Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
СУРГАН ХҮМҮҮЖЛИЙН ГУРАВ ДАХЬ АЛДАА
Хувийн үлгэрч жишээгээ, тавьж буй шаардлагын нэгдлийг дутуу үнэлэх явдал юм.
Нааштай зорилго чиглэлтэй, хүүхдийн сайн тал, шинж чанарыг төлөвшүүлэхэд эцэг, эхийн дэмжлэг нэн чухал болдог.
Гэр бүлд хүүхдийг нийгэмшүүлэх анхны үйл явц эхэлж, нийгмийн зан чанарын туршлагаа өгөх анхны хүмүүс нь эцэг, эх мөн.
Эцэг, эх гэр бүлийн бусад гишүүдээ дуурайнгаа хүүхэд зөвхөн хамаатан садантайгаа харилцаа хандлагаа үүсгэн илэрхийлж, нэвтрүүлж, төрсөн гэртээ олж авсан энэ харилцаагаа, хандлагын хир хэмжээ, дэг жаягаа гэр бүлээс гадуурхи хүмүүстэй харьцахдаа бас нэвтрүүлж хэрэглэдэг юм.
Иймд өөрийн хүүхдүүддээ эцэг, эх ямагт үлгэр дуурайлал үзүүлэн таниулах нь маш чухал. Хэрвээ хүүхэд увайгүй, ичгүүр сонжуургүй, эрээ цээргүй, харгис хэрцгий, хорон санаатай хүмүүсээс үлгэр жишээ авбал хор хөнөөлөөс өөр юу авчрах билээ?
Эцэг, эхчүүдээс хүмүүжүүлэх нөлөөг авч үзвэл зохих энэ байдлыг олонтаа дутуу үнэлдэг, хүүхдээсээ хийх дургуй зүйлийг нь байн байн шаардаж, хүмүүжүүлэхийн үр дүн нь хүүхдүүдэд эцэг, эхээ эсэргүүцэх, тэднээ хүндлэхгуй байдлаар илэрдэг.
ШААРДЛАГА- АМЬДРАЛЫН УЧИР ХОЛБОГДОЛ
Тавьж буй шаардлагын амьдралын учир холбогдол нь хүүхдээ сайн үйл хийхэд нь өдөөж өгөхийн тулд ямар нэг үйл явдал, шинж чанар эсрэгээр эргэх илэрлийг зогсоох явдал юм.
Хүүхдэд тавигдах шаардлага шууд ба шууд бус гэсэн хоёр хэсэгтэй.
Шууд шаардлага:
Эдгээр   шаардлага   нь   тушаал   шиг сонсогдож хүүхдийн эсэргүүцэл ба дотоод эсэргүүцлийг төрүүлдэг онцлогтой. Энэ нь ямар үр дагаварт хүргэдэг вэ?
Харгис хэрцгий шаардах нь хүүхдэд хувь хүнийг хүндлэхийг болиход хүргэн албадлага тулгалт болгож хувирган хүүхдийн идэвхтэй бие даасан байдлыг гинжилж дөнгөлдөг.
Ихэвчлэн   эцэг,   эхчүүдэд   хүүхдээрээ ямар нэгэн ажлыг хийхийг шаардахдаа тэр ажлыг ямагт зөв хийх хүслийг нь төрүүлэхүйцээр аядуу зөөлөн хэлэх биш, албадан шаардах нь амар байдаг. Ийм эцэг, эхчүүд "хүмүүжүүлэх гол утга учир нь албадахын тулд биш, харин хүүхэд юмыг ухамсартайгаар зохих ёсоор нь хийхэд өдөөх явдал юм "гэдгийг умартаж хүмүүжүүлэх зорилтондоо амжилт олоход бүх арга хэрэгсэл сайн гэж үздэг.

Шууд биш шаардлага:

Хүмүүжлийн явцад дарамт хяналт, албадлага, үл мэдэгдэх шууд биш шаардлагыг хүмүүжүүлэх зорилгодоо нийцүүлж хэрэглэх явдал юм.
Зарим эцэг.эхчүүд үүний ачаар хүүхдээ хүмүүжүүлж байна гэсэн яршигтай бодлоосоо салж гэр бүлд итгэмжтэй хандлага, итгэл найдвар тогтоодог.
Ингэснээр хүүхдэд сайн талын эхлэл, оюун санааны нааштай байдал, урам зоригийн нөлөөлөл бий болно.
Шаардлага - зөвлөгөө
Шаардлага - гуйлт
Шаардлага - итгэмжтэй байдал
Шаардлага – битүү дохио /ёгт сануулга/
Шаардлага - сайшаал
Ажиглалтаас үзэхэд эцэг.эхчүүд өөрсдийн сайн мэдэх сурган хүмүүжүүлэх аргаасаа шалтгаалан эдгээр шаардлагын аль нэгэн хэлбэрийг ашигладаг. •
Зарим гэр бүлүүдэд :
Шаардлага - Тушаал-шаардлага - Хоригийг бүруу хэрэглэдэг тал бий.
Жишээлбэл: Үүнд бүү хүр. Бүү муухай болго. Бүү ав, Битгий шууги. Битгий асаа гэх мэт.
Түүнчлэн найзынх нь төрсөн өдөрт явуулахгуй байх, өвөл мөсөн гулгуур юмуу зун аялалд явуулахгүй байх зэрэг.
Яг энэ үедээ эцэг, эхчүүд итгүүлэн сэнхрүүлж, учир шалтгааныг нь тайлбарлаж чаддаггүй.
"Бид - эцэг, эх нь, Эцэг эх бол үргэлж зөв байдаг".
Энэ нь гол баримтлал болдог. Ийм хандлага хүүхдийг гомдоогоод зогсохгүй, харин өсвөр насны хүүхдээ хувь хүнийх нь хувьд басамжлал болгодог. Хүүхдийн сайн талыг басамжлан доромжлох , тэдний эрхийг хяхаж хавчиж байж нэр хүндтэй хүн болгон хүмүүжүүлж үл болно.
Эцэг, эхчүүд учрыг нь ололгүй хориглох нь хүүхдээ уур хилэн нь бадарсан, үргэлж бүдүүлэг хэлбэрээр эсэргүүцэл үзүүлдэг болгож болох юм.
Өсвөр насныханы өдөр бүрийн шаардлагыг /амарч, ажиллаж байхад нь саад болохгүй байх, унтаж босоод ороо хураах г.м/ биелүүлэхийн тулд хатуу ширүүн шаардлага   тушаалыг хэрэг болох байсан ч бүү хэрэглэ. Харин гэр бүлдээ ач тустай, уламжлал, ёс заншил, дэг жаяг, эмх цэгц, бие биенээ хүндлэж, ёсыг дагаж үргэлжлүүлэн таслахгүй байх нь л хангалттай.
Гэр бүлд хүн бүр өөрийн байнга хийдэг ажил үүргээ хийж гүйцэтгэхээ мэдэж байх ёстой. Шууд шаардлагын барагтайхан үр дүн нь зан авирын нийтээр сахидаг хэмжээ, ёс журмыг мэдсээр байж алдагдуулдаг хорон санаатай хүнээр төсөөлөгддөг нь илэрхий бөгөөд үүгээр тайлбарлагдана.
Хэрвээ эцэг, эхчүүд шууд шаардлагаар хөөцөлдвөл хүүхдүүд үргэлж сөрөг талыг баримтлан зүрх нь сөргөөр хөөрч түүнийгээ амсан туулж байдаг. Зүрх нь сөрөгөөр хөөрч догдлох нь хуримтлагдсаар байгаад хөөрлийн зогсонги голомтыг бий болгож, хэрүүл маргааны байдлыг үүсгэнэ.
Өсвөр насны хүүхэд харгис хэрцгий болж, тулгаж хүлээлгэсэн зүйлд ил тод эсэргүүцдэг.
Эцэг, эхчүүд тавих шаардлагын бүхий л төрлөө чадварлаг ашиглах хэрэгтэй. Жишээ нь: Дуулгаваргүй байдлыг даван туулахын тулд юуны өмнө хүү, охинтойгоо харьцах хандлагаа өөрчлөхийн учир нь шилжилтийн насны хүүхдүүд өрөвч зөөлөн сэтгэл, түүнд анхааралтай байх, тэдэнд сайныг хүсэж ерөөсөө сэтгэлээр хандах харьцаагаар үргэлж дутагдаж байдаг.
Харьцаа хандлагын өөрчлөлттэй зэрэгцэн хүүхдэд татгалзах санаа төрүүлэхгүй өнгө аястай шаардлага тавибал зохистой.
Эцэг, эхчүүд өөрийн болон хүүхдийнхээ хүчинд бат итгэл мэдрэгдэхүйц өнгө аясаар дуу хоолойгоо намуун дөлгөөн байдлаар тааруулж харьцах нь зүйтэй. Насанд хүрэгчдээс хүүхдэд тавьж байгаа шаардлага нь ямар ч эргэлзээ төрүүлэхгүй байх ёстой.
Өсвөр насны хүүхдэд хүндэтгэлтэйгээр хандах нь түүнд тавигдаж буй шаардлага болон тэдгээрийн гүйцэтгэлийг улам амархан болгож өгдөг.
Шаардлагыг сонгох нь:
Тухайн бодит байдлын шинж чанараас эцэг, эхчүүдийн хандах чадвар, янз бүрийн нөхцөлд ухаалгаар нөлөөлөхөөс шалтгаална. Хэрвээ нөхцөл байдал туйлын хурцадмал байвал эцэг эхчүүд тэр будлиан хэргийг даван туулахын тулд хааяа буулт хийх нь зохистой.
Сурган хүмүүжүүлэх чадмаг эцэг,эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ харилцах хандлагандаа хэрүүл маргаан зөрөлдөөн аль болохоор гаргахгүйн тулд бүхий л арга хэмжээг авч, эхлэж хийхийг оролддог.
Хэрвээ ууртай түргэн зан гаргаж ширүүн авирласан бол насанд хүрэгчид өөрсдөө эхлээд тэр байдлаас гарах гарцыг хайх ёстой. Хэцүү ээдрээтэй байдлаас гадна өсвөр насны хүүхдийнхээ нас биеийн онцлог шинж чанарыг үргэлж харгалзаж үзэх нь маш чухал. Өсвөр насны хүүхдийн сэтгэц нь хир шархалснаас тавигдаж буй шаардлагын хэв маяг нь аядуу болгоомжилсон байвал тохиромжтой. Өсвөр насны хүүхдийн нас ахих тусам доорх шаардлагыг хэрэглэх нь чухал.
Жишээ нь: "Алив, хамтдаа бодъё. Зөвлөцгөөө. Үүнийг бидэнд яаж сайн хийвэл дээр вэ? г.м"
Бүх өсвөр насныханд, тэдэнтэй хамт байж зөвлөлдөн ний нуугуй ярилцаж, насанд хүрэгчидтэй ярьж байгаа юм шиг ярьж, тэднийг үнэлж цэгнэн, тэдний санаа бодлыг сонсож, "Би" гэдгийг нь хэрэг болгож харьцвал маш их таалагддаг.
Тавьж буй шаардлагууд бүгдээрээ тэдний өнөөх л нас, биений онцлог шинж чанарыг хадгалсан өөр өөр байх шаардлагатай.


1-рт. Тавьсан шаардлагыг заавал биелуулэх.
Хэрвээ хүүхдүүд гэр бүл дэх насанд хүрэгчдийн нэр хүнд өндөр, хоёргүй байвал үүнийг сайн ойлгодог. өсвөр насны хүүхдүүд эцэг.эхийн тавьж буй шаардлага зан авирын тогтсон хэмжээ болж буй үйл явдлыг удирдаж байгааг үнэлдэг.
2-рт. Тавигдаж буй шаардлагын биелэлтийн хариуцлага.
/Түүнийг чухал гэж үзэж хариуцлагатай байх/
Чухамхүү хариуцлагатай байх гэдэг нь өсвөр насны хүүхэд, эцэг, эхийн шаардлаганд хандах харьцаа ба бас эцэг, эхийнх нь өөрсдийн хандлагыг ч тодорхойлдог.
Өсвөр насны хүүхдэд ятгаж ойлгуулах нь чухал бөгөөд шаардлагыг цагаа олж биелүүлэх нь хүүхэд эрх чөлөө зоригоо хөгжүүлэхэд дөхөм болдог. Хүмүүжүүлнэ гэдэг нь юуны өмнө даалгаж өгсөн ажлыг хүмүүжигч бие хүний хувьд хариуцлагаа дээшлүүлнэ гэсэн үг. Гэвч хариуцлагын гол утга учир нь өсвөр насны хүүхэд зөвхөн өөрийн хариуцлагаа ойлгох бус шаардлагыг биелүүлэх хувийн идэвхи санаачлагыг гаргана гэсэн уг.
Ийм хариуцлага нь ахмад хүмүүсийн тавьж буй шаардлагыг хичээнгүйлж биелүүлэх дотоод сэтгэл санаатай салшгүй холбоотой. Ихэнх эцэг, эхчүүд өсвөр насны хүүхэддээ тавих шаардлагын чухлыг ойлгодог.
Гэвч тэр шаардлага бүр хүчтэй хэрэглүүр мөн уу? Эцэг, эхчүүдийн шаардлагын ур дүнг дээшлүүлэхэд ямар нөхцөл байдал тус болох вэ?
Өсвөр насны хүүхдэд сайн талаар нөлөөлөхийн тулд тэднийг өөрсдийгөө хүндлэхийг нь дэмжиж тавих шаардлагын зөв аргыг эзэмших нь зайлшгуй хэрэгтэй.

Шаардлагын хэмжээг мэдэх /юуг шаардах/,
Өсвөр насны хүүхдийн нас, бие онцлог ба тухайн байдлыг харгалзан төрөл бүрийн шаардлагыг хэрэглэх, Шаардлага биелэгдэхүйц байхаар сурган хүмүүжүүлэх таатай нөхцөл байдлыг бий болгох.
Гэр бүлийн хүмүүжил амьдралд тавьсан шаардлагын биелэлтийн үр дүн нь доорх зүйлсээс шалтгаална.
1-рт. Үнэн шударгаас.
Хэрвээ эцэг.эхчүүд хааяа огцом шируун хурц байсан ч шударга л байвал хүүхдүүд түүнийг уучилж, тавьсан шаардлагыг нь шууд дагадаг. Хүүхдүүд насанд хүрэгчидтэй адил үнэнч шударгад мэдрэмж сайтай, түүнийг үнэлж цэгнэдэг, харин шударга бусыг буруушаадаг.
2-рт. Шаардлага биелүүлэхийн ач тус нь зорилго чиглэлээс шалтгаална.
Сануулга, сургамж өгөх, ямар нэгэн шаардлага тавихдаа юуны өмнө сайн бодож тунгаах нь их ач тустай: "Үүгээр юуг өгөх вэ?, Үүгээр юунд хүрч болох вэ?" Мэдээж ариун шударга зорилготоо хүрэхийн тулд ариун шударга арга барил шаардагдана. Хүмүүжүүлэх арга барил хэрэгсэл нь зорилгодоо амжилттай хурсэн цагт хүний хувийн сайн чанаруудыг улам бэхжүүлж, харин тэднийг басамжилдаггуй юм.
3-рт. Шаардлагыг биелүүлэхийн үр шим нь эцэг, эхийн үйл ажиллагааны нэгдэл дэс дарааллаас шууд шалтгаална.
Хэрвээ эцгийн шударга шаардлага, сургамж нь ээжийн дэмжпэгийг авч байвал урьдчилан таатай нөхцөлийг бүрдүүлнэ.
Харин эсрэгээр эцэг, эхийн үйл ажил¬лагааны нийлэмжгүй байдал нь хүүхдийн нэр хүндийг гутааж тэднийг эсрэг талын шаард¬лагыг аялдан дагахад сургадаг. Жишээ нь: Зарим гэр бүлүүдэд боломжтой ба боломжгүй зүйлийн талаар санал зөрөлджээ.
-Ээж нь хүүхдээ өвчтэй гэж хэлээд сургуульд нь явуулсангүй. /Хүүхэд ядраад/. Ээж нь үүнийгээ болно гэж үздэг. Харин эцэг нь энэ бол байнга болдог дөжирсөн, хутган үймүүлсэн зөрчил, илэрхий худал хуурмаг явдал гэж үздэг. Хэрвээ эцэг, эх 2 хүүхдийнхээ дэргэд энэ байдлаа шүүмжпэн хэлэлцвээс энэ нь хэнийх нь тал эргэлзээгуй зөв болохыг ямарч төвөггүй мэднэ. Бас нэг өөр жишээ хэлье.
Эцэг, эхийн хооронд хүүхдийн хийсэн буруу хэргийн төлөө шийтгэлийг сонгоход тэд өөр өөр саналтай байлаа. Нэг нь хатуу шийтгэл, нөгөө нь арай зөөлөн хүүхдээ гомдоохооргүй шийтгэлийг санал болгожээ. /шийтгэл нь юуны өмнө үнэн шударга байна гэдгээ тэр 2 аль хэдийн умартжээ./
Өсвөр насны хүүхдийн нас биеийн онцлог шинж чанарын аль нэгэнтэй нь тулгармагцаа эцэг.эхчүүд эргэлзэж эхэлдэг ба тэр нь хүүхдийнхээ зан авирын талаар эсрэг зөрчлийг үүсгэж эцэг.эх 2 нь хоёулаа өөр өөрийнхөөрөө зүтгэдэг. Эцгүүд өөрийнхөө төрхөөр бол арай хатуу ширүүн байдаг учир хүүхдийнхээ зөрүүд зан, шийдэмгий бус байдлыг тэдний харилцаан дахь бэрхшээлийг тайлбарлахдаа дуртай байдаг. /бэлэн байдаг/
Хүмүүжлийн хатуужил тэвчээртэй хандлаганд гарах гарцыг олж харахдаа эцгууд нилээд үр ашигтай хэлбэр гэж шийтгэлийг тооцож тэр дундаа зодуурыг сонгодог. Ийм хачин гаж буруу хүмүүжлийн арга хэлбэрийг эцгүүд "Хүчээр хүмүүжүүлэх" гэж бодон үүнийгээ хүүхэд үг дуугуй захирагдах тодорхой үр дүн гэж үздэг.
Энэ нь эцгүүдийн барьж буй зарчмын үнэнчийн батапгааг орлодог. Эцгүүдийг ёс болгон хүүхэддээ нөлөөлөх ийм арга хэрэглэхийг үл хүсч байна аа гэж ятгахад маш хэцүү, тэдний байдал нь нүүрэн дээрээ илт байдаг.
Гэвч энэ зодуурыг хэрэглээд хүүхэд нь дуулгавартай болно гэдэг нь зөвхөн өнгөн дээрээ - айдсаасаа болсон хэрэг.
Энэ нь хүүхдийн бие хүн болж төлөвшихөд ямарч тус болохгүйгээр барахгүй, хүүхэд хөгжих тэдний бүтээлч өсөлтөнд нэрмээс болдог. Иймээс эцэг, эхчүүд хүүхдийг шийтгэхдээ:
1. Бэрхшээлтэй байдлаас гарах ижил аргыг эрж хайхад нэгдмэл байх,
2. Хүүхдийн хийсэн ямарч буруу хэрэг эцэг, эхийн хайрыг ямарч байсан үгүй болголгүй, харин шийтгэл нь хийсэн бодит хэргийг нь ойлгуулсан байх.
3. Хүмүүжлийн арга хэрэгсэл нь хүүхдийн хувийн сайн талыг басамжпах бус тавигдаж буй шаардлага нь ая зуйд нь таарсан ундэслэлтэй чанга байдлыг хосолсон байвал зохино. Зөвхөн ийм л нөхцөлд эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ нүдэн дээр өөрсдийн нэр хүндээ хамгаалах нь амжилттай болох ба хүүхэд эцэг, эхийн энэ тавьж буй шаардлага нь үнэхээр үнэн шударга бөгөөд эцэг, эх хоёулаа санаа нийлжээ гэдгийг мэдрэн зан байдлын хэм хэмжээнд тохирсон үйл явдлыг удирдаж байна гэж үнэлэх болно.
Бага ангийн хүүхдийн хүмүүжилд тавьдаг шаардлагыг бодвол өсвөр насны хүүхдэд өөр аргыг хэрэглэх хэрэгтэй: -Юуны өмнө соёлтой, мэдлэгтэй, үл дарамталсан, ятгасан, хатуу чанга шаардлага юм. Энэ шаардлага нь сурган хүмүүжүүлэх аястай хувь хүнд элэгсэг дотно байж түүнийг хүндэлсэн байх шаардлагатай.
Нарийн чанга шаардлагыг аядуу зөөлөнтэй хослох нь эцэг эхийн шаардлагын хүч чадлын чухал нөхцөл болж өгдөг.
Ая зүй нь арай үр ашигтай арга бөгөөд хүүхдийн оюун ухаанд ихээр нөлөөлж, хүүхэд өөрийнхөө нэр хүндийг гутаах аюулгүй болгож эрх чөлөөтэй, зориг таалалтай байхад нэн ач тустай.
Аядуухан харилцах хандлагандаа жам ёс, жирийн байдал, үнэн сэтгэл төрх, зоргоор нь тавихгүй байх, өө сэв үл эрсэн шаардлага, зөвшөөрч болмооргуй гуйлт эдгээр нь өвөрмөц онцпог ялгаатай байдаг.
Аядуу харилцаа нь:
Өсвөр насны хүүхдийн бие хүнийх нь хувьд түүний давуу сайн тал, хүүхдийн сурах хөдөлмөрлөх болон зан авирт нь ухаалаг чанга шаардлага тавьж хүндлэх, Томчуудаас өсвөр насны хүүхдэд сэтгэл зуйн байдалд нь онцгой /гярхай/ анхаарал хандуулж, даалгасан ажлыг гуйцэтгэхэд нь дэс дараатай хатуу чанга шаардлага тавих
Хүмүүжлийн янз бүрийн арга, хэрэгслийг хоорондын холбоо, үндэслэлтэй ашиглах. Үүнд: сайшаах, хөхүүлэн дэмжих, урамшуулах, хатуу чанд шаардлага тавих, итгэх үнэмшүүлэх, бат үзэлтэй болгох, сануулж урьдаас мэдэгдэх, ятгаж ойлгуулах, буруушаан шийтгэх, унэн зөв шударга шийтгэх г.м.
Итгэх итгэлийг нь эмх цэгц дэг журамтай хослох ,улиг болсон хяхалт шахалтыг үл хийх. Өсвөр насны хүүхдийг өөрийгөө хянахад итгүүлэх,
Харилцаа хандлагын зөөлөн бат итгэлийг сайныг хүсэж ерөөхтэй хослох, томчуудын тавьж буй шаардлагаас хэрэгтэй ба чухал зуйлээ соргогоор олж авахад туслах,
Бид эцэг, эхчүүд өөрийн сурган хүмүүжүүлэх амьдрал практик дээр гаргадаг хэд хэдэн төвөг бэрхшээлтэй алдаануудыг гаргаж ирлээ. Гэр бүлийн хүмүүжлийн дээр дурьдагдсан эдгээр нийтлэг онцлог шинжүүд танд мэдлэг нэмэрлэж, тус болоосой гэж хүсч байна. Эцэг,   эхчүүд   өөрийн   төрсөн   хүүхэд хоорондын харилцаандаа олон эндүүрлээс зайлсхийж явна гэдэгт бид итгэж байна. Гэр бүлийн хүмүүжлийн сэтгэл зүй нь:
- Хүүхдээ хүлээн зөвшөөрч, тэдэнд халуун хандаж, тэднийг байгаагаар нь үнэлж чаддаг энэ үнэлгээгээр хүмүүжлээ явуулах,
- Хүүхдийнхээ амьдралын учир шалтгаан нөхцөл байдлын өөрчлөлттэй зохицон түүнд үзүүлэх үйлдэл ба нөлөөгөө өөрчилж чаддаг авъяас чадвартай байх,
- Ийм эцэг эхчүүдийн хүмүүжүүлэх хүч чармайлт нь хүүхдийнхээ ирээдүйн амьдралын өмнө тавигдаж буй шаардлагатай нь нийцсэн, гэрэлт ирээдүй рүү нь чиглэгдсэн байдаг нь хүүхдийнхээ хэрэгцээт баялаг бүхэнд чиглэгдсэн байдаг. Энэ нь эцэг, эх өөрийн алдаандаа шүүмжлэлтэй хандаж, түүгээрээ хүүхдээ чин сэтгэлээсээ хайрлах өөрийн хайрыг ухаалгаар үзүүлэн гаргах явдал юм.



Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats