Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ НЭГ ДЭХ АЛДАА
ЭЦЭГ, ЭХИЙН СЭТГЭЛ САНАА, ХАЙРЫН ИЛРЭН ГАРАХ ОНЦЛОГИЙН ТАЛААРХИ БҮРУУ ОЙЛГОЛТ

Магадгүй өнөөгийн нилээдгүй тооны гэр  бүлд ухаалаг хайрын үндсэн дээр хүүхэдтэйгээ  эцэг, эхчүүд өөрсдийн харилцаа хандлагаа бий болгон тогтоож чадахгүй байна.
Энэ нь ямар байдлаар илэрч байна вэ?
Хүүхдээ хувийн өмч шигээ үздэг эцэг эхчүүд хүүхдийнхээ адармаатай зангий нь хурдан дарахын тулд ,эсвэл байнга шийтгэхдээ хатуу /харгис хэрцгийдүү/ арга хэрэгслийг хэрэглэх эсвэл хүүхэдтэйгээ байх цаг заваа ямар нэгэн аргаар хойшлуулах, хүүхэддээ бүрэн эрх чөлөөг олгох замаар хэт халамжилж хайрладаг.
Эцэг, эхчүүд энэ бүхнийг хүүхдийнхээ сайн сайхны төлөө хийж байна гэж итгэн үүгээрээ амьдрахад нь тусалдаг гэж боддог.
Тийм биз дээ
Энэ нь хүүхдийн хувьд алдаагаа ойлгоход оройтсон байдаг. Тэгээд хүүхдийнхээ бие хүний хүмүүжилд төлөвшилтийг аль нэг хэмжээгээр засч залруулахад бүр боломжгүй  үед нь эцэг, эхчүүд алдаагаа ойлгодог.

■ Гэр бүлийн бүруу сурган хүмүүжлийн түгээмэл нэг алдаа бол хэт асрамжладаг явдал юм.
Энэ нь эцэг, эхийн хүсэл эрмэлзлэлээр илэрдэг, тухайн хүүхдийн онцлог, сонирхол, авъяас чадварыг төдийлөн хайхрахгүй эсвэл
хүүхдийн өчүүхэн төдий амжилтыг /босгон/ дөвийлгөн авъяас чадвартай болгон товойлгож /сод болгох/, "Гэр бүлийн шүтээн" болгох хэв шинжийн хүмүүжил юм.

Тодруулга:

> Хүүхдээ дээдэлсэн анхаарлаар хүрээлэх,
> Хүүхдээ ямар ч шаардлагагүй үед нь өмгөөлөн хамгаалах,
> Хүүхдийнхээ алхам бүрийг дагалдах,
> Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх,
/энэ нь заримдаа эцэг, эхийн төсөөллөөс урган гарч ирдэг/
> Шалтагтай, шалтаггүйгээр санаа зовинох,
> Хүүхдээ эцэг эхчүүд өөрсдийнхөө дэргэд барьж байх өөрийн сэтгэл санаа мэдрэмжиндээ "уях",
> Хийхийг амлах , хүүхдийнхээ өмнөөс үүрэг хүлээх,

ХЭТ АСРАМЖИЛАХЫН СӨРӨГ ҮР ДҮН

Хүүхдээ ямар нэгэн бэрхшээл зовлон, уйтгартай тааламжгүй ажлаас хаацайлан хамгаалж, адайр зан, эрх танхил, олон аашийг нь өөгшүүлж зоргоор тавих нь эцэг, эхчүүд хүүхдийг хүмүүжүүлж байгаа биш, харин тэдэнд зарагдаж үйлчилж байгаа хэрэг болно.

Ингэж сурган хүмүүжүүлэх нь:
> Хүүхдийн авъяас чадварыг хэт хөөргөн дэвэргэж, хүүхэд биеэ барихын аргагүй сайшаал, магтаал, шагшин гайхахын орчинд өсөх болно.
> Хүүхдийг өөрсдийгөө анхаарлын төвд байлгах хүсэлтэй,  юунд  ч татгал¬захгүй
гайхуулан  ирээдүйг хүлээдэг зуршилтай болгодог .
-    Зарим хүүхэд сэтгэл санаагаар унаж өөрсдийгөө аз жаргалгүйд тооцож хууртагдсан гэж үздэг .
-    “ Хэт асрамжлах “ хүмүүжлийн эцэст хүүхэд  хүнд нөхцөлд өөрийн эрч хүчээ шавхан дайчлах чадвараа алдаж ,юуны өмнө эцэг эхээсээ болон насанд хүрэгчдээс тусламж хүлээж “ сургагдсан арчаагүй үхээнц байдалд “ нэрвэгдэж ямар ч бэрхшээл саадыг дааж давшгүй гэсэн зуршил нь хөгжиж байдаг .
-    Өөр нэг гунигтай харамсмаар төгсгөл байна .
-    Энэ нь хүүхдийн ялих шалихгүй жижиг зүйлд хяналт тавьж бүх халамж анхаарлыг эцэг ,эхчүүд өөр дээрээ авч ,хариуцлагтай шийдвэрийг хүүхдийнхээ өмнөөс гаргаж , тэдний уур уцаарыг хүргэдэг явдал юм .
-    Ийм нөхцөл дэх хүүхэд насанд хүрэхээрээ хавчилт шахалт дарлалын эсрэг босдог .
-    Хэрвээ тавьсан шаардлагаа сулруулахгүй бол гэр орноо ч орхиод явахад бэлэн байдаг .
“ Хэт асрамжлах “ хүмүүжил үүсгэх эх үүсвэр юунд байна вэ ?
Хүүхдэд тавих халамж анхаарлыг дэндүү их хиймэл /ёс бусын / төвшинд хүргэн /эцэг эхчүүд нь багадаа хичнээн их хүсч байсан / хүүхэдтэйгээ дотно хайртай байх өөрсдийнхөө дутууг нөхөх замаар үзүүлж байдаг .
Үүнийг судлаачдын үздэгээр эцэг ,эхчүүдийн өөрсдийнх нь хүүхэд настай холбоотой хүчин зүйлүүд  мөн бөгөөд энэ нь хүүхдийн хүмүүжилд голлон юуны өмнө эхчүүд хүүхдээ дэндүү хөөрхийлж , илүү халамжилдаг .

Яагаад юм бол?
Ийм эцэг, эхчүүд ихэнхдээ бага насандаа өөрсдөө халуун бүлээн зөөлөн сэтгэл, эцэг эхийн хайргүй орчинд өсөн хүмүүжсэн байдаг. Тиймээс өөрсдийн хүүхдүүдэд эцэг, эхчүүд өөрсдөө амсаагүй хайрыг дүүрэнээр өгөх шийдвэр төгс байдаг нь хүүхдээ хүмүүжүүлж, тэднийг дэндүү хайрлаж халамжилсаар байхад хүргэдэг. Сонин байгаа биз.
Ийм хүмүүжлийн ёс суртахууны төөрөгдлийн үндэс нь эцэг, эхчүүдийн оюун бодол болсон хүүхэд нь "Эрдэнэс" болж хувирдаг.
"Хэт халамж" хүмүүжлийг бий болгодог хүчин зүйлүүд нь гэр бүлийн харилцаа юм.
Тэгвэл ямар онцлогийг анхаарвал зүйтэй вэ?
Хэт халамжлагдсан хүүхдийн эцгүүдийн цөөнгүй хэсэг нь дуулгавартай номхон байдаг. Гэр орны өдөр тутмын ажилд идэвхтэй оролцдоггүй.
Нөхөртэйгээ сэтгэл ханамжгүй харьцаатай ээжүүд хэн нэгнийг ээнэгшин хайж, гагцхуу хүүхдээ онцлон анхаарч дотно харилцаа холбоо болгохыг хүсч өөрийн хүч чадлаа зориулдаг.
Гэр бүлдээ өөрийгөө товойлгодог, товойлгохыг хичээдэг ээж нар өөрийн эрхгүй хүүхдээсээ хараат байдал бий болгож, түүнрүүгээ улайран тэмүүлдэг.
Хэт халамж хүмүүжлийн цаана хүүхэд рүү хандсан хүчтэй дайсагнал явагдаж байдаг.
Үүнийг тодруулъя.
> Өмнө өгүүлсэн мэдрэхүй эцэг эхийн хувьд нийгэм талаасаа бус, өөрсдийн бүруугийн л улмаас сэтгэл гансралтай холбогддог.
> Зарим сэтгэл ханамжгүй урам хугарсан эцэг эхчүүд хүүхдийнхээ дайсагналыг хүлээж авахгүй байдал нь маш аюултай зүйлд хүргэж болзошгүй учир айдаг.
> Ээжүүд өөрсдийн төрүүлсэн хүүхэдтэйгээ харшилдахдаа ямар ч ойлголтгүй тэмцдэг.
Хүүхэд бүр эрт орой хэзээ боловч бие даасан амьдралд оролцох нь зайлшгүй. Ийм үед хүүхдээ хэдийчинээ илүү асрамжилж хамгаална вэ, төдийчинээ бие даасан амьдралд бага бэлтгэгдэж, энэ хирээр олон нарийн үзэгдэл юмсаар баялаг амьдралын олон саад бэрхшээлийг даван туулахад хүнд хэцүү болдог.
Тийм биз дээ.
> Хүүхдийн нас биений онцлогийг хөгжүүлэхэд сөрөг үр дагаварт хүргэдэг бас нэг тэс өөр сурган хүмүүжүүлэх нөхцөл байдал болох хүчирхийлэл /харгислал/ -д хүрэх -хатуу зан чанар буюу хүүхдийг ноёрхон захирах үзэл бодол байдаг.
Ийм нөхцөлд хүүхэд хар багадаа шийтгэлийн бүх төрлийг амссан байдаг. Тухайлбал ,
-Өчуухэн төдий дүрсгүй зангийн төлөө
зодуулдаг,
- Мөчид бодлын төлөө шийтгүүлдэг. Зүгээр нэг шийтгэхгүй, хүүхдэд хамгийн харгис аргыг хэрэглэж:
■ янзыг нь узэж,
■ бүланд зогсоож,
■ өвдөг дээр нь сөгдүүлж,
■ цагдаагаар юмуу өөр аль нэгэн хунээр айлган сүрдүүлж,
■ хамгийн харгис янз бүрийн аргаар зоддог байна.
Ийм байдлаар хүч хэрэглэх нь өдөр тутмын үзэгдэл болсон барагтайхан гэр бүлүүдэд их тохиолддог.
Харгис ширүүн авир гэж...
Үүнийг хүний зан төлөвийн шинж бөгөөд хүнлэг бус "Үл энэрэх" зүйл гэж ойлгож болно. Түрэмгийлэл амьтанд ч, хүнд ч байдаг. Харин харгис хэрцгий зан авирыг зөвхөн хүн л гаргадаг.
Хэрцгий ширүүн зан авир нь хүүхдийн хэрэгцээ, хүсэл зорилго, сэтгэл мэдрэхүй, чиглэл зорилтыг нь хүчирхийлэн басамжлахын зэрэгцээ түүний эрмэлзлэл, тэмүүллийн эсрэг үйлдэл хийхийг албаддаг.
Харгис хэрцгий ширүүн занг хүн ба амьтанд зовлонтой байдлыг бий болгох үйл хөдлөл, үг хэл, өөрийн хэрэгцээний элдэв маягийн илэрхийлэл гэж ойлгож болно.

ХҮҮХДЭД ШИРҮҮН ХАНДАХ ДӨРВӨН ХЭЛБЭР
Хүүхдэд ширүүн хандах, тэднийг үл тоомсорлох 4 үндсэн хэлбэр байдаг. Үүнд:
А. Бие махбодын буюу зодуур
Б. Бэлгийн хүчирхийлэл ба завхайрал
В. Сэтгэл зүйн хүчирхийлэл
 Г.   Сэтгэл санааны хэрэгцээг үл тоом¬сорлох /зан суртахууны харгислал/

А. Бие махбодын хүчирхийлэл буюу зодуур
Энэ нь хүүхдийг үхэлд ч хүргэж болзошгүйгээр барахгүй бие махбодыг нь гэмтээж бэртээх, санаатайгаар гэмтэл учруулах, хүүхдийн сэтгэл санааны хувьд болон эрүүл мэндэд нь ноцтой зөрчил
/эмнэлгийн тусламж шаардагдахаар/ үүсгэдэг, эсвэл хүүхдийн хөгжилд үлдэхүйц гэмтэл бэртлийг эцэг эх ба тэднийг орлох хүмүүсээс үйлддэг. Бие махбодын хүчирхийлэлд хүүхдийн биеийн болон оюун ухааны эрүүл мэндэд нь маш их хохирол учруулдаг биеэр шийтгэх шийтгэл зодуур ордог.
Зодуур нь юуны өмнө тааламжгүй гэр бүлүүдийн эцэг эхчүүдийн хүүхдээ сурган хүмүүжүүлэх практикт /ялангуяа бүтэхгүй зүйлээ хүүхэд нь тодоор илэрхийлэх үед/ үргэлж тохиолддог ба сэтгэл зүйн зарим тал дээр хүүхдийг сахилгажуулах хэрэгсэл болгож ашигладаг. Их Британы Монгол дахь Хүүхдийг ивээх сан, Зохистой хөгжлийн жендер төвөөс хийсэн судалгаагаар :
Хүүхдийн 71,7 хувь нь зодуулдаг, 41,9 хувь нь хэл амаар доромжуулдаг.
гэж хариулжээ.
Насанд хүрэгчид хүүхдийг гараараа цохих, өшиглөх нь судалгаанд хамрагдсан хоёр хүүхдийн нэгэнд тохиолдсон, судалгаанд хамрагдсын 42,3 хувь нь гэрийн нөхцөлд зодуулдаг гэж хариулсан байна.
Шийтгэх үедээ эцэг, эхчүүд хүүхдээ өөрсдийн тавьж буй шаардлагад үргэлж дуулгавартай, үг дуугуй оруулж байхыг хүсдэг ба үүнийгээ хүүхдээ хүмүүжүүлэх , сахилга батжуулах хүчтэй хэрэглүүр гэж үздэг.
"Өнөөдрийн Монгол " /2006. 76/ сонинд Х.Ган - Ялалтын бичсэн "Би сургуульд сурах дуртай. Даанч ..." өгүүллээс: 14 настай. Н гэдэг. 
"Нэгдүгээр улирлын дүн гарахад Н гурван хичээл дээр С үнэлгээтэй гарснаар үргэлж онц сурах ёстой охиныхоо төлөө санаа зовсон эцэг, эх нь багштай нь уулзаж. Харин багш нь Н -ийг хичээлээ хийхгүй байгаа, хичээл дутуу тараагаад л гараад явчихдаг. Ангийн ажилд оролцдоггүй, жожиг гэх мэтээр муучилсан байна. Охиныхоо энэ байдалд эцэг эх хэрхэн хандав? Бүрууг багшаас бус өөрөөс нь "олсон" эцэг нь түүнд хувийн арга хэмжээ авч зодож . Харин ээж нь түүний төлөө хамаг сайхан ирээдүйгээ баллан байж зах дээр зогсон мөнгө олж та хоёрыг тэжээж байна гэх зэргээр үглэж бүр цохиод авч .
Харин эцэг, эх нь Н -ийг зодох , үглэхээ урьтал болгосноос түүний хичээлдээ муу болсон цаад учрыг нь олохыг оролдсонгүй. Охин нь энэ байдалд хэрхэн хандав? Ингээд л Н хичээсэн ч өмнө нь бараг байгаа үгүйг нь мэддэггүй шахам байсан эцэг, эхийн гэнэтийн "халамж" болсон үглэлт, зодуурыг гөжүүдэлж хариулдаг болов."
Энэ байдалд ангийн багш хэрхэн хандав.? Багш нь түүнийг энэ байдал дээр нь нилээд шүүмжилж , "ухааруулая" гэж шийдсэн аж. Багш нь Н-ийг ширээнийхээ дэргэд аваачаад загнав.
Түүний хөх няц болсон гарыг багш нь хараад Н-г ангийнхаа бүх хүүхдийн дунд суулгаж байгаад, /аавдаа зодуулж/, хөх няц болсон шууг харуулж,
Юм мэдэхгуй байвал аав ээж нь ингэж зоддог юм гээд Н -г зодуулж байхдаа таарсан  амьтан гэх зэргээр загнасан аж.
Үүүний эцэст Н гэдэг охин сургуульдаа очоогүй. Гэртээ ч очихгүйгээр шийдсэнээ сэтгүүлчдэд ярьжээ. Ингэж эцэг, эхчүүд хүүхдээ өөрсдийнхөө төөрөгдлийн урхиндаа оруулж авдаг нь илэрхий.
Биеийн шийтгэлийн сөрөг уршиг юу вэ?

> Биеийн шийтгэл нь хүүхдийг буурч мөхөх, алдран доройтох , биеэ доромжлох , шалдаа буухад хүргэдэг. Үүний үр дүн нь "Хүүхэд зодуур бол надад хангалттай шийтгэл юм" гэж ойлгодог.
> Хэрвээ хүүхдийг үргэлж хатуугаар шийтгээд байвал тэр өөрийнхөө бүрууг мэдрэхгүйгээр хүмүүждэг ба хүүхдийн "Би хүний хувьд үнэ цэнэтэй" гэдгээ ухааран өсөж хөгжихөд нь саад тотгор болдог.
> Эцэг, эхдээ хайрлагдаагүй хүүхэд өөрийгөө эцэг эхтэйгээ адилтган дүгнэж, хүүхэд насны туулан өнгөрүүлэх таатай үеийг үзээгүйгээс сэтгэл зүй нь хэлбэршин тогтох үйл явцыг зэрэмдэглэдэг.
• > Зодуурын сөрөг уршгийн нэг бол хуүүхэд өөрийгөө харгислалтай адилтгах явдал юм. Энэ нь хүүхэд бүруугаа хүлээхээс зайлсхийхэд хүрдэг . Энэ үед хүүхэд залхаан цээрлүүлэгч байх нь зөв юм гэсэн ойлголт хүүхдэд төрдөг. Дараа нь хүүхэд өсөж том болоод өөрийнх нь хүүхэд гарахаар багад нь эцэг.эх нь өөрт нь яаж хандаж байсан шиг харьцах нь зайлшгүй. Судалгаанаас үзэхэд ийм жишээ бий дээ. Айлган сүрдүүлгийг хэрэглэх нь эцэг,эхчүүдэд хүүхдээ сурган хүмүүжүүлэх үндсэн арга нь болж үеэс үед дамждаг байна.
> Хүүхэд зоддог хүнээ харангуутаа томоотой дүр үзүүлж, зөвхөн түүнээс л айж эхэлдэг. Харин бусад хүмүүсийнх нь шаардлагыг биелүүлдэггүй.
Шийтгэлийн гол утга учир нь хүүхдийг залхаан цээрлүүлэх, түүний бүрууг өдөөж амсуулахад биш, харин хүүхэд өөрийн хийсэн бүруу хэргийнхээ сөрөг талыг гүнзгий ойлгож мэдрэх, дахин ирээдүйд ийм үйлдэл гаргахгүй байхад оршино.
Хэрвээ энэ зорилгодоо хүрвэл шийтгэл нь үр ашиг өгч болох юм.
Эцэг, эхчүүдийн олонхи нь бүруугаа хүлээн заншуулахыг хүсдэг боловч эрхэм сайн тал нь хүүхдэд өөрт нь байдаг гэдгийг мартдаг.
Хүүхэд бүруугаа хүлээх үед сэтгэлийг нь зовоох маш хортой.
Шийтгэл үзүүлэхдээ:
Харин ухаарах үедээ энэ нь эрүүл ойлголтыг хэлбэржин тогтоох, дэмжин сайшаах амьдралын чухал зүйл болдог.
Шийтгэлийг яаруу сандруу, бодлогогүй, уурандаа хилсээр хэрэглэвэл    бүтэлгүйтэхээс гадна   үр  дүнгүй   болохыг мэдэх шаардлагатай.
Тохиромжгүй шийтгэл нь тухайн гэр бүлд доромжлол, хорсол хилэгнэл бий болгож, гэр бүлийн эелдэг, зөөлөн хандлагыг эвддэг юм.
Ахлах ангийн нэгэн охины зохион бичлэг:
Сэдэв нь :Гэр бүлийн хүмүүжлийн түүх. Уг зохион бичлэгтээ охин өгүүлсэнээс сийрүүлбэл :
"... Эцэг, эх хоёр минь ялимгүй бүруу хэргийн төлөө намайг бүланд зогсоож, таашаалгүй яншсан үгээр болон суран бүсээр шагнадаг. Энэ нь аймшигтай ч үнэн юм шүү. Ялангуяа эх маань үргэлж шийтгэдэг. Хэрвээ дүнгийн дэвтэрт ядаж ганц "дунд" дүн байвал өрөөгөөр минь дүүрэн миний зурсан зураг болон ном, дэвтрийг минь авч шидээд, намайг доромжлон хашгирч, гэрээсээ зайлаарай гэж айлган сүрдүүлдэг байв. Ийм жүжгийн дараа бүтэн 7 хоног бид хоёр дуугардаггүй. Эх бид хоёрын хооронд сэтгэл санааны ойр дотны харилцаа үгүй болдог. Ингээд надад түүнтэй зөвхөн хамгийн үнэ цэнэтэй чухал дотны санаа бодлоо ч биш, өдөр тутмын сонин сайхнаа ч хуваалцах хүсэлгүй болсон. Тэр ч бүү хэл ярилцахаа ч больсон. Хамгийн гайхалтай нь эх маань ажил дээрээ хамгийн сайн мэргэжилтэнд тооцогдож, манай гэр бүл ч тааламжтай, эрхэм сайн, элбэг дэлбэг гэр бүл гэгддэг байлаа" гэжээ.
Дүгнэлт: хэрвээ эцэг, эхчүүд өсвөр насны охидынхоо хийсэн үйлдэлд гаргасан алдааг хэтрүүлэн дүгнэдэгээ мэддэгсэн бол тэдний ихэнх нь өөрийгөө шал өөрөөр авч явах боломжтой.
Шийтгэл сурган хүмүүжүүлэх дэндүү хурц зэвсэг
Иймээс шийтгэлийг хэрэглэх нь маш их болгоомж, сэрэмж, ухаан, мэргэн бодпыг шаарддаг.
Эцэг, эхчүүд шийтгэлийг хэрэглэхэд хүрвэл дараах зүйлийг анхаарвал зүйтэй.
1. Шийтгэл нь үнэн, шударга, үйлдсэн хэрэг явдлын шинж чанарт тохирсон байх,
2. Яаран шийтгэхээ бүү урьтал болго.
Шийтгэнэ гэвэл юуны өмнө болсон хэрэг явдлын үйлдэгдсэн учир шалтгааныг магадлах,
3. Сэжиглэж бүү шийтгэ. Хардлага нь шударга, чанга шаардлагатай нийцдэггүй.
4. Өшөө хорсол, уур цухлын нөхцөл байдалд хүүхдийг бүү шийтгэ. Ийм байдалд ямагт алдаа гардаг. Хорсол нь /хор шар, уур/ нь шийтгэж, шийтгүүлж байгааг хоёулангий нь хордуулдаг хор юм.
5. Нигуулсэнгүй, энэрэнгүй бай. Уурандаа харгис шийтгэлийг бүү хэрэглэ. Амар амгалан, тайван үе хүртэл хойшлуул.
6. Та эцэг, эхийн эрх мэдлээ хэтрүүлэн бүруу бүү ашигла. Та нар өөрсдөө хүүхэд байснаа хэзээ ч бүү март. Шийтгэхдээ хир хэмжээгээ мэд. Үргэлж шийтгэх нь нөлөө үзүүлэхээ больдог.
7. Заримдаа бүруу хэрэг хийсэн хүүхдэд бүруутай үйлийг нь өөрөөр нь дүгнүүлэх нь тустай. Хүүхдийг өөрөөр нь шийтгэлийн хэр хэмжээг тогтоолгохыг хичээ. Ингэснээрээ та нар хүүхдээ хийсэн хэргээ нягтлан үзэж, гэмшиж өөртөө шаардлага тавихад сургана.
8. Гэр бүлд эцэг, эх таны аль нэгний намуун дөлгөөн, төв төвшин зан авиртай байж хүүхдээ шийтгэж байх нь зохистой.
Б. Бэлгийн хүчирхийлэл ба завхайрал -гэдгийг:
Хүүхдийн өөрөө зөвшөөрсөн ба зөвшөөрөөгүй, бэлгийн боловсролын ойлголттой ба ойлголтгүйг үл харгалзан насанд хүрэгчид өөрийн таашаалыг хангах ба ашиглах зорилго,
мөн бусад шалтгаанаар хүүхдийг бэлгийн үйлдэлд татан оруулахыг хэлж болно.
Хүүхдэд гэр бүлийн арай ахимаг гишүүд бэлгийн сонирхол гаргавал түүнийг тэд онцгой ээл ивээл гэж олонтаа үздэг. Хүүхэд тухайн үед өөрийгөө их чухал хүнд тооцдог байна. Яагаад гэвэл хүүхэд насанд хүрэгчдийг өөрт нь хэрэгтэй учир нууцаа надтай хуваалцаж байна гэж боддог. Ингэж хүүхэд өөрт нь дээд зэргээр анхаарал тавьж байгааг дурлал хэмээн ойлгодог аж.

В. Сэтгэл зүй /хөөрүү сэтгэл/ -н хүчирхийлэл
Энэ нь ил тод /нээлттэй/ ба хаалттай хэлбэрийн бүтэлгүй гэр бүлүүдэд ихээр тохиолддог онцлог шинж юм. Энэ төрөл нь гэр бүлийн доторхи хүчирхийлэл бөгөөд урт удаан, байн байн, үе үеийн сэтгэц зүйн үйлдэл болж, хүүхдэд зан төлөвийн эмгэг шинжийг бий болгож, бие махбодын хөгжилд гажиг үүсгэхэд хүргэдэг.
Ийм хүчирхийллийн хэлбэрүүд:

-Хүүхдийг      илэрхий      дургүйцэж,  шүүмжлэх,
-Түүний сайн талыг дор үзэж басамжлах,
-Хүүхдийг илт айлган сүрдүүлэх /бие махбодид нь биш ч гэсэн үгээр/, Хүүхдийн      нас,   биеийн   онцлогт тохироогүй  хатуу  чанд  шаардлага тавих,
-Насанд хүрэгчдийн зүгээс худал хэлж, амлалтаа үл биелүүлэх,
-Хүүхдийн   итгэл   найдварыг  алдах зэрэг.
Хүүхдэд сэтгэц зүйн гэмтэл учруулахуйц нэг удаагийн үйлдэл нь мөн энэ хүчирхийлэлд орно.

                          Г. Сэтгэл санааны хэрэгцээг үл тоомсорлох
                                        /санаа сэтгэлийн харгис ширүүн авир/
Энэ нь гэр бүлүүдэд тохиолддог ховор биш   үзэгдэл юм.

Үүний үүсэх үндэс
Эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө өчүүхэн төдий энгийн хайр халамж тавьдаггүйгээс хүүхдийн сэтгэл хөөрөл нь алдагдаж, эрүүл мэндийн өсөлт, хөгжилтөнд нь аюул занал бий болдог.
Ер нь хүүхэдтэй харьцах ямар ч харгис хэрцгий харилцаа /хэрцгий хүчирхийллийн хэд хэдэн төрлийг хослуулах/:
-- бие махбодийн
--сэтгэц зүйн
--эрүүл мэндийн хувьд хувь хүний хөгжлийг эвддэг.
Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ширүүн харьцахын үндэс нь нийгмийн, сэтгэл зүйн, ёс журмын зэрэг хамгийн олон янзын шалтгаан байдаг.
Хүүхдэд иймэрхүү байдлаар хандах нь гэр бүлд тодорхой нэгэн орчин дотор болж өнгөрдөг.
Өөрийн хүүхдээ сурган хүмүүжүүлэх үүрэг, зорилгод хүнд бэрхшээл тохиолдохоор эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ихэвчлэн хэрцгий ханддаг.

 Та хүүхдийн дараахи үйлдэлд анхаарна уу.

-хүүхэд ямар нэгэн зүйл хийвэл эцэг, эхчүүд түүнийг нь бүруу гэж үзэх,
- аав нь зурагтаар дуртай нэвтрүүлгээ үзэж байхад хүүхэд нь уйлах,
-хүүхэд өөрийнхөө өрөөг буулгаж байхад нь ээж нь "болгож байна даа" гэж өхөөрдөх,
-хүүхэд гадаа найз нартайгаа тоглоод оройтож ирэх зэрэг,
Хүүхдийн хийдэг энэ мэт томоогүй явдал нь хөндлөнгийн хүнд жижигхэн зүйл мэт санагдаж болно.
Энэ бүх нөхцөлд хүүхэд эцэг, эхийнхээ үнэ хүнд, ёс журмын эсрэг бүруу хэрэг үйлддэг.
Эцэг, эхчүүд өөрсдийн нэр хүндээ / хүндэтгэл, дуулгавартай байдал, эелдэг дотно байдал, амжилт ололт, цэвэрч нямбай байдал г.м/ хүүхдийн талаас гаргадаг санаатай /хандлагаас/ өөрсдийгөө хамгаалахыг оролддог байна.
Энэ нь ч зүйн хэрэг.
Үүнээс шалтгаалан хүүхэдтэйгээ /хэрцгий/ хандахад хүрдэг.
Нэгэн ээжийн хожимдсон гэмшлийг танд толилуулъя:
Энэ ээжийн хүүхдүүд нь насанд хүрсэн хойноо аз болоход өөрсдийнхөө хүүхдүүдэд зодуурын арга хэрэглэлгүй хүмүүжүүлдэг байдлыг нь хараад энэ эх өөрийгөө ойлгожээ.
Эх нь ингэж өгүүлж байна.

"Би ямар их бүруутай байваа. Хүүхдүүддээ нэг ч бүүвэйн дуу аялаагүй, нэг ч үлгэр яриагүй.
Юм л бол : -Суран бүс -бүлан ... шийтгэдэг байлаа."
Эхийн гэмшил өөртөө хийсэн дүгнэлт, сургамж
Эхийн гэмшил.
"Бүх хүний хүүхдүүд нь хүүхэд шиг харагдаад байгаа мөртлөө харин миний хүүхдүүд болохоор...".
тэд нар яаж давж тэсэж байваа?
Тэд хэзээ ч /бослого гаргаж/ эсэргүүцэл  үзүүлж байсангүй, хэзээ ч ярзаганадаггүй  байлаа. Намайг өөрөөр байж чадахгүй гэдгийг тэд тааварладаг байсан ч юм
билүү?
Харин би өөрөө тэднийгээ хүмүүжүүлээд байна гэж боддог байлаа. Яг үнэн хэрэгтээ би хүүхдүүдээ тамлан зовоож, хүүхдүүдийнхээ бага насыг үгүй хийж байжээ гэдгийг одоо л ойлгож байна. ... Бүрхан минь "Болохгүй" ,"Бүү хүр", "Чамд хамаагүй" гэх мэт үгүүдээ санахад одоо ямар ичмээр юм бэ?
... мөхөөлдөсий нь ч илүү өгдөггүй байлаа.
Эхийн дүгнэлт:
... Харин охиноо. Тэр минь охин хүүхэд, түүнд минь миний энхрийлэл зөөлөн гар илүү хэрэгтэй. Миний охин бага байхдаа тун хэцүү байсан уу? гэж асуухыг хичнээн хүсдэг гэж санана. Гэвч зориглодоггүй ээ.
Сургамж:
Хэн ч өөрт нь би чамд хайртай гэж хэлээгүй мөртлөө зөвхөн түүнийг шахан шаардаж , бүруутгаад л байхад ямар хэцүү байсан бол гэдгийг би дөнгөж сая өөрөө ойлголоо. Ялихгүй зүйлээр хүүхдийг загнаж, зэмлэх нь түүний бүруу биш, харин би /чи /өөрөө муу байна гэж хэлмээр байдаг.
Гэр бүл дэх хүчирхийлэлд хамгийн түрүүнд хүүхдүүд өртөж зовдог.
Сонинууд, олон улсын хэвлэл мэдээлснээр эцэг, эхчүүд жил бүр олон мянган хүүхдийг зодож занчжээ.
Хүүхдийг зодох нь эцэг.эхийн хүчтэй илэрхийлэл биш, харин тэдний хэзээ ч хүлээн зөвшөөрч чаддаггүй арчаагүй үхээнц дорой байдлын илрэл юм.
Гэр бүлийн хүчирхийллээс аврагдах гэж олон тооны хүүхдүүд орон гэрээсээ дайжжээ.
Эдгээр нь аймшигтай төдийгүй түгжээтэй хаалганы цаадах өрөө тасалгаанд хүүхдийн хувь заяа эвдэгдэж, хүүхдийн давуу сайн тал нь доройтож, сэтгэл зүрх нь зэрэмдэглэгддэг байна. Хүн төрөлхтний соёл иргэншлийн эхний үеэс л хүүхэд тухайн эцэг эхийн хувийн өмчөөр тооцогдож, зарим үед нилээд хэмжээгээр хүүхдэд ширүүн догшин хандах болжээ. Харин XX зууны дунд үеэс олон оронд хүүхэдтэй догшин ширүүн харьцах нь нийгмийн тулгамдсан асуудал гэж үзэж тусгайлсан хуулийг гаргаж эхэлжээ.
Орчин үед хүүхэдтэй ширүүн догшин харьцааг дагалдуулж ирсэн сэтгэцийн хүчин зүйлүүдийг зааж хэлж өгөх, мөн эцэг, эхчүүдийн харгислалын болон хүүхдээ хэт халамжлах үндсэн нийтлэг шалтгааныг харж үзэх нь энэ ажлын гол чухал зорилт болж байна.
Гадаад орнуудын судлаачдын мэдээлс¬нээр хүүхэдтэй хэрцгий харьцах тохиолдол хөдөөгийн тосгон суурин , жижиг хотуудынхаас
том хотуудад илүү гардаг гэж бичжээ. Ажилчдын хүүхдүүд албан хаагчдынхаас илүү хүчирхийлэлд өртдөг байна.
Хүмүүс хүүхдэд илүү харгис хандах үедээ зодуурын нарийн шинжийг агуулдаг.
Хүүхдэд харгис хандагчид сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй тусмаа өөрийн хүүхдийн амин чухал хэрэгцээг үл хангах байдалд ордог. Ихэнх тохиолдолд хүүхдэд муугаар ханддаг ба эсвэл тэднийг огт хайхардаггүй эцэг эхчүүд хэдийчинээ догшин ширүүн байна, төдийчинээ яахаас ч буцахгуй төөрөгдөлд орж, хүмүүжүүлэх асуудалдаа арчаагүй үхээнц байж аль нэгэн эмгэг өвчлөлд нэрвэгдсэн байдаг.
Ширүүн догшин эцэг, эхчүүдийн сэтгэл судлалын нийтлэг шалтгаан:
1. Хүүхдэд ширүүн ханддаг гэр бүлүүдэд хүүхэд-бай болдог.
Энэ нь гэр бүлийн гишүүд , түүнчлэн эцэг, эх, эхнэр нөхөр, бусад нь үргэлж өөрсдийн тулгамдсан бүх асуудлаа хүүхэд рүү чиглүүлж түүнд тохохыг оролддог.
Хүүхдийг бусдаас онцгойлон ялгаж эсвэл хэт идэвхитэйгээр, эсвэл хэт доройгоор тооцож гэр бүлийн бүх гишүүдийн харгислалын бай болдог байна.
Хүүхэд эцэг, эхийн аль нэгнийхээ эрх танхил хүнээр тодорч, эсвэл үзэн яддаг төрөл садангаа санагдуулсан, өөрийг нь зовоогчийн алдаа дутагдлыг өвлөн авсан ууртай ширүүн хүүхэд болгодог ба биеийн болон оюун ухааны сул талтай, цагаа олоогүй төрсөн байх жишээтэй.
2. Шүүмжлэлтэй байдал, учир шалтгааны төвлөрөл нь харгис хэрцгий зан авирын галыг асаадаг.
Тухайлбал:
-ажилгүй болох
-хайртай хүнээсээ хагацах
-дотно нэгнийгээ алдах
-хүсээгүй жирэмслэлт
-сэтгэл хөөрлийн дарамт
-дурын яльгүй явдал зэрэг.
3. Ихэнх эцэг ,эхчүүд эцэг эх байх хариуцлагатаа сэтгэл зүйн хувьд бэлэн биш, эцэг эхийн үүргийн биелэлттэй холбогдсон таагүй явдлуудыг зүрх сэтгэлдээ хэт ойр хүлээж авдаг эсвэл үл ойшоох байдал гаргадаг.
Энэ нь яагаад юм бол
♦> Эцэг, эхчүүд хүүхэд байхдаа бие хүн хоорондын харилцааны дадал зуршлыг эзэмшээгүй байдаг.
.❖  Хүүхдийн хувь хүн болох хөгжилд маш чухал утга учрыг агуулдаг он жилүүдэд эцэг, эхийн сэтгэл хөөрөл нь дутагдалтай байсан бол өөрөө өөрийгөө хүндэтгэх болон бусадтай харилцан ажиллах чадвар хязгаарлагдмал болдогтой холбоотой.
 4. Хүүхдэд эцэг,эхээс ширүүн хандах шалтгаан  ихэвчлэн тэдний  бага  насны онцлог шинж чанаруудын талаар захын мэдлэг дутагдсанаасс бий болдог.
[ Энэ нь чухам юунаас болох вэ?
❖ Хүүхэд бүр багадаа, улмаар сургуулийнхаа насанд ямарваа нэг шаардлагыг таны хэлсэн тэр даруйд нь биелүүлж чадахгүй гэдгийг мэддэггүйгээс,
❖. Дээрх байдлаас хүүхдээ дуулгаваргүй, үг авдаггүй, яасан юм удаан ойлгодог юм бэ? гэх яриаг гаргадаг.
Ийм нөхцөлд эцэг.эх та хүүхдээ яг одоо үгэндээ оруулахыг чармайх, тавьсан шаардлагаа хүүхдээрээ үг дуугүй биелүүлэхийг шаардаж, хавчиж шахалт үзүүлдэг.
Тийм биз дээ. Бодох л асуудал даа
Сэтгэл зүйн үндсэн бэрхшээл ба "хэцүү" зан авир ихэвчлэн хүүхдэд хувь хүний бие махбодь, сэтгэл санаа, ёс суртахууны бүтэц хэлбэржих тогтолцоонд шинэ зүйл идэвхтэйгээр илрэн гарч, үүсэх хөгжлийн хямралын үеүдэд бий болдог.
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ дээрх онцлогийг аль болох эрт, нөхцөл байдалд нь учрыг олж байхыг хичээвэл зүйтэй. Тэгж хэдийчинээ чадна вэ, төдийчинээ хүүхдийнхээ сэтгэцийн, ёс суртахууны хандлага дахь гажилт, өөрчлөлтийг мэдэрсээр байх болно. Эцэг, эх таны талаас хүмүүжлийн хүч хэрэглэх арга нь ч төдийчинээ бага байх магадлалтай.
5. Гэр бүлийн хүчирхийллийн үлгэр загвар нь ёс шиг үеэс үед дамжиж байдаг.
Хатуу шийтгэл нь ихэвчлэн хүүхдэд хучирхийлэл биш, харин гэр бүлийн уламжлал мэт харагддаг.
6. Гэр бүлийн хүчирхийлэл ноёлдог газар гадаад өртөнцөөс /нийгмийн орчноос/ тасархай байх нь нийтлэг байдаг.
Иймэрхүү гэр бүлийн олонхи нь олноос тасархай бөглүү амьдрах ба хэнээс ч тус дэм эрдэггуй. өнөөх л бахь байдаг итгэлгүй байдал нь хэвээр, хөрштэйгээ эвтэй байж, тэдэнтэйгээ хамтран харилцах оролдлого ч хийдэггүй онцлогтой.
7. Орчин үеийн нийгэмд олонхи гэр бүлүүдэд зодуур нь цогц бөгөөд архаг шинж чанарыг агуулдаг болжээ.
Дурьдахаас өөр аргагүй нэг жишээ бол шилжилтийн насны охидын жирэмслэлт бөгөөд тэр нь ноцтой үр дагавартай.
Хүүхэд хайрыг яагаад гаднаас эрэх болдог вэ?
❖  Хүүхэдтэй   болж  байгаа   өсвөр  үеийн охидын   олонхийг өдөөж  байдаг шалтгаан нь ихэвчлэн гэр бүлдээ сэтгэл санаагаараа гэрийнхнийхээ хэн нэгэнтэй нь дотно байгаагүй үеийнхнээсээ  тасархай болдогтой холбоотой үүсдэг.
Ийм гэр бүлийг сэтгэл судлаачид "Түгшүүртэй /аймшигтай/ "гэж нэрлэдэг. " ,
❖  Гэр   бүлийн   ийм   уур   амьсгал   маш  тааламжгүй, үргэлж улайдмал:  тэнд сэтгэл , санааны эрүүл биш уур амьсгал, тэнд хүн бүр өөрсдийгөө тус тусад нь тохигүй байдалд мэдэрч байдаг. Ийм гэр бүлийн хүүхдүүд хайрыг гаднаас эрж,  хэрвээ тэр  хайр  гэрт нь  байхгүй, хүрэлцэхгүй бол... охид нь гэрээсээ оргон зайлах шалтаг хайж, хайр, сэтгэл санааны дэмжлэг, хэрэгцээг үргэлж хүсэмжилсээр байх болдог.
Одоо хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, өөрөөр хэлбэл хүүхэддээ огт хайхрамжгүй ханддаг эцэг, эхчүүдийн талаар авч үзьө.
I Эдгээр нь үүсэх өөрийн шалтгаантай
Үүнийг "Хэт хайхрамжгүй" буюу "үл хайхрах" гэж нэрлэдэг.
❖ Эцэг, эх асран хүмүүжүүлэгчийн талаас анхаарал суларсаны улмаас хүүхэд үл таних хүмүүсийн болон айдасын гадаад ертөнцийн өмнө хамгаалалтыг үл амсаж, ганцаардал, бэрхшээлийг даван туулах чадваргүй, арчаагүй байдлыг үүсгэдэг.
Ялангуяа ийм үед эцэг, эх нь хүүхдээ яльгүй дэмжиж, халамжлаад өгвөл өмнө дурьдсан зүйлүүдийг амархан давах боломжтой болно.
Хайр халамж хэт их дутсаны туйлын хэлбэр нь хүүхдийн араас / ихэнхдээ согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэдэг гэр бүлүүдэд/тэр болгон хөөцөлддөггүй байхыг хэлнэ.
❖  Эд   мөнгөний   талаар   харьцангүй хангалттай   гэр   бүлүүдэд   хүүхэд онцгой    анхааралд    байдаг   учир эцэг, эх нь тэдний сэтгэл хөөрлийн хэрэгцээ, оюун санааны гансралыг нь огт хайхардаггүй. Хүүхдээ хэзээ ч энхрийлдэггүй,   хүүхэдтэйгээ   дотно сэтгэлээр ярилцдаггүй, тэдний гомдол гутрал, сэтгэлийн зовлон ба ололт амжилтыг нь огт сонирхдоггүй. Энэ  нь  хүүхдийнхээ  сэтгэл  хөөрлийг нь   хэрэгсэхгүй   орхиж,   өөрсдөө   хүүхдээ хайрлахгүйгээр үл барам тэднийг дарамталж яршиг түвэгтэй байдалд оруулдаг онцлогтой.
Зан авираасаа үл шалтгаалан хүүхэд дэмжлэг, сайшаал, магтаалыг үл хүртэн ,бүх алдаа зөрчлийг нь үргэлж анзаардагийн улмаас түүн рүү сануулга, сургамж, зэмлэлийн мөндөрийг асган заримдаа эцэг, эхчүүд хүчирхийлэл буюу зодуурт хүрдэг.
Энэ нь хүүхдийг ямар сөрөг үр дагаварт хүргэдэг вэ?
■ Хүүхэд өөрсдийнхөө үргэлжийн муу муухай, юу ч чадахгүй, ямар ч чадваргүй, залхуу хойргоороо дүүдуулсаар байгаад, бусадтай өөрсдийгөө эсрэгцүүлэн тавих тусмаа хулчгар, аймхай, хэнд ч хэрэггүй орхигдсон, өөртөө итгэлгүй.өөрийгөө дорд үзэн дутуу үнэлж өсөн торнидог.
Энэ нь хүүхдэд өөрсдийгөө нээх, авъяас чадвараа илрүүлэн хөгжүүлэхэд нь саад болдог.
■ Эцэг, эхийн халуун дулаан хандлага, халамж, анхаарал дутсанаас хүүхдийн оюун ухааны боломжууд нь нэрвэгдэн, хэлмэгдэж сэтгэл зүйн хөгжил нь удааширдаг.
■ Хэрвээ хүүхэд багадаа насанд хүрэгчидтэй сэтгэл хөөрлийн холбоо тогтоож чадахгүй бол том болсон хойноо их саад бэрхшээлтэй учирна.
Хүүхдийн сэтгэл хөөрөлд хариу өгөх чадвар нь амьдралын анхны мөчөөс эхлэж хэлбэржин тогтох ба мэдээж, хүүхэд баясан баярлах, урам алдах, өрөвдөн хайрлах, сэтгэл догдлох зэрэгт суралцахад эцэг, эх онцгой үүрэгтэй.
Өөрийн хүүхдэд эцэг, эх огт хайхрамжгүй хандахын онцлог юутай холбоотой вэ?
Үүнд хэд хэдэн шалтгаан бий.
Эхний шалтгаан:
Эцэг, эхчүүд хүүхдээ бодох манатай, өөрсдөд нь тулгамдсан олон асуудалтай учирдаг тул эцэг, эхийн үүрэг хариуцпагаа умартдаг .Эндээс л хүүхдийн нийгмийн өнчрөл эхэлдэг.
Дараахи шалтгаан:
Зарим эцэг, эхчүүд багаас нь хүүхдээ биеий нь даалгахыг сургах гэж оролдохдоо хүүхдээсээ хэтэрхий зайлсхийж сөрөг байдалд хүрдэг. Энэ нь хүүхдийнхээ сэтгэл хөөрлийн хэрэгцээ, оюун санааны гансралыг эс хайхран хааяа эцэг эхчүүд сурган хүмүүжүүлэх үүргээ өөрийнхөө мөрөн дээр тохохыг үл хүсэн хүүхэд ба насанд хүрэгчдийн ертөнц онцгой байдаг хүслийг тунхаглахыг эрмэлздэг. Тухайлбал :
"Сурган хүмүүжүүлэх" суурь нь  болох хүүхэд өөрөө биеэ дааж
хэнээс ч хамааралгүй уяа нь алдуурсан мэт эрх чөлөөтэй өсөг-гэж ойлгох нь олонтаа.
Удаах шалтгаан:
Хүүхдийн амьдралд эцэг, эхчүүд тэдэнтэй наад захын асуудлын талаар /сурлага нь ямар байна , яаж шуу байна даа/ ярилцсан шүү болоод хүүхдийн сэтгэлийг зовоож байгаа ямар асуудлыг яаж шийдэхэд зөвлөгөө хүсдэг, тэдний зовлон жаргалыг хуваалцахгүйгээр энгийн асуудлаар ёс төдий хандан үүгээр өөрсдийн оролцоогоо хязгаарладаг байна.
Ийм тохиолдолд хэт хайхрамжгүй хандлагын шалтгаан нь хүүхдийн хувь заяа хамаагуй ээ гэдэг ойлголтоос ч илүү ноцтой болдог.
Ийм үед хайхрамжгүй эцэг.эхчүүд хүүхдэд нийгмийн хүлээн зөвшөөрөшгүй хандлагыг, бүх боломжийн үзүүлэх дохио зангаа болдог /хүүхдээ хахуульдах маягаар үнэтэй бэлэг өгөх, хүнийх нь хувьд түүнд тулгамдсан асуудлуудыг нь тоодоггүй/ хүүхдийнхээ эрх танхи байдлыг /хуурмагаар шүүн/ хэлэлцэх, эцэг, эхийн хайр халамжаар жаргуулж байгаа юм шиг байлгах зэргээр нуун далдлахыг оролддог.
Энэ байдал нь эцэг, эхчүүдэд дотоод сэтгэлээ сэтгэл зүйн хувьд хамгаалах, өөрийгөө өмгөөлөх хэрэгсэл болдог нь ховор биш.
Орчин үед өөрийн хүүхдийг сурган хүмүүжүүлэх "Аптан дундач" -ийг олох нь эцэг, эхчүүдэд нэн хүнд болсоор байгаа. Тун анхаарах асуудал боллоо.
Тухайлбал :
-    биеэ даахыг хүүхдээс бүр бага балчираас нь шаардах,
-    - санаатайгаар хийсэн бүруу хэргийнх нь төлөө хүүхдийг шийтгэхийн зэрэгцээ хүчирхийллийн илрэл болсон зүй ёсны шийтгэлийг ялгаж, салгах тэр хязгаарыг давж алхахгүй байх зэрэг зүйлүүд нь үргэлж хүнд хэцүү байдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats