Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт ба өрх гэрийн эдийн засаг
Эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагаа, зах зээлийн хөдөлмөрлөх хүчний оролцоо өрхийн эдийн засгийн амьдралын түвшин, өрхийн эдийн засагт чухал асуудал бөгөөд эмэгтэйчүүдийн ажил эрхлэх нь нийгмийн бүх хөдөлмөрлөх хүчний тоо хэмжээ болон чанар, нийгмийн нөөцийн хөдөлмөрлөх хүчний эрэлт хэрэгцээ болон нийлүүлэлт зэрэгт асар их үзүүлдэг юм. Ялангуяа хүн амын тэн хагас болсон эмэгтэйчүүд нь өндөр боловсролтой ч зах зээлийн хөдөлмөрт оролцохгүй байх нь улс орны эдийн засаг төдийгүй гэр бүлийн эдийн засагт ч зарим талаар ач холбогдолгүй юм. Нийгэм эдийн засаг өөрчлөгдөх үйл явцад змэгтэйчүүдийн хөдөлмөрлөх хүчний зах зээл илүүгээр өргөжиж байна. Энэ нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх зах зээлийн хүрээ өргөжиж, ажил эрхлэх таатай боломж юм.
Сүүлийн жилүүдэд манай улсад үйлдвэрлэлийн салбараас илүүтэйгээр нийгмийн үйлчилгээний салбар хөгжиж байгаатай холбогдон эмэгтэйчүүд үйлчилгээний чиглэлийн олон төрлийн салбарууд дээр ажиллаж байгаа юм.
Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх хүчний талаар нийгмийн эрэлт хэрэгцээ болон нийлүүлэлт    өсч,    эмэгтэйчүүдэд ажил эрхлэх хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагааны оролцоо нь аажмаар өсч байна. Үүнтэй уялдуулан манай улсын хувьд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, гэр бүлийн эдийн засагт оруулж буй оролцооны түвшингөөр судлах хэрэгтэй байна. Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн , тэгш эрхийн талаар гэр бүлийн жендер талаас нь тодорхой хэмжэнд судлан гаргасан байдаг боловч гэр бүлийн эдийн засагт үзүүлж буй нөлөө үр дүнгийн талаар хийгдсэн судалгаа материал хомс байна . Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт оролцооны байдлыг дараах  асуудлуудаар судлах боломжтой юм

Сүүлийн жилүүдэд тэр дундаа 1990-ээд оноос хойш эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт эрчимтэй нэмэгдэж байгаа төдийгүй, нийгэм эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлт хүн бүр хөдөлмөр эрхлэх боломжтой болсонтой холбоотой. Эмэгтэйчүүд ажил эрхлэж гэр бүлийн эдийн засагтаа ихээхэн хувь нэмэр оруулж байгаа бөгөөд энэ талын судалгааны ажил хийх хэрэгцээ шаардлага зайлшгүй тавигдсаар байгаа юм. Учир нь хөгжингүй улс орнуудын хувьд гэр бүлийн эдийн засагт эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтээс оруулж буй орлого, үйлчилгээний талаар багагүй судалгаанууд байдаг юм. Жишээ: Хөгжингүй орон болох Шведын эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох оролцооны хувь нь 76%, Америкт 59%, Японд 50% Солонгост 45%-тай байдаг ба манай орны эмэгтэйчүүдийн ажил эрхлэж буй салбар нь нийгмийн салбарт илүүтэй байна. Жишээ нь: боловсролын салбарт 64,5%, эрүүл мэнд, халамжийн салбарт 71,3%, шүүх засаглалын салбарт 63%, гэхдээ улс төрийн салбарт харьцангүй бага хувьтай байна.
Эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагааны оролцоо нь ЭДИЙН засаг, сэтгэлзүйн, бас нийгмийн хүчин зүйлээс шалтгаалж аажмаар өсөн нэмэгдсээр ирсэн. Эмэгтэйчүүдийн боловсролын түвшин өсч, цалин хөлсний хувь хэмжээ өссөнөөр эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагаа нь тогтмолоор өсөх болсон. Нөгөө талаар эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт өсч байгаа нь төрөлтийг багасгах нэг шалтгаан болгосон. Эмэгтэйчүүдийг ажилд авахад нас хүйс, царай зүс, өндөр, нам , хүүхэд, гэр бүлтэй эсэхээс нь шалтгаалж ялгаварлан гадуурхах хандлага сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Манай орны эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох хувь тогтмолоор өссөөр байгаа ч гэсэн эдийн засгийн үйл ажиллагаанд оролцдоггүй эмэгтэйчүүд байсаар байна. Энэ нь гэр бүлийн гадаад, дотоод асуудлаас үүдэлтэйгээр гэр бүлд эмэгтэйчүүдийн үнэлэгдээгүй хөдөлмөр эрхлэлт их байгаа юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats