Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монгол гэр бүлийн сурган хүмүүжүүлэх зүй
9. "Монгол гэр бүлийн сурган хүмүүжүүлэх зүй". 20 хэвлэлийн хуудас. 9 дэх ном.
Энэ ном нь Улсын санд хадгалагдах шилдэг бүтээлээр шалгарч БСШУЯ-аас "ШИЛДЭГ НОМ-2006" гэрчилгээг авсан.

Номын агуулга:
Монгол гэр бүл, гэр: Их гэр бүл - Сурган хүмүүжлийн төв болох. Гэр бүлийн харилцаа, хүмүүжил, арга зүй, Монгол гэр бүл судлал, онол арга зүйн асуудлыг гэр бүл судлалын хүрээнд оруулсан явдал юм.

Шинэлэг тал, оюуны үнэ цэнэ:
❖    Монголчуудын гэр бүл, сурган хүмүүжлийн уламжлалын үүсэл хөгжлийн асуудлыг судлахад тогтолцооны онолын үүднээс хандсаны зэрэгцээ тухайн юмны утга агуулга, бүтэц, бүрэлдэхүүнийг томсгосон нэгжид оруулж зангиддаг эрдэмтдийн үзэл баримтлалыг үндэс болгосон.
❖    Монголчуудын гэр бүлийн сурган хүмүүжлийн уламжлал нь нийгмийн болон гэр бүлийн орчныг тусгасан сурган хүмүүжүүлэх зорилго, мэдлэгийн тогтолцоо, сурган хүмүүжүүлэх харилцааны хэрэглүүрийн нэгдлээр тодорхойлогддог болохыг илрүүлсэн.
❖    Гэр бүлийн харилцааг гэр бүл судлалын үүднээс авч үзсэн.

Сэдэв ойролцоо бусад бүтээлүүдээс юугаараа давуу болох
❖    Монгол гэр бүлийн сурган хүмүүжлийн агуулгыг гэр бүлийн болоод нийгмийн амьдралын хүрээнд үйлчилж, нийгмийн /өнгөрсөн, одоо, ирээдүйн/ залгамж холбоог хангадаг шинж, онцлогт үндэслэн оюун, сэтгэлийн эрэмбэ бүхий үндсэн бүрдэл хэсгүүдэд хувааж, онцлогийг нь сурган хүмүүжүүлэх ухааны үүднээс судлаж тодорхойлсон.
❖    Судалгаанд археологи, түүх, угсаатны зүй, сурган хүмүүжүүлэх ухааны болон тогголцооны үүднээс хандсаны дүнд Их гэр бүл гэдэг ойлголтыг гаргав.

Ач холбогдол
❖    Монголчуудын гэр бүлийн сурган хүмүүжүүлэх зүйн уламжлал судлалын ноён нурууг босгохыг хичээсэн явдал юм.

Практик үр өгөөж, хамрах хүрээ нөлөө
❖    Үр хүүхдээ" сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг ураг барилдах, улмаар хүүхдийн "хий нас"-ны үеэс эхлэн хэдэн насанд нь ямар ёс журамд сургаж, ямар ажил хийлгэж, оюун ухааныг нь хэрхэн хөгжүүлж, юуг ойлгуулахыг заасан, нийгмийн зан байдлын хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэхэд ач холбогдлоо өгнө.
♦ Суралцагчдад сурах бичиг, судлаачдад онол-арга зүйн  сургалтын хэрэглэгдэхүүн болж байна.
Зохиогчнйн эрхийн гэрчилгээний дугаар-2620
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats