Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ХОЁР ДАХЬ АЛДАА
Хүүхдийн нас, биеийн онцлогийг сэтгэл зүйн талаар хангалттай сайн мэдэхгүй байх. Энэ алдаа нь:
-    хүүхдийн сэтгэл зүй дэх нас, биеийн онцлогийг тооцоолж чадаагүй,
-    -хүүхэдтэй урьдын адил / насны үеэр нь/  харьцахад  нилээд  хэмжээгээр үргэлж илэрч гардаг.
Эцэг.эхийн ийм байдал нь янз бүрийн сөрөг үзэгдлийг бий болгодог .
Ялангуяа хүүхдийн өсвөр насанд нь сөрөг байдал улам тод илэрч гардаг.
Хүүхдийн өсвөр насны отгон үеийн эхэнд "Насанд хүрэх мэдрэхүй" өөрийгөө том хүн гэж төсөөлөх, хүүхдийн өөрийн нь бодол, санаачлага нь насанд хүрэгчдээс хамааралгүй байх зэрэг нь хэлбэржин тогтдог.
Сургуулийн өмнөх наснаас өсвөр насанд шилжих шилжилт нь маш эрчимтэй байдаг төдийгүй, эцэг эхчүүд ч хүүхдийнхээ сэтгэл зүйд гарч буй амин чухал өөрчлөлтүүдийг ойлгож мэдэхэд тийм ч амаргүй байдаг.
Эцэг эхчүүд хэрвээ хүүхэд урьдынхаараа үлдсэн ч, хүүхдээ халамжилж, хянахаа үргэлжлүүлдэг.
Эцэг, эхчүүд өсвөр насны хүүхдийн идэвхтэй биеэ даасан байдлыг нь хязгаарлахыг оролддог.
Хүүхдийнхээ найз.нөхөд.тэдний сонирхлын талаар сөрөг санал бодлоо зандрангүй маягаар хэлдэг, тэдний сонирхон оролддог зүйлүүдэд нь нөлөөлөхийг эрмэлздэг.
Мэдээж, өсвөр үеийн хүүхдийн бие хүн болоход нь төдийлөн анхаарахгүй, тэднийг төдийлөн хүндэтгэхгүй байх нь хүүхдээ эцэг,
эх та өөрөөсөө холдуулж, улам л ууртай, уцаартай, дуулгаваргүй байдалд хүргэнэ. Монголчууд:
" Идэж чадмагц баруун гарыг сургана
Хэлж чадмагц эрхлэх дууг үл гаргана.
Явж чадмагц дөрвөн зүг дээд доод ухуулна.
Мэхэсхийж чадмагц ёслол найр тавих
Эцэг эхээ хүндэтгэхийг сургана" гэдэг.
Эцэг, эхийн талаас өсвөр насны хүүхэддээ найзархаг, нөхөрсөг итгэмжтэй хандлага дутаах нь хүүхдэд ихэнх тохиолдолд сэтгэл хөөрлийн хүйтэн хөндий хандлага үүсгэх үндсэн шалтгаан болох төдийгүй тэдэнтэй харилцах эцэг, эхийн харилцаанд дайсагналцалын шалтгаан ч болж мэдэх юм.
Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдийнхээ байнга өсөн нэмэгдсээр буй хэрэгцээг үл ойлгон, тэдний хийсэн бүруу хэргийн учир шалтгааныг нь нягтлан судлахыг төдийлөн хүсдэггүй, хүүхэддээ байхгүй учир шалтагийг нэмж гарган ирж шүүх нь эцэг.эх та, хүүхдийн чинь хооронд үл ойлголцох хориг саад үүсгэдэг.
Тийм биз дээ. Жишээлбэл: Эцэг, эхчүүд: -хүү нь хичээлээс оргожээ.
Яагаад ?
-Сурахыг хүссэнгүй. Энэ нь эцэг, та хүүхэдтэйгээ эв түнжингүй дээ бус хамтарч чадаагүй дээ.
-Хүү  хулчгараасаа  болоод  найзынхаа хийсэн бүруу хэргийг дарчихаж.
Яагаад ?
- Ангидаа гологдоно гэсний учир нэр хүндээ боджээ. г.м.
Эцэг, эх та:
Хүүхэдтэйгээ зөвхөн насанд хүрэгчдийн /өөрсдийн/ хэм хэмжээнд зохицон нийцэхээс гадна хүүхэд  харилцан холбогдож буй хэсэг -ангийн дотор байдаг гэдэгт тохирон зохицдогийг мэдэх ёстой.
Гэтэл хүүхдийн ертөнц нь насанд хүрэгчдээс хатуу, хэцүү бөгөөд -Эцэг,эх маань за одоо яг намайг шүүн хэлэлцэнэ ээ гэдгийг хүртэл урьдчилан тооцоолсон байдаг.
Хүүхдүүд анги бүлэгтээ ямар дүрэм, журмыг баримталдаг.тэдэнд тогтож төлөвшсөн ойлголт, төсөөллийг нь төдийлөн хайхрахгүй байвал үр дүн нь эсрэгээр эргэж эхний шатандаа хүүхдийн биеэ авч явж буй байдал ба зан авираар нь тодорхойлддог.
Эцэг, эхийн гаргадаг бас нэгэн алдаа
Хүүхдүүдийнхээ хоорондоо ялгагдаж байдаг зан араншингийн өөрчлөгдөж буй онцлогийг биеийн өсөлт, хөгжилтийн үе шаттай холбон байнга төдийлөн мэддэггүй, Эцэг.эх та өөрийгөө "Хүүхдээ мэдэлгүй яах вэ? Мэдэж байгаа мэт болгодог" явдал юм. Иймээс заримдаа эцэг.эхчүүд хүүхдийнхээ жишээ нь, удаан байдалд нь дургуйцдэг дээ. Үүнээс болж эцэг, эхчүүд ялангуяа эхчүүд өөрсдийнхөө эрч хүчтэй, дайчин байдалтайгаа хүүхдээ адилтгахад хүрдэг. Тэгээд хүүхэддээ "Ямар удаан юм бэ?", "Яасан залхуу юм бэ?" гэх зэргээр гомдоллодог.
Хүүхэд эцгийнхээ юманд удаан байдалтай ханддаг талыг өвлөсөнг нь анзаараагүйгээс аав та хүүхдээ яасан тогтворгүй юм бэ? гэж зэмлэхэд хүрдэг. Яагаад гэвэл аав та юманд ул суурьтай хандах болсон байдаг шүү дээ. Хэрвээ ээж, та эрч хүчтэй хөдөлгөөн, авхаалжтай байхад хүүхэд чинь үүний эсрэг хөдөлгөөн, зан чанартай бол ээж та бараг байнгын цочрол, уур цухалын эх үндэс болж байдаг. Ээж та хүүхдээ зугаалга аялалд авч явъя гэхэд магадгүй хүү чинь "сонсоогүй юм шиг"  буйдан дээрээ хэвтээд жуулчлалын талаар ном унших, зурагтаар кино үзэх юмуу дуу, хөгжим сонсохыг эрхэмлэдэг.
Ижий .аав төдийгүй эмээ. өвөө та нар эндээс өөрсөддөө хийгээд хүүхэд. ач. жич нараа ямар билээ? гээд бодоцгоо доо.
Өмнө өгүүлсэн шиг нөхцөл байдлыг сурган хүмүүжлийн үүднээс үзвэл иймэрхүү ижий нарт хүүхэд нь юу хүсэж байгааг ойлгох тэвчээр хүрэлцдэггүйгээс гэр бүлд маргаан, хэрүүл, бие биендээ сэтгэл хангалуун бус байдал үүсдэг.

Эцэг, эхчүүдийн дунд бас нэг төөрөгдөл байдаг

Энэ нь чухам юу вэ? Одоо хэрэглэгдэж байгаа сурган хүмүүжлийн явцад саад учруулдаг, хүүхдэд бүх юм байгалиас заяагддаг юм гэсэн үзэл бодол юм. Үүнийгээ эцэг.эхчүүд яаж ч болохгүй гэдгээр нотлохыг хүсдэг байна.
Хүүхдийн зан чанарын илэрлийг багаас нь ажиглаад хүүхдийн бие хүний онцлог шинж чанар нь тэдэнд нөлөөлөхөөс гадна үргэлж хөгжиж байдаг. Тэд төрөлхийн залхуу , хар санаатай, ууртай, харгис хэрцгий, гомдомтгой, өөнтөгч байдаг юм шиг үздэг.
Эцэг, эхчүүд өөрсөддөө тогтсон энэ үзэл бодлоо нэг гэр бүлд огт өөр өөр хүүхдүүд өсч торнидог гэсэн шалтгаанаар бататгадаг. Нэг хүүхэд нь ажилсаг, өрөвч зөөлөн, элбэрэлтэй, харин нөгөө нь бүрэн эсрэгээр байх жишээтэй.
Дээрхи жишээнд маш ноцтой алдаа нуугдаж байгаа
Нэг гэр бүлд хүүхдүүд өсч байгаа боловч тэдэнд хандах насанд хүрэгчдийн хандлага харилцаа нь янз бүрийн байдагтай холбоотой. Тухайлбал,
Хүүхдийн нэгийг нь эмээ, нөгөөг нь ээж нь, томыг нь шүтээн шиг өсгөн хүмүүжүүлж, бусдыг нь эцэг, эх нь өөрсдөө хүмүүжүүлж, хүүхдүүд нь нас бие гүйцэж өсч торнидог байна.
Эсвэл бүр огт өөр эсрэгээр том нь багыгаа асарч халамжлангаа хэт эрхлүүлдэг.
Хүүхдийн зан чанар үнэндээ аль эртнээс бүрэлдэн тогтдог. Хар багаас нь түүний хөгжил нь хүүхдэд хандах эцэг, эхийн хандлага, өөрсдийнх нь бие хүний онцлог, гэр бүл доторхи харилцан хандлагаар тодорхойлогдоно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats