Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Мөнгөө /Орлого болон хөрөнгө/ менежменттэй зарцуулах нь
Мөнгө гэдэг бол гар дээр ирж буй биет зүйл. Түүний үнэ цэнэ худалдаа хийх явцад илэрч гарч байдаг. Мөнгөө зөв хувиарлах менежмент хүн бүрд тэр дундаа гэр бүлүүдэд маш их хэрэгтэй. Мөнгө маань өөрөө хуримтлалын, төлбөрийн, гүйлгээний хэрэгслэлийн гэх мэт үүргүүдийг гүйцэтгэдэг. Гэр бүлд мөнгөө хуримтлуулах нь чухал үүрэг хариуцлагуудын нэг. Яагаад гэвэл энэ нь гэр бүлийн гишүүдийн хэрэгцээг хангахад чиглэгддэг.
Мөнгөө менежменттэй зарцуулах аргууд:
  • Хүснэгтийн арга / өрхийн төсвийн загвар схем хэсгээс харж болно/
  • Дугтуйт төсвийн арга
  • Матрицан арга: 
Матрицан арга. орлого, зарлага, үлдэгдэл, төлөвлөгөө

Орлого:    Зарлага:
үлдэгдэл:    Төлөвлөгөө:

Компьютер    системийн    арга:    Эксел программ, өсөх өрх программ
Америк, Солонгос, Япон, Хятад гээд гадны улсуудын хувьд бүгд л гэр бүлийн санхүү, эдийн засаг тал дээрээ маш их анхаарч төсвөө менежменттэй байлгах тал дээрээ өөр өөрсдийн арга технологийг боловсруулсан байдаг. Америкт гэр бүлүүд орлого нь хангалттай байдаг хэдий ч бүгдийг нь хэрэглээд дуусгадаггүй, тэд харин санхүүгээ яаж зөв менежменттэй зарцуулах вэ? гэдэг асуудал дээрээ анхаарлаа хандуулдаг. Харин манай улсын хувьд орлого
нь дундаж, сайн байсан ч гэсэн хэрэглээ гэдэг зүйлдээ захирагдаж, орлогоосоо давсан зарлага гаргаж энэ нь хуримтлуулах, хадгалах гэсэн ойлголтыг үгүй болгож байдаг. Дундаж орлоготой гэр бүлүүдийн хувьд ядуу эмзэг байдалд өртөх магадлал өндөр байдаг гэж статистик судалгаан дээр гаргасан байдаг. Энэ нь магадгүй тэдний хэрэглээ өндөр байдагтай холбоотой юм. Энд мөнгөө зөв менежменттэй зарцуулах нэг аргыг танилцуулья.
Дугтуйт төсвийн арга:
Энэ нь Америк болон Солонгос, Хятад улсуудад их хэрэглэгддэг арга юм. Энэ арга нь олон гэр бүлүүдэд үр ашгаа өгч чадсан гэдэгт итгэлтэй байна.
Дугтуйт төсвийн аргыг хэрэгжүүлэхийн өмнө:
Орлого зарлагаа бүртгэх, орлого нь хэрэглээнээс илүү бол хадгаламжинд хийх. Өдөр бүр ,сар бүр нийтлэг гардаг зардлуудаа дугтуйнд хийнэ.
Санхүүгийн зорилго тавих хүснэгт:
Жишээ: Б.Туяа гэр бүлийнхээ санхүүгийн зорилгыг дараах байдлаар тооцоолж байна. 2009.05.20-ны өдөр
Жишээ нь :
 
 
Зардлууын нэрс
•    Хоол хүнс
•    Унаа тээвэр
•    Гэрэл цахилгаан 
•    Орон сууц, түлээ нүүрс
•    Ахуйн хэрэглээ/гоо , сайхан эм тариа ахуйн үйлчилгээ 
•    Хүүхдүүдээ өдөрт өгөх мөнгө
•    Утас холбоо
•    Өр зээл төлөх
•    Бусад г,м
Гэхдээ нэг зардал тань дутлаа гээд нөгөө дугтуй рүү өнгийхгүй байх гэсэн зарчмыг баримтлах хэрэгтэй. Тиймд эхнээсээ орлогоо зөв хувиарлах хэрэгтэй болж байгааг анхаарах ёстой.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats