Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
МОНГОЛ ӨРХИЙН АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ ОНЦЛОГ
Монголчууд нь мал аж ахуй эрхлэж, ус бэлчээрийн сайныг даган нүүдэллэн амьдрах явцад өрхийн аж ахуйгаа эрхлэх өөрсдийн менежмент арга барилтай болсон юм.
Монгол гэр бүл нь эдийн засаг, аж ахуйн онцлог ШИНЖТЭЙ бөгөөд энэ нь нүүдлийн соёл иргэншилтэй байсан манайд улам илүүгээр хувьсан өөрчлөгдсөөр өнөөгийн нийгэмтэй золгож байна.
Монгол өрх гэр бүлийн эдийн засаг, өрхийн аж ахуйг эдийн засгийн сэтгэлгээний түүхэн талаас нь судлан үзэхэд цаг хугацаа, гэр бүл судлалын онол арга зүйн хөгжлийн үеийн дагуу судлах хэрэгцээ шаардлага Гэр бүл судлалын Шинжлэх ухааны салбарт байгаа.
Монгол өрхийн аж ахуй нь эртнээс уламжилж ирсэн соёлын онцлогтой бөгөөд Монголын угсаатны зүй 1,2-р дэвтэр, Халх товчоон, Монгол улсын түүх, То вангийн аж төрөх ёсны сургаал, Монголын нууц товчоон гэх мэт олон ном сурах бичгүүдэд угсаатан зүй, түүхэн талаас нь олонтой гаргасан байдаг.
Өрхийн аж ахуйн түүхэн хөгжилд анх овгийн байгуулалттай байх үеэс хойш хүрээ, айл, хот айл, гэр бүл гэх мэт нэр томьёонууд цаг үеэрээ дараалан гарч ирж байсан нь түүхийн хуудсанд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Өрхийн аж ахуйгаа хөтлөх аргын хувьд нийтийн өмчинд тулгуурласан хүрээ, хувийн өмчинд тулгуурласан айл гэсэн хэлбэрүүд бий болсон байна.
Онол арга зуйн тувшинд 3 ундсэн хэсгээр хуваан судлаж узэхэд:

1. Хүрээ нь ажил амьдралын бүхий л ажиллагаа гар хөдөлмөр дээр тулгуурладгаас  хамтын бөөн хүчээрээ ажил үйлсээ бүтээх, малаа ээлжлэн маллах зэрэг хөдөлмөрийн энгийн хоршилттой холбоотой байсан байна. Хүрээ нь аж ахуйн зохион байгуулалтаасаа илүү цэргийн зохион байгуулалт давамгайлж байжээ. Аажимдаа мал нь олширох, айл гэрүүдийн тоо нэмэгдэх болсноор гэр бүлүүд хүрээнээс гарч тус тусдаа аж ахуй, эдийн засгийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай болсноор айл айлаараа нүүх хэлбэрт шилжсэн байна.
2. Айл гэдэг нь дундын өмчтэй их гэр бүл юм. Айл хэмээх нь эцэг эх үр хүүхдийн болон зарим тохиолдолд ахан дүүс, төрөл төрөгсдийн холбоо хэлхээн дээр үндэслэж нүүдэлчин монголчуудын аж төрөл амжиргаа, эдийн засгийн үндэс болсон мал аж ахуйгаа эрхлэн хөтөлж амь зуулгаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлдэг нэгдэл юм. Ийм айлд хэдий гэр бүл өөр, тус бүр эхнэр нөхөр, үр хүүхэдтэй тусгаар байвч дундын нэгдмэл өмчтэй хөдөлмөрийн тэгш харилцаатай байдаг байна. Энд гэр бүлийн харилцаа нь тусгаар боловч өмчийн харилцааны хувьд нэгдмэл байдаг. Айл нь аажмаар өрх болгон тусдаа емчтэй боловч малаа нэг хотоор малладаг хот айл гэдэг нэгж аажмаар бүрэлдэн бий болсон байна.
3. Хот айл нь хөдөлмөрийн энгийн хоршилтын үндсэн дээр бүрдсэн, хэд хэдэн айлыг Хот айл гэж хэлж болдог. Хот айл нь газар бэлчээр усыг нийтээр ашиглаж эзэмшин, харин мал сүрэг хөдөлмөрийн хэрэгслийг хувьдаа өмчилж байдаг. Ингэж нийтлэг болон хувийн шинжтэй зүйлс хосолж байгааг хөдөөгийн хүй хэмээн үздэг.
Хот айлын нэгдэлд зөвхөн өрхүүдийн хооронд хөдөлмөрийн хоршоолол чухлаас гадна эд материалын талаар харилцан туслалцах ба сэтгэл санааны сонирхлын нийтлэг зорилго байсан нь эртний уламжлалтай юм. Малчин хүний улирлын чанартай мал аж ахуйн онцлог нь хамтран аж ахуйгаа эрхлэх хот айлын хэлбэрт нийцэж байсан юм. Хот айлаараа хамтрах нь малын тоо толгойноос шалтгаалах бөгөөд энэ нь өв хөрөнгө эзэмшихтэй төдийлөн холбоотой бус гэж Монголын угсаатны зүйн бичигт тэмдэглэсэн байна.
Хот айл нь бэлчээр нүүдлийн мал аж ахуйн хөгжлийн үр дүнд урган гарч ирсэн өрхийн хамтарсан аж ахуйн хамгийн идэвхитэй хэлбэр юм. Хот айл ньтүүхэн хөгжлийнхөө явцад үү ргээ гүйцэтгэж чадсанаараа өрхийн хамтарсан аж ахуй менежмент зохион байгуулалтыг харуулж чадсан. Мал нь бэлчээрээ даган малчид нь малаа даган нүүдэллэж аж төрөх нь амьдралаас урган гардаг бөгөөд нүүдэл нь эдийн засгийн зохих үндэслэлтэй холбоотой.
Хот айлууд хөрөнгө тусдаа бөгөөд ажил, хүч хамтрах зорилго бүхий юм. Хот айлын бүрэлдэхүүнд хөрөнгө чинээний хувьд баян, ядуу эсвэл жирийн өрхүүд нэгдэхээс биш баячууд хоорондоо хотлон айлсдаггүй байсан. Хотлон айлсан нутагласнаар хүмүүсийн хоорондын харилцаа, аж ахуйгаа хөтлөх дэг журам, арга ажиллагааг зохицуулан нүүдэлчдийн аж төрөх ахуйд ихээхэн ач холбогдолтой байжээ. Хот айл дотор хөрөнгө чинээ, өмчийн хувьд ялгаатай байх бөгөөд энэ нь тухайн өрх гэрүүдийн амжиргааны түвшинг харуулдаг байсан юм.
Хот айлд өрх бүр тус тусдаа өмчтэй учраас өмчөө нэгтгээгүй зөвхөн хөдөлмөрөө нэгтгэдэг байсан юм.
4. Малчинд нэгдэлд элснээс хойш хот айлд баян ядуугын ялгаа багасч өрхийн аж ахуйн хувьд нэгдлийн хөрөнгийг өсгөн, арвижуулах үүрэг гүйцэтгэж амжиргаагаа залгуулдаг болсон юм. энэ үеийн хөдөлмөр зохион байгуулалт, өмчийн харилцаа, гэр бүлийн харилцааг  тусгадаг нутагшилын нэгж нь нийгмийн хөгжлийн аясаар хэлбэр нь хадгалагдавч агуулга чанар нь хувьсч өөрчлөгдсөөр ирсэн. тухайн үеийн хот айлууд нь нэгдэлд элссэнээр тус тусдаа салж нүүх шалтгаан бий болсон.
5. 1990 ээд онд нэгдлүүд тарж малыг малчдад шилжүүлмэгц өрхийн аж ахуйн онцлог нь хувийн өмч дээр тулгуурлах, өөрсдөө өмч бий болгох шаардлага гарч ирсэн.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats