Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ӨРХИЙН ТӨСВИЙГ БҮРТГЭХ АЧ ХОЛБОГДОЛ
Өрх гэрийн эдийн засгийн гол зорилго нь гэр бүлийн гишүүдийн хүсэл хэрэгцээг хамгийн дээд зэргээр хангах ба хамтын эзэмшлийн зүйлийг зөв зохистой хувиарлах болон сонголт хийх боломжийг нэмэгдүүлснээр зорилгодоо хүрэхийг хэлнэ.
Гэр бүлд материаллаг хэрэгцээнээс гадна оюун санааны, соёлын гээд хязгааргүй хэрэгцээ байна. Гэвч орлого бол хязгаартай юм. Тиймд төсөвтөө төлөвлөгдөөгүй зардал гаргаснаар гэр бүл эдийн засгийн алдагдалд орох ба хамгийн чухал хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрдэг. Мөн гэр бүл нь одоогийн хэрэгцээгээ хангахаас гадна ирээдүйн хэрэгцээндээ зориулан хадгалах
хэрэгтэй . Яг үүнээс үндэслэн өрхийн төсвийн аюулгүй байдал ба өсөн нэмэгдэх боломжийг бүрдүүлэе гэж хүсвэл орлогын төлөвлөлтийг хийх шаардлагатай юм. Цаашлаад сургалтын төлбөр, хуримын зардал, гадаад явах зардал , эд зүйл авах зардал гэх мэт насныхаа эцэс хүртэл хэрэглэх мөнгөө бодолцон үзэж насан туршийн буюу ирээдүйн төлөвлөгөөг урьдчилан төлөвлөх хэрэгтэй.
Цаг хугацаа өнгөрөх тусам НИЙГМИЙН систем нь төвөгтэй, мэргэжлийн төрөл жанар нь нэмэгдсээр байгаа өнөөгийн нийгэмд өрхийн төсвийн бүртгэлд хүртэл өөр өөрсдийнхөө онцлогт тохирсон өрхийн төсвийн бүртгэлийг хийх шаардлага бий болжээ. Ерөнхийдөө сард нэг удаа цалингийн орлого орж ирдэгээ гэж үзвэл өрхийн төсөв болон төлөвлөгдсөн зардлыг тэмдэглээгүй байсан ч хялбархан бүртгэж болдог. Учир нь бусад төрлийн өрхийн төсвүүдийг бодвол орлого ньтогтвортой, тухайн сардаа орлогоо хувиарлан хэрэглэсэн ч дахин дараагийн сард орлого орж ирэх болохоор юм. Гэхдээ өрхийн төсөвт төлөвлөгдөөгүй орлого болон зарлага гарч ирдэг гэдгийг санах ёстой.
Хувийн хадгаламжтай гэр бүлийн хувьд орлого нь хадгаламжийн хүүгийн хэлбэрээр орж ирдэг. Мөн сайн ажил хийсний шагнал, урамшуулал байдлаар бараа таваар хэлбэрээр, мөн мөнгөн хэлбэрээр гэх мэт. Тиймд хичнээн хуримтлал бага байлаа ч гэсэн ямар төрлийн орлого хэр хэмжээгээр орж ирж байгаа эсэхийг тодорхой мэддэг байхын тулд тэмдэглэх хэрэгтэй. Харин зардлын хувьд өөрийн гэсэн онцлогтой олон янзын зардал байдаг. Бид тавилга, байшин зэрэг зардал ихтэй зүйлсийг хаанаас, ямар үнээр авсан гэдгээ хялбар санаж чаддаг боловч, жижиг сажиг зүйлсийг хаанаас, ямар үнээр авсан гэдгээ огт санадаггүй
Гэтэл яг бүртгээд үзвэл бид жижиг барааны зардал нь өрхийн төсөвт томоохон байр суурийг эзэлж байдаг гэдгийг харж болно. Тиймээс үүний бодит байдлыг тодорхой ойлгуулж өгдөг зүйл бол өрхийн төсвийн бүртгэл юм.
Ер нь өрхийн төсвийн буртгэлийг хийснээр дараах ач холбогдлыг харж болдог
•    Өдөр бүрийн тооцоо, төлөвлөлт ирээдүйн өрхийн төсвийн амжилт болно.
•    Өрхийн төсвийн орлого зарлага тэнцэх үү үгүй юу? гэдгийг шийдвэрлэхэд хэрэгцээтэй материал нь болж байдаг. Бүрэн төгс өрхийн төсвийн бүртгэлийн дэвтэрт орлогын агуулга ба түүний шинж чанар мөн зарлагын агуулга ба түүний шинж чанарыг сайн бүртгэснээр өрхийн төсвийн орлого зарлага тэнцэх үү үгүй юу гэдгийг шийдвэрлэж байдаг.
•    Нийгэм эдийн засгийн эрсдлийг даван туулах арга замаа хайхад туслана.
•    Статистикийн мэдээлэлтэй харьцуулан үзвэл гэр бүл тус бүрдээ өөрийн гэсэн өрхийн төсвийн онцлог чанар, дадал зуршил, хэрэглээний өөрчлөлтийг харж болно.
•    Төлөвлөгдсөн тооцоотой амьдралыг зохиоход хялбар болдог. Өрхийн төсвийн бүртгэл нь гэр бүлийн амьдралын төлөвлөгөөг бодитой хэрэгжүүлэлтэнд оруулахын тулд юун түрүүнд амьдралын бодит байдалд нийцүүлэхэд хэрэглэх үндсэн материал болж байдаг.
Өрхийн төсвийг хөтлөх үүрэг нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд оногддог ба эрэгтэйчүүд болон үр хүүхдүүд ч гэсэн энэ асуудал дээр санал оруулдаг хэлэлцдэг байх ёстой. Яагаад гэвэл нийгэм дээр ганцхан эмэгтэй хүн бус эрэгтэй хүн ч гэсэн мөнгө гэдэг зүйлийн үнэ цэнэ, захиран зарцуулалтын талаар мэдлэгтэй байдаг юм.
Гэр бүлийн 1 сарын төсвийг гаргахад эмэгтэй хүн ганцаараа гаргах бус гэр бүлийн бүх гишүүд цуг гаргах ба гишүүд дор бүрнээ ухамсарлан ойлгож хэрэгцээгээ тооцоолон төлөвлөгөө ХИЙХ ба үүнийгээ өөрсдөө хүлээн зөвшөөрснөөр төсөвлөлтийн хэрэгжүүлэлтийг биелүүлэх боломжтой ба энэ нь ч бүх гишүүдийн хувьд сэтгэл хангалуун байх боломжийг бүрдүүлнэ. Хэрэв ийм сэтгэл ханамжийг авч чадахгүй байвал хэн нэгний төлөвлөгөөнөөс хэмнэлт хийснээр гэр бүлийн гишүүдийн дотор хагарал гарч болно.
Тиймд төсөвлөлтийг хийхдээ хувь хүн нэг бүр өөрсдийнхөө хэтэрсэн хэрэглээг хязгаарлан гэр бүлийнхээ нийт гишүүдийн төлөө тэдний хэрэгцээ шаардлагыг нь харгалзан үзэх нь зөв.
Төсвийн бүртгэл хийхийн учир: Харахад тов тодорхой яг л хүсч байгаа төсвийг зохиолоо гээд энэ нь үр дүнтэй эсвэл үр дүнгүй эсэхийг нь бид тодорхойлж чадахгүй. Харин үүнийгээ цаасан дээр буулгаж байж л тодорхой ойлголтыг авч чаддаг. Өөрөөр хэлбэл хөрөнгийн байдалд ямар өөрчлөлт гарч байна вэ? Энэ нь ямар шалтгааны улмаас үүсэв гэхчилэн олон асуултанд хариу авч болох баримт бол өрхийн төсвийн бүртгэл юм.
Тиймээс өрхийн төсвийн бүртгэлийг хийх нь эдийн засгийнхаа аюулгүй байдлыг хангахад нэн чухал хэрэгслэлийн нэг юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats