Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Өрхийн төсвийн хэрэглээ буюу зарлага
Орлого нь гэр бүлийн эдийн засгийн төсвийг бүрдүүлэгч гол элемент болдог шиг хэрэглээ ч гэсэн мөн чухал бүрэлдэхүүн нь юм. Өрх нь амжиргаандаа хэрэгтэй зүйлээ орлогоосоо худалдан авахыг зарлага гэнэ. Өрхийн зарлагад худалдан авсан эд зүйл хэрэглээнээс гадна хадгаламж хүртэл байдаг. Өрхийн хувьд зарлагаа тооцож, бүртгэх нь маш чухал юм.
Хэрвээ ямар ч тооцоололгүй зарлага гаргаад түүнийгээ мэдэхгүй байвал ер зээл өрх гэрт бий болдог. Энэ нь удаан үргэлжилснээрээ өр зээлэнд автах, эдийн засгийн хувьд гэр бүл хямралд өртөнө. Өрхийн зарлага нь гэр бүлд төдийгүй улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэнэ.
Өрхийн хэрэглээ нь өрх гэрүүдийн аж ахуйн нэгжүүдээс худалдан авсан бараа, үйлчилгээ бөгөөд үүнийг Засгийн газар болон ААН-н хэрэглээнээс ялгахын тулд хувийн хэрэглээ гэж ч хэлдэг.
Орлого тэгтэй тэнцүү байсан ч өрхийн амьдрал үргэлжлэн явагдах тул тодорхой хэмжээний зүйлсийг зайлшгүй хэрэглэдэг жамтай. Өөрөөр хэлбэл хамгийн наад захын хэрэгцээгээ хангаж байхын тулд бусдаас зээлэх буюу өр тавих, өмнөх хадгаламжаасаа хэрэглээндээ зарцуулдаг. Ийм хэрэглээг орлогоос үл хамаарах хэрэглээ гэнэ.
Орлого нэмэгдэхэд хэрэглээ дагаад бүтцийн хувьд өөрчлөгддөг гэсэн зүйл тогтлыг Германы эрдэмтэн Эрнест Энгель нээн харуулсан.
Зарлага нь дотроо олон хэсгүүдэд хуваагдаж байдаг.
Үүнд:
1, Тогтмол зардал
2. Тогтмол бус зардал гэсэн төрөлтэй.
Тогтмол зарлагад гэр бүлийн эдийн засгийн Тайланд гарч буй хоол хүнс, байр орон сууц, халаалт, албан татвар, сургалтын төлбөр гэх мэт ордог.
 Тогтмол бус зардал төлөвлөж амжаагүй гэнэт бий болж буй зарлагыг хэлнэ. Үүнд :эм тариа, эмчилгээ хийлгэх, хурим, оршуулга, төрсөн өдөр, мэдээлэл олж авах, гэнэтийн зочин, улирлаас шалтгаалан хувиас авах, тавилга гэх мэт .
Өрхийн төсвөө хөтөлж буй хүн нь тогтмол зарлагаа төлөвлөж болох ч тогтмол бус зарлагаа төлөвлөхөд тун хэцүү. ТИЙМЭЭС орлогоо эхнээсээ хувиарлахдаа тогтмол зарлагаас гадна, тогтмол бус зарлагын фонд нээх хэрэгтэй юм.
Мөн бодит ба бодит бус зарлага :
Бодит зардал нь хоол хүнсний ,эрүүл мэндийн даатгал, хувцас авах, ЖИЖИГ эд зүйл авах, үйлчилгээ авах өрхийн хөрөнгийг бодитоор багасгаж буй зардлууд орно. Тиймээс гэр бүлд гарч буй зарлагын ихэнх нь бодит зардлууд байна.
Бодит бус зардал нь өөртөө байгаа хөрөнгөө өрх нь өөр ямар нэг эд зүйлээр солих, хөрөнгөнөөсөө хорогдуулаагуй , бодитойгоор ямар нэг зүйлд зарцуулалт хийгдээгүй боловч гардаг зардлууд орно. Энэ нь мөнгөөр биш эд зүйлээр солилцоо ХИЙХИЙГ хэлж байгаа юм.
Хэрэглээний ба хэрэглээний бус зардал:
Хэрэглээний зардал нь хоол хунс, хувцас, байр халаалтын төлбөр, жижиг зардал буюу гэр бүл ахуйн хэрэглээндээ худалдаж авч буй эд зүйл, үйлчилгээг шууд хэрэгцээ болгож буйг хэлнэ.
Хэрэглээний бус зарлага гэдэг нь өрх гэр шууд хэрэглэдэггүй хөрөнгө оруулалт буюу хадгаламж, орлогын түрээс, байрны түрээс, хандив, зээл зэрэг орно. Мөн мөнгөн торгууль, хулгай, алдсан эд зүйл, мөрийтэй тоглоом зэрэг гэр бүлдээ шууд хэрэглэддэггүй зарлага орно.
Байнгын болон байнгын бус зардал:
Байнгын зардал нь байрны хөлс, газрын татвар, сургалтын төлбөр гэх мэт сар тутам тогтмол байнга гардаг зардлууд ордог. Өрхийн төсөв хөтлөгч нь сар бүр гаргахаар , гарах ёстой зардлыг төлөвлөснөөр энэ зардал бий болно.
Байнгын бус зардал нь тогтвортой бус, заримдаа их , зарим үед бага гарч өөрчлөгддөг учраас байнгын бус зарлага гэнэ. Өрх нь байнгын бус зарлагыг зөв төсөвлөх хэрэгтэй юм. Ингэснээр зарлагын зохицуулалт хийж чадна.
Хуний хэрэгцээ хязгааргүй, харин түүнийг хангах орлого нь хязгаарлагдмал байдаг. Хэрэгцээг 2 янзаар ангилж болно.
Нэгд. Анхдагч хэрэгцээ. үүнд хүний амьдарч, аж төрөхөд зайлшгүй шаардлагатай нэн тэргүүний хэрэгцээт хувцас хунар, хоол хүнс, орон байр г.м зүйлс багтана.
Хоёрт. Хоёрдогч хэрэгцээ. үүнд дээрхээс бусад төрөл бүрийн соёл, ахуйн үйлчилгээ, гоёл чимэглэлийн зүйлс, тансаг эдлэл орно.

Маслоугийн хэрэгцээний шатлал:
Хүнд маш олон талын хэрэгцээ байдаг ба эдгээр нь чанд эрэмблэгдсэн, шаталсан байдаг гэж А. Маклоу үзсэн. үүнд үндсэн 5 шатлал байна.

Хүний    анхдагч    хэрэгцээ    буюу    бие физиологийн хэрэгцээ нь хамгийн чухал, гол хэрэгцээ гэж Маслоу үзсэн.
Зарлагыг ангилахдаа:
1. Барааны нэр төрлөөр ангилах: Гурилан бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн, өвлийн хувцас , зуны хувцас, гутал г.м
2. Хэрэглээний  зориулалтаар  нь ангилах: хоол хүнс, хүнсний бус,
Солонгос улсын хувьд жил бүр Сеүлийн айл өрхийн амьжиргааны судалгааг хийхдээ барааны нэр төрлөөр нь жагсаах аргыг хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн байдаг. Харин Монгол улсын статистикийн эмхтгэлээс үзвэл өрхийн зарлагыг хэрэглээний зориулалтаар ангилсан байсан. Жишээлбэл: Хоол хүнсний, хүнсний бус гэх мэтчилэн.
Зарлагыг хэрэглээний зориулалтаар нь жагсаалвал дараах хэсгүүдэд ангилж үзсэн.
1. хоол хүнсний зардал
2. хувцас хэрэглэл
3. байрны зардал
4. жижиг зардлууд
5. халаалт
Жижиг зардалд эмчилгээний , гоо сайхны, ариун цэврийн, сургалтын, мэдэлгээ дээшлүүлэх зардал, зугаа цэнгэл, зам тээвэр, харилцаа холбоо гэх мэт зардлууд ордог.
Зарлагын жагсаалт гэдэг нь бүх зарлагыг хэрэглээний зорилгоор нь ангилахыг хэлдэг. Гэхдээ зарлагын жагсаалт нь өрх бүрд орлого, мэргэжил, амьдарч байгаа газар, амжиргааны хэв маягаас шалтгаалан өөр өөр байдаг. Мөн гэр бүл өөрсдийн нөхцөлдөө тохируулан жагсаах боловч үндсэн нийтлэг жагсаалтын зарчмыг ашиглах хэрэгтэй.
Зарлагын захиран зарцуулалтын төлөвлөлт хийх байдал:
Өрхийн төсвийн зарлагын захиран зарцуулалтын байдлыг Nikell ба Dors гэх эрдэмтэд 5-н янзаар ангилсан байдаг. Үүнд :
1. Өрхийн санхүүгийн төлөвлөгөө гаргах: гэр бүлийн бүх гишүүд эсвэл зарим нэг нь хамтарч өрхийн төсвийн зарлагын зарцуулалтыг тооцон, орлогоо төлөвлөгөөтэй зарцуулах арга хайж төлөвлөхийг хэлнэ.
2. Төлөвлөгөөтэй зарцуулах арга: гэр бүлд орлого ологч хэн нэгэн нь гэр бүлийн гишүүдийн хэрэгцээтэй мөнгийг өгөөд үлдэх хэсгийг нь бусад төрлийн зардлууддаа хувиарлан тооцох арга . ж: эхнэр, хүүхэддээ хэрэгтэй 50000 төгрөг өгөөд үлдэх 350000 төгрөгийг гэр бүлийн нийт хэрэгцээнд зарцуулах. Эсвэл НИЙТ орлогоос гэр бүлд хэрэгтэй мөнгийг өгөөд үлдэх хэсгийг өөрийн хувийн хэрэглээнд зарцуулдаг.
3. Цалингаа амжиргаандаа хүргэдэг арга: бүх цалингаа амжиргаандаа зарцуулаад үлдсэн ХЭСГИЙГ нь гэр бүлийн орлого ологч гишүүд өөрсддөө зориулах
4. 50/50 %-н системийн арга. Энэ арга нь орлого ологч бүр хамтдаа орлого, зарлагын зохицуулалт хийх ба өөрсдөө хэрэгтэй гэсэн зүйлдээ мөнгөө зарцуулна, ийм төрлийн гэр бүлүүд нь ихэвчлэн тогтмол орлого олдог байна.
Ж, Өөрсдөө дааж авах Эхнэрийн зардалд : Хоол хүнс, Ариун цэврийн бараа бүтээгдэхүүнийг даах бол нөхрийн зардалд гэр бүлийн эд материал худалдан авах, түрээсээ төлөх гэх мэт.
5.Төлөвлөхгүй байх : энэ нь шаардлагатай гэж үзвэл тэр бүхэндээ мөнгөө зарцуулдаг бөгөөд энэ нь урьдчилан төлөвлөсөн арга биш юм.
Дээрх зарлагын захиран зарцуулалтын аргуудаас суралцан зарлагаа зөв хувиарлах нь чухал юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats