Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ӨРХИЙН ТӨСВИЙН ОРЛОГЫН ОЙЛГОЛТ, ТӨРӨЛ АНГИЛАЛ
Өрхийн орлого нь өрхийн төсвийн үндэс бөгөөд чухал бүтэц юм. Гэр бүлийн орлого гэдэг нь тогтсон болон тогтмол бус хугацаанд орж ирж байгаа бараа, үйлчилгээ, мөнгөн орлогыг хэлнэ. Орлого өрхийн гишүүдийн хэрэгцээнд зарцуулагдана.
Хөдөлмөрийн үр шим нь цалин хөлс байна. Өөрөөр хэлбэл хүний хөдөлмөрийг ашигласны төлөө түүний тоо ,чанарт нийцүүлэн төлөх мөнгөн төлбөрийг цалин хөлс гэнэ. Цалин нь өрх гэрийн хувьд ихэнх орлогыг нь бүрдүүлдэг.
Цалин хөлс нь мөнгөн ба бодит хэлбэртэй
Нэрлэсэн цалин : энэ нь ажилчин хүн 1 цаг, 1 сар, 1 долоо хоног гэх мэт тодорхой хугацаанд зарцуулсан хөдөлмөрийнхөө төлөө авч буй мөнгөн төлбөрийн дүн. Нэрлэсэн цалингийн хэмжээ нь орлогын ерөнхий түвшинг харуулах боловч хүний амьжиргааны түвшинг харуулдаггүй. Иймээс бодит цалин гэсэн нэр томьёо гарч ирнэ.
Бодит цалин гэдэг нь нэрлэсэн цалингаараа худалдан авч чадах бараа үйлчилгээний тоо хэмжээ юм. өөрөөр хэлбэл ,ажилчны хөдөлмөрийнхөө үр дүнд авсан мөнгөөр илэрхийлсэн хөлсийг нэрлэсэн цалин, харин уг мөнгөөр хичнээн хэмжээний бараа, үйлчилгээ худалдан авч чадахыг бодит цалин харуулна.
Бодит цалин нь :
-Нэрлэсэн цалинтай шууд,
-Өргөн хэрэглээний бараа , үйлчилгээний үнэтэй урвуу хамааралтай байдаг.
Бодит цалин хөлс гэдэгт үндсэн цалингаас гадна шагнал, урамшил зэрэг нэмэгдэл орлогыг оруулж тооцдог. Цалин хөлсний ерөнхий түвшин   ба   цалин   хөлсний   үнэлгээ   гэдэг   ойлголтууд байна.
- Цалин хөлсний ерөнхий түвшин гэдэг нь нэг ажилчны сар юм уу , жилд авах цалингийн нийт хэмжээ юм.
- Цалин хөлсний үнэлгээ нь цалингийн хэлбэрээс / цагаар ба хийснээр олгох/ хамаарч ялгаатай байна.
Өрхийн орлогод хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлнө:
1. Орчин нөхцөл /оршин амьдарч буй газар
2. Мэргэжил боловсролын түвшин
3   Хүн ам зүйн -нас, хүйс, эрүүл мэнд
4. Хөрөнгийн их бага хэмжээний өөрчлөлт
5. Хөдөлмөрийн чадварын түвшин
Орлого нь дотроо 2 бүтэцтэй байна:

Орлогын ялгаатай байдал буюу өрхийн амжиргааны түвшин
1. Ядуу бус / чинээлэг /
2. Ядуу бус / дунд/
3. Ядуу бус / доод/
4. Ядуу өрхүүд
5. Нэн ядуу өрхүүд 

Монгол улсын хувьд өрхийн амжиргааны түвшингийн ялгаа ,онцлог''




Сонирхуулахад.
Энгелийн коэффициент:
Бүх амжиргааны зарлага дунд хоол хүнсний зардлын хувийг хэлбэл энэ тооны хариу буурах тусам амьдралын түвшин өснө. Энгэлийн коэффициентийг дагасан амьдралын түвшинг дараах байдлаар харуулжээ.
- 21%:Элит амьдрал
- 25%:Чөлөөт амьдрал
- 30%:багавтар чөлөөт амьдрал
- 35%: Тайван амьдрал
- 40%:Багавтар тайван амьдрал
- 45%: Багавтар эрүүл мэндээ хамгаалах амьдрал
- 50%: Оршин тогтнох боломжийн амьдрал
- 55%:Хязгаараас дооших амьдрал.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats