Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоонд нөлөөлөх хүчин зүйлс
Эмэгтэйчүүдийн хувьд эдийн засгийн үйл ажиллагаанд оролцоход дараах хүчин зүйлүүд нөлөөлдөг.
1. Цалингийн хэмжээнд үзүүлэх хүчин зүйлс
а. Боловсролын түвшин,
Ь.Эмэгтэй ажил эрхлэгчдийн талаарх  нийгмийн хэрэгцээ
с. Нийгмийн бодлогын цалингийн хувийн өсөлт
а1. Цалингийн ялгаа
2. Шаардлагат цалингийн хувьд нөлөө үзүүлэх хүчин зүйлс
а. Зах зээлийн орлуулалт, боломжит чанар
Ь. Хүүхэд , хүүхдийн тоо
с .Хотжилт
б. Нөхрийн орлого
е. Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо болон өөрийн хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлээ биелүүлэх
Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо болон өөрийн хүсэл эрмэлзлэлийг биелүүлэх хүсэл нь аажмаар нэмэгдэж байгаа нь эмэгтэйчүүдийн зах зээлийн хөдөлмөр оролцоог өсгөж байгаа гол хүчин зүйл нь болж байна. Энэ хандлага нь дэлхийн чиг хандлага байдаг ба эмэгтэйчүүдийн өөрсдөөс нь шалтгаалдаг учраас эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлийн оролцоог өсгөдөг “'push factor “' гэж нэрлэдэг. Эмэгтэйчүүдийн үүнтэй адил хүсэл эрмэлзэл нь нийгмийн үнэ цэнийн өөрчлөлтөөс шалтгаалж илүү нэмэгдэж байсан ба зах зээлийн бус хөдөлмөрлөх цагийн үнийг унагаадаг хүчин зүйл болдог.
Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт нь дараах төрөлтэй.
Үүнд:
1. Гэрлээгүй ганц бие эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт
2. Гэрлэсэн хүүхэдгүй эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт
3. Гэрлэсэн хүүхэдтэй эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт
4. Нөхөргүй ганц бие хүүхэдтэй эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт
5. Нас дээр гарсан эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт
6. Гэх мэтчилэнгээр манай эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дээр олон төрлийн ажил эрхэлж байгаа юм. Үүний дотроос гэр бүлийн эдийн засагт бодит орлогын эх үүсвэрийг бүрдүүлж байдаг гэрлэсэн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн талаар авч үзье.
Гэрлэсэн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт нь өрхийн эдийн засагт бүтцийн өөрчлөлтийг авчирдаг. Мэргэжил боловсрол, нас, нийгмийн гарал, зах зээлийн хөдөлмөр оролцооны байдал зэрэгийг дагаад ялгаатай ажлын байрууд байх бөгөөд эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт нь юунаас ч илүү өрхийн орлого болон өрхийн зарлагыг нэмэгдүүлж, эцсийн үр дүндээ өрхийн эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж байдаг.
Гэрлэсэн эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт нь өрхийн орлого, өрхийн зардал, өрхийн эдийн засагт дараах давуу болон сул талуудтай байна.






















Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжих төрийн бодлого

Засгийн газраас эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг хурдасгахын тулд олон талт бодлогыг явуулж байна. Засгийн газар нь эмэгтэйчүүдийн  ажил эрхлэлтийг дэмжиж байгаа шалтгааныг нь томоохон 2 зүйлээр тайлбарлаж болно.
Нэгдүгээрт, хүйсийн ялгаатай холбоогүйгээр бүх ард түмэн эрх тэгш цалин хөлс авч, ажил эрхлэх эрхтэй гэсэн тэнцвэртэй чанар ба өөрөөр хэлбэл адил тэгш шударга чанарын учир шалтгааны улмаас юм.
Хоёрдугаарт, ашигтай талаасаа эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийг дэмжиж байгаа нь улсын ашиг тусын тулд юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats