Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ӨРХИЙН ТӨСВИЙН САНХҮҮГИЙН МЕНЕЖМЕНТ, ТӨЛӨВЛӨЛТ
Нийгэм эдийн засгийн нэг нэгж, эс болж байдаг өрх гэрийн нийгэм эдийн засаг, санхүү менежментийн асуудлыг судлах нь өнөөгийн нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлуудын нэг юм. Учир нь гэр бүлийн амьдралын мөчлөгт  тухайн өрх гэрийн эдийн засаг, санхүү менежментийн асуудал хэрхэн өөрчлөгдөн, шинэчлэгдэж, үйл явц нь улам илүү нарийсч байгаа билээ.
Өрхийн төсвийн менежмент гэхээр хүмүүс олон талаар ойлгодог. Гэхдээ нийгэм дээр нийтлэг байдаг ойлголт бол санхүү, эдийн засаг тал дээрээ илүү зөв зохион байгуулалттай байхыг хэлдэг байх гэж хүмүүс үздэг.
Менежмент гэдэг маань өөрөө аливаа байгууллага дотор байдаг шигээ гэр бүл дотор ч гэсэн байдаг. Тэгэхлээр менежмент нь ганц хүний ойлголт бус нийтийн үйл явиыг удирдах гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.
Гэр бүл санхүүгийн хувьд хэрхэн эрүүл байх вэ ? гэсэн асуулт гэр бүлүүдийн өмнө тавигдаж байгаа чухал асуудал.
Өрхийн санхүүгийн удирдлага буюу менежмент гэдэг нь өрхийн хэрэглэж буй нөөц баялагийг илүү үр дүнтэй ашигтай байдлаар ашиглаж зарцуулахын тулд бүртгэл хөтлөн, төлөвлөн гүйцэтгэж, тооцон дүгнэж, алдаа дутагдлаа засан залруулж буй үйл явц юм. өнөөгийн орлого хангалттай гээд өрхийн төсвийн санхүүгийн менежмент хийхгүй байх нь гэр бүлийн эдийн засгаа тогтвортой хамгаалж байна гэсэн үг биш юм. Тиймээс өрхийн төсвийн санхүүгийн менежментийг эрсдэл, эмзэг байдал үүссэн үед нь эргэж нэг хийхдээ гол нь бус харин ч одоогийн тогтвортой байгаа болон зайлшгүй төлөвлөх хэрэгцээгээ мэдсэн үе дээрээ хийж эхлэх нь хамгийн оновчтой алхам болно.
Өрхийн төсвийн санхүүгийн менежментийг өрх гэр бүр хэрэгжүүлж эхэлснээр дараах ач холбогдолтой талуудыг мэдрэх болно. Үүнд :
1. Амьжиргааны түвшингөө мэдэж, төлөвлөж сурах ба сэтгэл ханамжийг авч чадна.
2. Болзошгүй эрсдлээс өрх гэр өөрсдийгөө хамгаалж чадна.
3. Нийгэм эдийн засгийн өөрчлөлтөөс өрхийн төсвийг хямралд оруулахгүйгээр хамгаалж чадах бололцоотой юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats