Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ӨРХИЙН ХУРИМТЛАЛ БА ДААТГАЛ
Гэр бүлийн төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь хадгаламж байдаг. Хадгаламж нь буцаад хөрөнгө оруулалт болдгоороо онцлогтой.
Хадгаламж гэдэг нь тодорхой хугацааны турш бодит эдийн засгаас олсон ашиг буюу бүтээмж, олсон ашгаасаа өдөр тутмын хэрэглээндээ зориулаад үлдсэн дүнг хадгаламж гэнэ.
Хувь хүн буюу гэр бүлийн хувьд хадгаламж нь өнөөгийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй зарим нэг хэрэгцээгээ хязгаарлан ирээдүйн хэрэглээндээ зориулан төлөвлөн бэлдэж буй хөрөнгө юм. Хадгаламж нь гэр бүлийн хөрөнгө мэт боловч зарлага болдог шинж чанартай.
Мөн гэр бүлийн хадгаламж нь банк бусад санхүүгийн байгууллагаар дамжин аж ахуй нэгж, компани корпораци, жижиг бизнес рүү хөрөнгө оруулалт болж очдог.
Хэрэглээ ба хуримтлал:
Хэрэглээ ба хуримтлал нь хэл хэдэн өвөрмөц шинжүүдтэй:
1. Хэрэглээ, хуримтлал хоёрын нийлбэр нь татвар төлсний дараах орлоготой тэнцүү байна.
2. Орлого тэгтэй тэнцүү байхад хэрэглээ тэгтэй тэнцүү биш байна.
3. Орлогоын тодорхой түвшнээс эхлэн өрхөд хуримтлал үүсдэг.
4. Орлого нэмэгдэхийн хирээр хэрэглээ хуримтлэл хоёул өсөх боловч хуримтлалын өсөлт нь хэрэглээний өсөлтөөс ямагт түрүүлж байдаг. Энэ зүй тогтлыг анх Английн эдийн засагч Кейнс нээн харуулсан учраас Кейнсийн сэтгэл зүйн хууль гэж нэрлэдэг.
Орлогын доогуур түвшинд орлого хэрэглээ хоёр тэнцэх хүртэл өрх хэрэглээгээ өр зээлээр буюу өмнөх хуримтлалаараа хангаж байдаг. Ийм үед хэдийгээр өрхүүдэд хадгалах хуримтлуулах сонирхол байлаа ч ингэх боломжгүй. Харин орлого, хэрэглээ хоёр тэнцэж ирсэн үеэс эхлэн өрхөд хадгаламж үүсэх боломжтой болдог.
Хадгаламж нь хэрэглээндээ зарцуулаад үлдэж буй орлогын тэр хэсэг юм.
Хуримтлал нь орлогын нэг хэсэг учраас орлого хуримтлал хоёр шууд хамааралтай. Орлого өсөхөд хуримтлал дагаж өснө. Орлого нэг нэгжээр нэмэгдэхэд түүний үр дүнд хуримтлалд гарч буй өөрчлөлтийг ахиуц хуримтлал гэнэ.
Хэрэглээ ба хуримтлалд нөлөөлөх орлогын бус хүчин зүйлс
Өрхийн      хуримтлуулсан      хөрөнгийн  хэмжээ.
Өрхүүд хэдийн чинээ баялгыг/байшин машин болон бусад удаан хэрэглээний өндөр үнэтэй   зүйлс,   банкны   хадгаламж,   хувьцаа, облигаци г.м/ хуримтлуулж эзэмшсэн байна төдий чинээ хэрэглэх сонирхол нэмэгдэж нэмж хадгалах сонирхол буурдаг.
Үнийн түвшин. Үнийн түвшин нь өрхийн банкны хадгаламж, хувьцаа, облигаци зэрэг баялгийн зарим хэсгийг бодит өртөгт сөргөөр нөлөөлдөг. Тухайбал үнийн түвшин өсөхөд өрх гэрийн эдгээр баялгийн бодит өртөг буурдаг. Үүний улмаас өрхийн хуримтлуулсан баялгийн хэмжээ багасч өрхийн хэрэглэх сонирхол буурч хадгалах сонирхол нэмэгдэнэ. Харин үнийн түвшин буурахад дээрх баялгийн бодит өртөг нэмэгдэж хуримтлуулсан баялгийн хэмжээ өсдөг. Үүний үр дүнд өрхүүд хэрэглээгээ нэмэгдүүлж хуримтлалаа багасгана.
Хүлээлт ба таамаглал. Бараа тааварын ирээдүйн хангамж, үнийн талаарх урьдчилсан таамаглал нь хэрэглээ ба хуримтлалд багагуй нөлөөлдөг. Тухайлбал: Бараа таваар хомсдож, үнэ нэмэгдэж магадгүй гэсэн таамаглал нь өрхийн зарлагыг эрс нэмэгдүүлж хадгаламийг бууруулдаг.
Татвар хураамж. Өрхүүдэд үлдэх цэвэр орлогын хэмжээ татварын хэмжээгээр багасч улмаар хэрэглээ ба хадгаламж хоёул буурна. Харин татвар бага бол орлого нэмэгдэж хэрэглээ хадгаламж хоёул өснө.
Өрхийн хадгаламж:
Сүүлийн үед, манай хүмүүс мөнгөн орлогынхоо тодорхой хэсгийг хадгалах нь нэмэгдэж байна. Энэ нь арилжааны банкууд олон болж, хувийн хадгаламж хийх боломж бололцоо өссөнтэй холбоотой. Хадгаламж нь орлогоо зөв хуваарилах ухаалаг найдвартай арга юм.
Хадгаламжийн төрөл:
1. Хувийн   хадгаламж   буюу   сайн   дурын хадгаламж
2. Бизнесийн    хадгаламж    буюу    ашгийн хадгаламж
Хувийн хадгаламжийг дотор нь мөнгөн хадгаламж буюу биет хадгаламж:
 -   Мөнгөн хадгаламжийг дотор нь хугацаатай мөнгөн   хадгаламж,   хугацаагуй  мөнгөн хадгаламж гэж 2 ангилна.
Биет хадгаламж гэдэг нь алт , үнэт эдлэл, үнэ бүхий эд зүйлээ хадгалуулахыг хэлнэ.
Мөнгөн хадгаламж буюу мөнгөн даатгалын онцлог:
Мөнгөн хадгаламж гэдэг нь өрх гэр нийт орлогоос нийт зардлаа хасаад үлдэж буй мөнгөн хөрөнгийг хадгалах буюу хуримтлуулахыг хэлдэг. Мөнгөн даатгал гэдэг нь өрх гэр өөрийн орлогоос тодорхой зорилго тавьж санхүүгийн төлөвлөгөө гаргахдаа хамгийн их эрсдэл гарч болзошгүй, гэнэтийн зардалд зориулж мөнгөн даатгал хийлгэхийг хэлнэ. Жишээлбэл : Амь нас эрүүл мэндээ даатгуулах,ингэснээр гэнэтийн өвчин зовлон учрах, эрүүл мэндийн хохиролын үед даатгалаас нөхөн олговор авч болно. Ихэвчлэн мөнгөн даатгалыг хүн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийлгэдэг юм.
Эрсдэл ба даатгал:
Эрсдэл гэдэг нь ирээдүйд учирч болзошгүй гарз хохирлын тодорхойгүй төлөв байдлыг эрсдэл гэнэ. Амьдралд эрсдэлгүй үйл явдал гэж байдаггүй. Харин хир зэрэг хохирол, таагүй үйл явдал тохиолдсоноор эрсдлийн хор уршиг тодорхойлно.
Ирээдүйд тохиолдох таагүй үйл явдлыг танин тогтооно, түүнийг хамгийн бага эрсдлээр даван туулах тохиромжтой арга замыг эрсдлийн менежмент гэнэ.
Эрсдэл нь ямагт хохирол учруулж байх боломжийг агуулж байх бөгөөд өөрөө хохирол биш юм.
Даатгал нь эрсдлийн зарим хэсгийг даатгах эдийн засгийн хэрэгсэл юм.
Даатгалын санг бий болгон даатгалтай объектод учирсан хохирлыг нөхөн төлөх санхүү эдийн засгийн харилцааны системийг даатгал гэнэ.
Даатгалыг объектоор нь 3 ангилдаг.
1. амь нас ,эрүүл мэндийн даатгал /хувь хүний даатгал/
2. эд хөрөнгийн даатгал
3. хариуцлагын даатгал
Даатгалыг хэлбэрээр нь :
1. Заавал даатгуулах
2. Сайн дураар даатгуулах гэж ангилна.
Амь нас, эрүүл мэндийн даатгалын дараах төрлүүд байна. Үүнд :
- Гэнэтийн осол :
. Байгалийн эрсдэл
. Ахуйн эрсдэл
. Үйлдвэрлэл техникийн эрсдэл
. Мал амьтдын нөлөөллөөр үүсэх эрсдэл
. Техниктэй харьцах үеийн эрсдэл
--Хөдөлмөрийн чадвар түр алдалт
. Гэнэтийн осолд орж эмчлүүлснээс бусад бүх төрлийн ердийн болон халдварт өвчнөөр үүдсэн эрсдэл
- Аялагчдын эрүүл мэнд гэнэтийн осол
Эд хөрөнгийн даатгал: уг даатгалд хувийн болон хариуцлагын даатгалд хамрагдаагүй бүх даатгал хамаарна.
- ААН байгууллагын эд хөрөнгийн даатгал: энэ дотроо бүх төрлийн гал түймэр, байгалийн, цахилгааны , үйлдвэрлэлийн, ус чийгний, техникийн, ахуйн байдлаас үүссэн хохиролууд орно.
--Иргэдийн эд хөрөнгийн даатгал
Өндөр эрсдэлтэй эд хөрөнгийн даатгал /байгалийн болон цахилгааны, гал түймрийн, ус чийгний, зам тээврийн, хулгайн /
Хариуцлагын  даатгал :    даатгуулагч нь ямар нэг үйлдлийн улмаас 3-дагч этгээдийн хөрөнгөнд хохирол учруулах тохиолдол гарна. Ийм нөхцөлд даатгагч нь 3- дагч ЭТГЭЭДИЙН эд хөрөнгө эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөх үүрэгтэй.
Уг даатгалд:
- тээврийн   хэрэгсэл   болон   жолоочийн хариуцлага
- өмчлөгч ЭЗЭМШИГЧИЙН хариуцлага
- бүх төрлийн мэргэжлийн хариуцлага
Заавал даатгал: заавал даатгуулах хууль ТОГТООМЖИЙН дагуу албан журмаар хийлгэсэн байх ёстой.Үүнд :
- Хариуцлагын даатгал
-Нийгмийн даатгал
-Эрүүл мэндийн даатгал
Сайн дурын даатгал: энэ нь гагцхүү даатгагч, даатгуулагчийн сайн дурын үндсэн дээр хийгдэнэ.
Мөнгөн хадгаламж болон мөнгөн даатгалын гол онцлог :



Хүчин зүйлс

Мөнгөн хадгаламж

Мөнгөн даатгал

Нөхцөл

өрхийн хуримлуулахыг хүссэн санаан дээр тулгуурладаг

өрхийн эрсдлээс хамгаалах буюу гэнэтийн төлөвлөөгүй байдлаас сэргийлэхэд чиглэдэг.

Харилцагч

Банк хадгаламж эзэмшигчийн хоорондын гэрээ хийнэ

Даатгагч .даатгуулагчын хооронд гэрээ байгуупна

Хууль эрх зүйн хувьд

Сайн дурын үндсэн дээр гэрээ хийж хадгаламж эзэмшигч болдог, хугацааг өөрөө сонгодог

Сайн дурын болон заавал даатгуулах нөхцөл дээр гэрээ байгуулж тодорхой заасан хугацаанд л авах боломжтой

Ашигтай тал

Буцаад мөнгөн дүн болон хүүтэй ирдэг

Заасан хугацаанд эрсдэл гаргавал хохиролоо бүрэн нөхүүлэх боломжтой

Сул тал

Эдийн засгийн хямралын уед бодит үнэ цэнэ нь буурдаг

Зөвхөн эрсдэл гарсан тохиолдолд мөнгө авах боломжтой, алдагдал хүлээх, сул зарлага гарах магадлал өндөр

 

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats