Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Өрхийн аж ахуйн менежментийн сургааль:
Монгол өрхийн аж ахуйн онцлог нь түүхэн цаг үеэрээ судлагдахаас гадна тухайн үеийн Монгол улсыг удирдаж байсан удирдагчдын мэргэн оюун ухаантай холбоотой бөгөөд энэ нь өрхийн аж ахуйн менежментийн арга барил, сургаал, зөвлөмжүүдтэй холбоотой юм
Чингис хаан монгол газар нутаг, овог аймгуудыг нэгтгэх явцдаа ард олны аж ахуй, амьдрах арга ухаанд ихээхэн хувь нэмэр оруулсан байдаг. жишээ нь: X я т а д сартуулын олзны тариачдаар тариа хэрхэн тарих талаар ард иргэдэд заалгаж, тариачдын хот бий болгосон бөгөөд энэ нь дан ганц мал аж ахуйгаар бус эдийн засгийн өөр салбарт аж ахуйгаа эрхлэх боломжтой болгосон юм.
Өгөдэй хааны үед хятадтай чөлөөтэй арилжаа наймаа хийх зам нээгдсэн бөгөөд ард иргэдийн аж ахуйн сэтгэлгээнд худалдаа, арилжаа наймаа хийх, өөрсдөдөө хэрэгцээтэй зүйлээр солилцоо хийх боломж бүрдсэн нь өрхийн аж ахуйн нэг дэвшил гэлтэй. Мөн тариалан, нэхмэл, гар үйлдвэрлэл хосолсон аж ахуйтай болсноор гэр бүлийн эдийн засгийн хувьд нэг төрлийн бус олон төрлийн арга ажиллагаан тулгуурлан орлого олох, амжиргааг авч явах боломжтой болсон байна.ингэснээр Монгол нутагт өрх гэрүүдийн жижиг үйлдвэрлэл хөгжиж эхэлсэн гэж үзсэн байдаг.
Мөнх хааны үед ард иргэдийн амжиргааны түвшин аж ахуйг хөгжүүлэхэд төрийн алба гувчуурыг багасгах, татвараас хөнгөлөх шинэ шинэ бодлогуудыг хэрэгжүүлж, ажил хийх чадваргүй өндөр настан бусад лам иргэдийг татвар төлөхгүй байхаар зарлиг буулгаж байсан нь ядуу тарчиг, хөдөлмөрийн чадваргуй хүн арддаа төрийн халамж үйлчилгээг үзүүлж өрхийн амжиргаанд нь хувь нэмэр оруулж байсан нь харагдаж байгаа юм.
Хубилай хааны үед хятад тосгоны тариачин иргэдийн 50 өрхийг нэгэн хоршоо болгон түүнд нэгэн газрын эзэн захирагч тавьж нийтэд нь монгол цэргийн ноёнд харъяалуулан захирамжлах болгосон бөгөөд хятадын эдийн засгийн сэтгэлгээг Монголын эдийн засагт нийцүүлэн хятад аргаар залж удирдах санааг хэрэгжүүлж даяаршилын эдийн засгийг бий болгох суурь тавьсан юм.
То вангийн /1797-1868/ Аж төрөх ёсны сургаальд хүн амьдралынхаа туршид сайн сайхан амьдралыг бий болгохын тулд өдөр тутам, цаг мөч бүрт хөдөлмөрлөж, хичээн зүтгэж байдаг бөгөөд энэ нь өрх гэрээ амжилттай авч явах арга ухаантай холбоотой олон сайхан зүйрлэл, санаанууд тусгагдсан байх бөгөөд Тогтохтөр вангийн сургаалын гол нь эдийн засаг дээр түшиглэсэн амьдрахуйн ухааны ач холбогдлыг өндөрт өргөсөнд агуулга, ач холбогдол нь байдаг.
Эдийн засаг хүний амьдралын чухал хүрээ агаад хэн боловч амьдрахын тулд хоол, хувцас, орон байртай байх учиртай энэ хэрэгцээг үйлдвэрлэж байж хангана гэдгийг То ван өөрөө өөрийгөө тэтгэх ухааны тухай сургаалдаа тодорхой харуулсан байдаг. То вангийн аж төрөх ёсны сургаал бол дээр үеийн Монгол хүний зохиосон эдийн засгийн ухааны холбогдолтой бичиг зохиолоос одоохондоо бидэнд мэдэгдээд байгаа ганц бичиг мөн гэж Ш.Нацагдорж гуай онцлон тодорхойлсон байдаг.
Д.Равжаа хутагтын Хураахын баханд бүү шуна, хэрэглэхийн зохист мэргэш" гэж сургасан нь өрхийн эдийн засгийн гүн агуулгыг гаргасан бөгөөд энэ нь уламжлалт нүүдлийн соёл иргэншилтэй манай ард түмний хувьд хөдөлгөөнгүй хөрөнгө хураах нь гарз болж, хөдөлгөөнтэй хөрөнгө өсгөх нь олз байсан гэсэн утгыг агуулахын зэрэгцээ зөв зохистой хэрэглээний утга агуулгыг илэрхийлсэн байх юм.
Хүн төрөлхтний бүхий л үйл ажиллагаа, тэр ч байтугай чөлөөт цаг ч гэсэн эдийн засагтай ямар нэгэн сэжмээр холбогдож байдаг бөгөөд цагийн зүүний эргэлтэнд та бид алхам тутамдаа эдийн засгийн асуудалтай тулгарч байдаг билээ. Эдийн засаг хүний амьдралын чухал хүрээ агаад хэн боловч амьдрахын тулд хоол, хувцас, орон байртай байх учиртай энэ хэрэгцээг үйлдвэрлэж байж хангана.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats