүүдийнхээ хүсэл хэрэгцээг хангахын тулд хязгаарлагдмал нөөц хөрөнгө, баялагаар гишүүдийнхээ хэрэгцээг хамгийн оновчтойгоор хувиарлах үйл явц юм.
Өрхийг гэр бүл (РаmLIy) юмуу гэр (Ноmе) эсвэл эдийн засгийн амьдралын нэг өрх (Ноusхhold) гэж тодорхойлж болдог.
ХVII-р зууны дунд үед Английн эдийн засагч В.Пети хүмүүсийн хэрэглээний дундаж агуулгыг мөнгөн дүнгээр тооцож, үндэсний баялаг буюу улсын эдийн засагт тусгаж эхэлснээс өрх гэрийн эдийн засаг үүсэлтэй гэж зарим эрдэмтэд үзэж байсан бол XVIII-р зууны сүүлээр Английн эдийн засагч Еден "Хоосон ядуу иргэдийн байдал" номондоо өрх гэрийн эдийн засгийн ухааны үндсэн ойлголтыг гаргаж ирсэн. Мөн Х1Х-р зууны ихээр Францын Рефле, Бельгийн Дюкфеш, Германы Энгел, Английн Рантри зэрэг эдийн засагчид дор бүрнээ өөрсдийн улс оронд өрхийн амжиргааны болон  хэрэглээний судалгаа явуулж эрдэм шинжилгээ судалгааны ажил хийснийхээ үр дүнд өрх гэрийн эдийн засгийн ухааныг зарим нэг талаар нь судлан гаргаж, түүнийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулж байсан. Гэхдээ дээрх эрдэмтэд нь өрх гэрийн эдийн засгийг голдуу нийгмийн халамжын байр сууринаас тэр дундаа амжиргааны түвшин, хөдөлмөр эрхлэлт, хүн ам зүйн үүднээс судлан тайлбарласан нь хангалттай биш байсан юм.
Өрх гэрийн эдийн засгийг албан ёсоор нь олон талаас нь судалж тогтолцоонд оруулсан хүн бол Японы Масадайра Томоко гэгч эрдэмтэн юм. Тэрбээр өрх гэрийн эдийн засгийг үндэсний эдийн засгийн нэг гол салбар гэж үзсэн бөгөөд энэ нь эдийн засгийн шинжлэх ухаанд хэрэглэгчийн онол, хэрэглэгчийн сонголт, хэрэглэгчийн зан төлөвтэй, хэрэглээ буюу хуримтлалын харилцан холбоотой олон талын ойлголтуудыг гаргасан. Зарим эрдэмтдийн хувьд өрх гэрийн эдийн засгийг үйлдвэрлэлийн онолтой холбон тайлбарладаг нь зөвхөн нэг талыг барьсан зүйл юм. Масайдайра Томокогоос хойш гэр бүл судлаач эрдэмтдийн дотор энэ талын судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх асуудал дээр цөөнгүй эрдэмтэд зүтгэсээр байгаа.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats