Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Гэр бүл- харилцаа
10. "Гэр бүл- харилцаа"
Яагаад энэ номыг бичсэн бэ? Гэвэл өнөөгийн Монгол оронд өөрчлөлт, шинэчлэлт нийгмийн амьдралын өргөн хүрээг хамарч, энэ нь нийгмийн харилцааг хөгжүүлэхийг шаардах болсон нь гэр бүлийн харилцааг зайлшгүй анхаарахад гэр бүл судлаач намайг өөрийн эрхгүй хүргэсэнтэй холбоотой болно.
Монгол гэр бүлийн харилцаанд олон ярвигтай. хариу шаардсан олон асуудал байгаа. Эдгээрийн дотроос нийтээр анхаарвал зүйтэй:
-Өндөр  настны, хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүдийн амьд¬ралын хэв маягт гарч буй өөрчлөлт, түүнд хэрхэн харьцах асуудлаар "Гэр бүл харилцаа" ном маань эхэлсэн. Үүнээс үндэслээд Өвөө эмээ-Ижий /аав/- хүүхдийн харилцааны асуудлыг өөрийн судалгааны баримтанд тулгуурлан гаргасан.
Өөр нэг онцлог  шинэлэг зүйл бол "Эх, эцгийн сурган хүмүүжлийн алдаа" гэсэн томхон бүлэгтэй. Нийтлэг алдаа. нэг дэх алдаа. хоёр дахь алдаа, гурав дахь алдааг бичсэн.
Үүнийг  тухайлан анхаарсан нь сурган хүмүүжлийн хийгээд хүчирхийлэл. тэгш эрх гээд олон язгуур асуудалд хариу өгөх ач холбогдолтой гэж үзэж болно.
Ер нь өнөөдөр Монгол гэр бүлийн амьдралд гарч буй сөрөг үзэгдлүүдийн үүсч байгаа язгуур /суурь/ үндэс бол гэр бүлийн харилцаа чухам ямар байгаагаас шалтгаалж байгаа. Энэ асуудлыг нилээн ул суурьтай анхаарч, нийтээр авч үзэхгүй бол сөрөг асуудлыг үүсгэгч 2 дахь шалтгаанаар хөөцөлдөхөд хүрнэ.
Дээрх асуудлуудад олны анхаарлыг хандуулж, ямар нэг хэмжээгээр хариу өгөхийг хичээсэнд "ГЭР БҮЛ:Харилцаа"  номын шинэлэг тал, практик ач холбогдол орших болов уу гэж үзэж байна.
Энэ ном нь эх, эцэг, сурган хүмүүжүүлэгчид. суралцагчдад гарын авлага. сургалтын хэрэглэгдэхүүн болох ач холбогдолтой.
Зохиогчнйн эрхийн гэрчилгээний дугаар 2619


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats