Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Өрх /гэр/ бүлд гарч буй өөрчлөлт
Гэр бүл бүр өөрийн хүмүүжлийн аргаа өмнөх ижий, аав нарын гаргадаг байсан алдааг давтаж байж бий болгодог.
Гэр бүл бол ихэнхдээ гэр бүлийн гишүүд, эхний ээлжинд хүүхдүүдийн бие хүнийх нь хувьд онцлог шинж чанарууд нь хөгжлийн аль нэгэн шатанд илэрч байдаг уламжлал, дэг жаяг, нарийн харилцаа , хандлагуудын ертөнц юм.
Үүнийг гадна талаас харвал нууцлаг байдаг. Тэгэвч гэр бүлүүдэд нийгмийн бодит хүчин зүйлүүд оршиж, илэрсээр байдаг онцлогтой.
Энэ нь ямар байдлаар өнөө цагт илэрч байна вэ?
-Хөршийн улмаар төрөл садангийнхнаасаа хөндийрөх өөрөөр хэлбэл үе үеийнхний хөндийрөлт бий болох хандлагатай болж эхэлж байгаа;
- Эмэгтэйчүүд, түүний дотор эхнэр /эх/ хүн хөдөлмөрийн зах зээлд татагдан орох болсноор
Ажил- Гэр бүл гэсэн ачаалал бий болж эхэлсэн.
- Дээрх өөрчлөлт гарах болсноор үр хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн доторх харилцаандаа цөөн цаг зарцуулах,
- Орон байрны болон материаллаг хүндрэлүүд гэх мэт.
Гэвч дээрх өөрчлөлт, хүчин зүйлүүд нь үр хүүхдийн өсөлт, хөгжилд гажилт үүсгэх, эцэг эх-хүүхэд хоорондоо хөндийрөх явцад төдийлөн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхгүй.
Тэгвэл ямар зүйл илүүтэй нөлөөлөх бол:
Арай илүү аюул нь эцэг, эхчүүд өөрсдийн сурган хүмүүжүүлэх байдал, төлөв ямар байгааг төдийлөн анхаараагүйгээс үр хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа нэг мэдэхнээ /дуртай ч, дургуй ч/ алдаа гаргахад хүргэх болсон явдал.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats