Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ӨРХИЙН ТӨСВИЙН ОЙЛГОЛТ, БҮТЭЦ
Гэр бүлийн гишүүдийн хэрэгцээнд шаардагдах орлогын эх үүсвэр, түүний зарцуулалт, үр дүнг урьдчилан харж мөнгөөр илэрхийлэн тооцсоныг төсөв зохиох гэнэ. Төсвийг зөвхөн айл өрхийн хэмжээнд зохиодог бус байгууллага, улс орны хэмжээнд тодорхой нэгэн үйл ажиллагааны төсвийг хэрэгжүүлэх зориулалтаар зохиодог. Өрх гэрийн төсвөө өдөр бүр тооцож, төсөвлөж сурах нь гэр бүлийн нийт гишүүдийн сэтгэл ханамжыг дээшлүүлэх, хүртээмжтэй хуваарилалт хийхэд ихээхэн ач холбогдолтой юм. Жишээлбэл: өрх гэр бүлийн сарын, жилийн нийт тогтмол ба тогтмол бус ямар орлого, хэдий хэмжээтэй орж ирсэн, зарлагын төрөл, зарцуулалтын онцлог, зайлшгүй шаардлагатай хэрэглээ, цаашид ямар хэрэглээг сонгож болох, орлогыг нэмэгдүүлэх ямар боломж байж болох, улмаар зөв удирдах, мөнгөө менежменттэй зарцуулах аргууд хайж эхлэх гэх мэт давуу талуудтай.
Өрхийн төсөв  нь:
1. Өрхийн орлого
2. Өрхийн зарлага
3. Өрхийн хадгаламж- Зарлагаас орлогын давсан дүн
4. Өрхийн өр төлбөр- орлогоос зарлагын давсан хэсэг буюу өрх гэрийн эдийн засгийн ядуурал буюу эмзэг байдал
Өрх бүрт ашиглагдах мөнгөн хөрөнгийг /орлогыг/ төлөвлөгөө, менежменттэйгээр захиран зарцуулах, бүртгэж хөтлөхийг өрхийн төсөв гэж хэлж болно. Өрхийн төсөв нь өрхийн гишүүдийн материаллаг болон соёлын /оюун санааны/ хэрэгцээг аль болох хязгаарлагдмал нөөцөөр бүрэн дүүрэн хангах зорилтонд чиглэгдэнэ.
Өрхийн орлого гэдэг нь:
Эдийн засгийн онол ёсоор орлогыг 2 янзаар авч үзсэн байдаг.
1. Орлого нь үйлдвэрлэлийн аль нэг хүчин зүйлийг өмчилсөнтэй уялдан, хэн нэг хүний гарт орж ирж буй мөнгөнийн нийлбэр гэж Микро эдийн засгийн түвшинд .
2. Орлого нь нийт улсын төсөв буюу үндэсний орлого гэж макро эдийн засгийн түвшинд.
Өрхийн орлого-тухайн гэр бүлийн гишүүдэд бүхий л хэлбэрээр /цалин, тэтгэвэр, оюутны тэтгэлэг, үндсэн хөрөнгө түрээслүүлсний орлого, хадгаламжийн хүү, гэрээгээр ажил гүйцэтгэсний хөлс/ гэх мэт олгогдож буй мөнгөн орлогыг хэлнэ. Орлогыг дотор нь тогтмол, хувьсах шинж чанартай гэж 2 ангилж болно.
Тогтмол орлого: цалин , хөдөлмөрийн хөлс, тэтгэвэр, оюутны тэтгэлэг, тэтгэмжийн хэлбэрээр сар бүр эсвэл тогтоосон хугацаанд авч буй мөнгөн орлогыг багтаана.
Хувьсах орлогод: шагнал, урамшуулал, бэлэг, хандив эд зүйлс худалдан борлуулсаны болох туслах аж ахуйгаас орох орлого бөгөөд цаг үеийн шинж чанартай орлогууд багтана.
Өрхийн зарлага гэдэг нь:
Өрхийн зарлага нь өрхийн гишүүн бүрийн хэрэгцээг хангахад зориулагдана. Айл өрх бүрийн ,хүн бүрийн хэрэгцээ харилцан адилгүй байдаг. Зарим нь аль болох цөөн хямд тооны хэрэглээг сонгож байхад , зарим нь олон тооны өндөр үнэтэй хэрэглээг сонгодог. Үүнээс үзэхэд хэрэглээ хэрэгцээ олон янз байж болно.
Тухайлбал: зайлшгүй хэрэгцээ, нэг удаагийн хэрэгцээ, тансаг хэрэгцээ, тогтмол хэрэгцээ гэх мэт. Үүнтэй уялдаатайгаар өрхийн зарлагыг ч гэсэн дээрх төрөл зориулалтаар ангилж болно.
Өрхийн зарлага-тухайн гэр бүлийн гишүүдийн хэрэгцээг хангахад шаардагдах хөрөнгийн зарцуулалтыг хэлдэг.
Зайлшгүй зардалд айл өрх оршин тогтнож, амьдрахын тулд шаардагдах наад захын хэрэгцээг хангах /өдөр тутмын / зардлууд багтаж байна. Бусад зардал буюу цаг үеийн зардалд нэг удаагийн буюу үргэлж давтагдаагүй үеийн болон хөрөнгийн эх үүсвэрийн хангалтаас шалтгаалан гарах зардлууд багтаж байна.
Өрхийн хадгаламж гэдэг нь:
Төлөвлөсөн орлогоос зардлаа нөхөөд үлдсэн хэсгийг өрхийн төсвийн зарлагаас давсан орлого гэж үзнэ. Зарлагаас давсан орлого нь тухайн цаг хугацааны /сар, ЖИЛИЙН / тэр айлын өрхийн хуримтлал буюу дараагийн хугацаанд ашиглах нэмэгдэл эх үүсвэр болдог.
Хуримтлал буюу нэмэгдэл эх үүсвэрийг дараах байдлаар ашиглаж болно.
1. Өрхийн     орлогыг     ашигтай     байдлаар нэмэгдүүлэхийн тулд.
- банкинд хадгалуулах, хуримтлалтай болох
- хувьцаа , үнэт цаас худалдаж авах
- бусдад хүүтэй зээлдүүлэх
2. Өрхийн гишүүдэд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор
- Мэргэжил эзэмшүүлэх сургалтын төлбөр
- Хэлний сургалтын төлбөр
- Мэргэжлийн зэрэг ахиулах сургалтын төлбөр...гэх мэт
1. Амьдралын нөхцөлөө сайжруулахад
- Гэр бүлдээ хэрэгцээтэй эд хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авах жишээлбэл : байр, машин, зурагт, хөргөгч г.м
1. Хэрэглээний сонголт өөрчлөхөд
- Хоёрдогч хэрэгцээгээ нэмэгдүүлэх
- Машиныхаа төрөл чанарыг өөрчлөн сайжруулахад
- Тансаг хэрэглээний гоо сайхны барааг сонгож хэрэглэх
- Үйлчилгээний үнэ чанар өндөртэй газруудаар үйлчлүүлэх
- Аялал, зугаалга, амралт сувилалд явах гэх мэт.
Өрхийн орлогоос давсан зарлага:
Төлөвлөсөн орлогоос зарлагын давсан хэсгийг өрхийн төсвийн орлогоос давсан зарлага гэж үзэж үзнэ. Энэ тохиолдолд илүү гарсан зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг эрж олох шаардлага тавигдана. Үүний тулд орлогыг нэмэгдүүлэх, хэрэглээг бууруулах замаар орлогоос давсан зардлыг нөхөх арга хэмжээ авна.
1. Орлогыг нэмэгдүүлэх
- Мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх замаар, ажил албан тушаалаа өөрчлөх
- Давхар ажил хийх
- Өрхийн гишүүдийн хэн нэгнийг ашигтай бизнес эрхлүүлэх
- банк болон бусад байгууллага иргэдээс зээл авах
- илүүдэл эд зүйлийг худалдан борлуулах
2. Хэрэглээг хямдруулах
- Аль болох хямд үнэтэй эд зүйлийн хэрэглээг сонгох
- Зарим ендер үнэтэй үсчин, угаалга, хими цэвэрлэгээ, ахуйн засвар зэрэг үйлчилгээнээс татгалзаж аль болох еөрсдийн хүчээр гүйцэтгэх
Биеийн эрүүл мэндэд анхаарч өвдөж эм тарианд илүү зардал гаргахгүй байх
3. Зарим хэрэглээнээс татгалзах
-   Архи тамхи хэрэглэдэг муу зуршлыг болих
Баяр ёслолыг өндөр зардлаар тэмдэглэхээс татгалзах зэрэг аргуудыг нэрлэж болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats