Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Дүнэлт
ГЭР БҮЛ СУРГАЛТ, ХҮМҮҮЖИЛ
 
Доктор Т.Намжилын "Монгол гэр бүлийн сурган хүмүүжүүлэх зүй" /2006 он/ ном нь Монгол өрх айлын хүрээнд үр хүүхдээ төлөвшүүлэх арга барил, туршлагыг иж бүрэн нэгтгэн судалсан бүтээл болно. Түүнийг бид товч задлан тайлбарлахыг хичээв.
Гэхдээ Т. Намжилын бүтээлүүдэд зарим асуудал тухайлбал гэр бүлийн үүсэл, хөгжлийн тухайд давтагдмал байдал ажиглагдах боловч энэ нь номын бүтэцтэй холбоотой учраас дутагдал биш арга зүйн шинжтэй гэдгийг тэмдэглэх ёстой. Харин зохиогч гэр бүлийн сурган хүмүүжүүлэх зүйн уламжлалыг судлахдаа тодорхой үзэл баримтлал дэвшүүлэн түүнийгээ хандлага хэмээн тодорхойлжээ. Үүнд:
 Түүхэн хандлага нь Монголчуудын гэр бүлийн сурган хүмүүжүүлэх зүйн мэдлэг, туршлагын тодорхой түвшин хийгээд түүхэн тодорхой үеийг тусгасан үүсэл, хөгжлийн цогцос.
 Тогтолцоот хандлага нь <<Гэр бүл>>, <<Гэр бүлийн сурган хүмүүжлийн уламжлал>>-ыг бүхэл бүтэн тогтолцоонд тэдгээрийг бүрэлдүүлэгч элементүүдийн уялдаа холбоо, харилцаануудын нэгдэл.
 Үнэт чанарын хандлага нь гэр бүлийн сурган хүмүүжлийн уламжлалын тогтолцоог хүүхэд, залуучуудыг хүмүүжүүлж, хөгжүүлэх хэрэглүүр болгох явдал гэжээ.
Энэ бол уг асуудлын онолын үндэслэл болсон байна. Ерөөс энэ бүтээлд бас хэд хэдэн онцлог ажиглагдана.
Нэгдүгээрт.  Гэр бүлийн уламжлалт янз бүрийн хэлбэрт (зохиогчийн тодорхойлсноор : бүлгээр гэр бүл, хосолмол гэр бүл, хос гэр бүл, ) мэдлэг олгон хүмүүжүүлэх үйл явц ямагт өргөжин хөгжсөөр иржээ.
Жишээлбэл.
                                            Хамтын амьдралын хурээнд:
Өвөө, эмээ — Ач, жич, гуч 
Эцэг, эх — Хүүхэд 
Ах, эгч – дүү нар
Хүүхэд — хүүхэд гэсэн харилцаа үүссэн байна. 
Өөрөөр тодруулбал гэр бүлийн хүрээнд хүн бүхэн харилцаанд орж бие биедээ мэдлэг, хүмүүжил олгодог байсан ажээ.
Гэхдээ энэ нь амьдралын өдөр дутмын үйл ажиллагааны явцад аяндаа бий болдог байж. Тиймээс Монгол гэрийн сургалт, хүмүүжлийн явцад тусгай хөтөлбөр гэж байсангүй. Гэхдээ мэдлэг олгох нь ч, хүмүүжил төлөвшүүлэх нь ч одоогийн хэллэгээр тухайн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогтой ямагт уялдаатай үргэлжилдэг байжээ.
Тухайлбал, хүүхдэд багад нь өнгө зүс болон зүг чигийн мэдлэг олгодог аж. Энэ нь мал аж ахуйтай шууд холбогдож "цагаан ишиг", "хар халзан хурга", "хонгор морь", "улаан үнээ" гэх юм уу "баруун нууранд ямар мал оров" гэх зэргийн аж амьдралын энгийн хүрээнд эргэлдэх атлаа, тэр нь мэдлэг болон хувирдаг ажээ.
Дараа нь аман зохиолын мэдлэгийг мөн л амьдралын явц дунд олгоно. Энэ нь хүүхэд бүхэн үлгэр, туульс цээжилж, оньсого таалцан, зүйр цэцэн үг тогтоон хоорондоо харилцах харилцаанд аяндаа л бий болно.
Ер нь Монгол гэрийн сургалт олон талтай. Юуны өмнө ахуйн сургалт орно. Энэ нь аль болох бага наснаас нь эхлэх бөгөөд үүнд сааль сүү саах, цагаан идээ боловсруулах, оёдол үйл хийх, дээс томох, нийтгэх, савах, зулах, аргал хоргол түүж нөөцлөх, гэр орноо цэвэрлэх, хувцас хунараа засах... гээд эгэл амьдралын өдөр дутмын үйл ажиллагаа багтана.
Оюуны мэдлэгийг ч гэсэн гэрийн сургалтаар олгоно. Үүнд бичиг үсэг, тоо бодлогыг аажуу алсуур сургана. Ерөөс гэрийн сургалтын онцлог нь багаас ихрүү чиглэлтэй байсан аж. Үүнийг докторын тодорхойлсон энгийн жишээгээр авч үзвэл:
Дархан хүн шавиа сургахдаа эхний үед өөрийн багаж зэвсгээ ойртуулах зэрэг ажилд зарж байх явцдаа анхны мэдэгдэхүүн олгоно. 1-2 сарын дараа ойр зуурын бага сага, бүдүүн бартаг хийцтэй зүйлсийг /галын хайч, индүүний оронд хэрэглэдэг илүүр, модон хувингийн бүслүүр/ хийлгэж сургаад аажмаар нарийн хийцтэй юмсыг хийлгэх ажилд шилжүүлж дэс дараатай сургадаг байжээ.
Үйлчин хүн зааж сургахдаа хамгийн энгийн, амархан <<хөвөрдөх>> оёоноос эхлэн шаглах, зүү ороох гэх мэтийн нарийн оёонуудыг зааж сургадаг байна. Ингээд энэ оёонуудыг сурсны дараа, энэ оёонуудаар нь тоорцог, хөөрөгний даалин гэх мэтийн зүйлд хээ угалз оёулдаг байжээ. Ингээд цааш улам гүнзгийрүүлж эсгэж оёх, эсгий хайчлуулж бага хүүхдийн гутал хийлгэх гэх мэтийн нарийн төвөгтэй ажлыг хийж сургадаг байна. Ийнхуу судалгааны эцэст түүнийгээ нэгтгэн хүснэгтэд оруулсан нь дүгнэлт ч гэж болмоор судалгаагаа улам гүнзгийрүүлсэн байх юм. Үүнийг зохиогчийн судалгааны эхээс шууд ишилбэл:

 1-6 насны хүүхдэд
 Мэдүүлж эхлэх гол зүйл  Гол үр дүн
 Үлгэр, домог ярьж өгөх, дуу шүлэг чээжлүүлэх, үсэг нүдлүүлэх, бодит зүйлээр ТОО бодуулах
Ярьсан үлгэр домог, дуу шүлгээ тогтоолгох, хоорондоо ярилцдаг болгох
Түргэн хэллэг хэлүүлэх өвөө, аавтайгаа хамт хонь хариулах
Мал нийлүүлэх, өвс ургамал мэдүүлэх газар орчинтой танилцуулах
Чээжээр тоо тоолуулж бодуулах өнгө мэдүүлэх, мал зүслүүлэх Дуу шүлэг заах Хурга ишиг буцааж хариулах явцдаа нутаг орноо, нутагладаг газар усны нэрийг мэдүүлэх зэрэг
Дуу, шүлэг, үлгэр домог ярьж өгч, түүнийг нь тогтоолгох, хоорондоо ярилцдаг болгоно. Мал маллагааны анхны аргаас мэдүүлнэ Юмыг сайн ойлгодог болно 


 7-12 насны хүүхэд
 Мэдүүлэх гол зүйл Үр  дүн
Ахмад  үеийн  үе  дамжсан  сургаал байнга ярина.
Эцэг эхээ хүндэлж, тэдний ажилд туслана.
Хэлд ороход хэл зүгшрүүлэх уг яриа хэлүүлэх
Too бодох, сэтгэх, бичүүлж , бодуулж , уншуулж сургана.
Мал     маллаж,     мал    маллагааны уламжлалт мэдлэгийг сурч эхлэх
Аливаа   ажлын   сайн   талыг   сайн ойлгуулж,    хийж   сургахад   хялбар аргыг зааж өгөх
Ах захаа мэдүүлэх зэрэг
Шүлэг, үлгэр оньсого цээжлэх, мал нүдлэх, хүмүүсийн хэлсэн ярьсныг тогтоох.
 Мал, газартай харьцаж сургах, яаж харьцахыг нь зааж хэлж өгөх
Биеэ дайчлан бүхий л зүйлийг хийх, бүтээх мэрийлттэй болгох 

 13 наснаас дээш 
 Мэдүүлэх гол зүйл Үр  дүн
Эсгий хийх, мал төхөөрөх, мал ноослох, сааль сүү саах.
 Юм   оёх,   эсгэх,   арьс,   сур элдэх,   чөдөр  ногт  зангидаж сургах зэрэг ухаанд сургах 
Хүний уг удмыг мэдэх  
Мал эмчлэх Морины   цол,   гэр   найрын ерөөл   магтаал   зааж   сүргах зэрэг 
Хүүхдийг өөрийн нь амьдрал ахуйтай холбогдолтой эрдэмд сургах
Ном     эрдэмд     суралцаж, амьдрал ахуйн эхний бүхий л эрдэмд суралцаж амьдралд бэлтгэгдэж   эхлэнэ.   өөрөөр хэлбэл өрх гэр толгойлоход бэлтгэгдэнэ.
Айлын      хуу      есч      гэр толгойлоход эр хүний, айлын эзэгтэй, эхнэр хун болгоход гүйцэтгэх үүргийг мэдүүлнэ. 
Мал маллагааны уламжлалт арга ажиллагааг бүрэн эзэмшиж эхэлдэг 
өөрийн  сонирхсон  зүйлдээ хүүхэд хөтлөгддөг. Энэ үед нь анхаарах  өөpөө өөртөө дүн шинжилгээ хийж эхэлдэг.

гэх мэт мэдлэг олгох арга зам, үр дүн гарах ажээ.
Хоёрдугаарт. Монгол Гэр бүлийн хүрээнд хүмүүжил төлөвшүүлэх асуудлыг судлаач маш дэлгэрэнгүй нэн олон талаас нь авч үзжээ.
Монголчууд үр хүүхэддээ бидний олон жил мөрдсөн марксист онолын олгодог бүх л хүмүүжлийг олгож байсан аж. Харин эрдэмтэн судлаач Т.Намжил эдгээр орчуулгын маягын нэр томъёог тун оновчтой монгол болгон судалгаандаа хэрэглэсэн байна. Тухайлбал "бие чийрэг зориг чанга хүмүүжүүлэхүй", "ажилсаг хөдөлмөрч болгохүй", "Хүүхдийг ёс заншилд сургахүй", "Эрдэм мэдлэгийг баяжуулж, оюуныг хөгжүүлэхүй" гэх мэтийг дурьдаж болно.
Эрдэмтний энэ талын судалгааны нэг шинэлэг тал нь болох Монгол хүүхдийн "хий нас", "нярай", хөхүүл үеийн хүмүүжлийн асуудлын талаарх судалгааг онцлон үзэх учиртай мэт санагдана. Бүсгүйчүүдийг тулгар болсон тэр үеэс л тээж яваа хүүхдий нь хүмүүжүүлэх ажил эхэлдэг аж. Үүнд эхийг аль болох тайван бөгөөд хөдөлгөөнтэй байлгах, айлгах цочоохыг бүрмөсөн хориглож, аль болох амьсгаа багатай ажил үйлс хийлгэх ёстой аж. Үүнтэй холбогдуулан зохиогчийн хувьд нэгэн дурсамж хэлье. Миний бие бага ангийн сурагч байхдаа хамгийн том эгчээ жирэмсэн байхад нь цочоох гээд араас нь гэтэж явтал тээр хол гэрийн хаяанд арьс элдэж байсан ээж минь харвасан сум мэт гүйн ирж алгадангуут тэврээд авсан юм. Тэгээд учрыг тайлбарлан өгч билээ.
Энэ бяцхан баримт Т.Намжил судлаачийн бүтээлийг аль ч нутгийн зан заншлаар баталгаажуулж болох талтайг гэрчилнэ.
Хүүхдийг төрснийх нь дараа өлгийдөх, бүүвэйлэхээс эхлээд суух, мөлхөх, алхаж явах, хэлд орох бүхий л үйл ажиллагаа ямагт тэднийг хүмүүжүүлж байдаг ажээ. Ялангуяа сэрэл, мэдрэхүйг нь хөгжүүлэхийг ихэд анхаарна.
Гуравдугаарт.    Судлаач энэхүү ганц сэдэвт бүтээлдээ гэр бүлийн нийгмийн үүрэг хариуцлага, харилцааны ойлголт, ухагдахуун, хэлбэр, хүмүүжлийн онцлог, хэв шинжийг Монголд төдийгүй Ази, Европын олон улс орнынхтой харьцуулан судалсан нь мөнөөхөн урьд өмнө бас л огт хөндөгдөж байгаагүй асуудал байх юм. Эдгээрээс нийгэм дэх хүмүүсийн харилцааны хэлбэрүүдийг:
1. Эхнэр, нөхөр хоёр өөрсдийн үр хүүхдүүдийн хамтаар амьдардаг гэр бүл,
2. Насанд хүрсэн хүмүүс, хүүхдүүд хамт амьдардаг гэр бүл,
3. Бага насны хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй,
4. Үрчилж авсан охинтойгоо хамт амьдардаг 50 гарсан ахимаг насны эмэгтэй,
5. Төрсөн охин болон өөрийн эцэг, эхийн хамтаар амьдардаг эмэгтэй,
6. Төрсөн хүү болон түүний эхнэр, хүүхдүүдийн хамтаар амьдардаг эцэг эх,
7. Бэлэвсэн эхнэр, нөхрийнхөө авга эгчийн ач, зээ нартай амьдардаг гэр бүл,
8. Yp хүүхэд нь нас барсны дараа худууд хамтдаа амьдарч буй гэр бүл
9. Хотуудад тус тусдаа амьдардаг үр хүүхэдгүй эхнэр, нөхөр хоёр
10. Хүүхэд ба түүний /эцэг, эхээс гэр бүл салсан/хойд эцэг/эх/ 
ба тэдний шинэ хань ижил,
11. Гэр бүл салсан эцэг эхчүүд ба тэдний хоёр талын хүүхэд, мөн шинээр гэр бүл болсон хүмүүс буюу хүүхдүүдийнх нь хойд эцэг эх болон тэдний өмнөх гэрлэлтийн хүүхдүүд,
12. Гэр бүл салсан эрэгтэй ба түүний найз бүсгүй, мөн найз бүсгүйнх нь төрүүлсэн хүүхэд,
13. Багын найзтайгаа хамт амьдардаг 70 гарсан ахмад насны эрэгтэй буюу эмэгтэй,
14. Хамтран амьдрагч,
15. Ганц бие эмэгтэй буюу эрэгтэй,
16. Ижил хүйсийн хоёр эмэгтэй ба тэдний хоёр хүүхэд /өмнөх гэрлэлтийн нэг хүүхэд ба нөгөө нь урьд өмнө уулзаж байсан найз залуугаасаа олсон хүүхэд/,
17. Нохойтойгоо амьдардаг ганц бие эмэгтэй буюу эрэгтэй зэрэг 20 шахам чиглэлээр ангилсан байна.
Дөрөвдүгээрт. Профессор Т. Намжил олон жилийн олон талын судалгаа шинжилгээнийхээ үр дүнд Монгол гэр бүлийн судлалын онол, арга зүйг боловсруулсан байна. Энэхүү онолоо тогтолцооны онол дээр суурилсан нь нэн оновчтой болжээ. Тухайлбал,
Нэгдугээрт, бие хүн, түүний оршин тогтнохын үндэс болсон хүмүүжигч бүрийн үйл ажиллагааны хамгийн оновчтой хөгжлийг хангах тогтолцоо. Энэ нь хамт олны дотор хүмүүжигч бүрийн оролцоо, тэдний ажил үүргийн тодорхой чанарууд, сурч хөгжих үйл ажиллагаанд зайлшгүй туслалцаа болох үзүүлэлтүүд, хүүхдийн үйл ажиллагаа, түүний хөгжил, хамт олон, сурган хүмүүжүүлэгчийн зүгээс тавьсан шаардлагууд гэх мэт бие хүний төрх байдлыг тодорхойлдог үзүүлэлтүүдийг багтаадаг байна.
Хоёрдугаарт, аливаа хүн хөдөлмөрлөнө. Хамт олны харилцаанд хүмүүжиж төлөвшинө. Энэхүү төлөвшил, харилцаанууд нь нийгмийн бусад үнэт чанарын харилцаатай салшгүй холбоотой байна. Энэ нь тогтолцоог тал бүрийн харилцаанд өргөтгөн авч үзсэн нэг ёсны зарчим юм. Ийнхүү судалгаагаа харилцаа, үйл ажиллагаатай холбосон нь тогтолцооны онолын тулгуур болж өгсөн байна.
Зохиогч бас ирээдүй буюу XX зууны гэр бүлийн хэв шинж, нөхцөл байдлыг тодорхойлсон нь сонирхолтой.
Тавдугаарт. Судлаач Монгол гэр бүлийн судлалын тоймыг гаргаж, улмаар Монгол гэр бүлийн өөрчлөлт, шинэчлэлт, бодлого, хэрэгжилтийг тодорхойлсон байна. Ялангуяа Монголчуудын гэр бүлийн харьцаанд үүсэж буй олон өөрчлөлтийг ажиглажээ. Тухайлбал,
 Улсын нийт өрхийн 40 гаруй хувь нь нийслэлдээ амьдарч байгаа
 •Өрхийн тал хувь нь уламжлалт сууц —гэрт амьдардаг,
•Огт гэрлээгүй хүмүүсийн эзлэх хувь нэмэгдэж байгаа, 
•Анхны гэрлэлтийн дундаж нас нэмэгдсэн,
.Гэр бүлээ цуцлуулсан, тусгаарласан хүний эзлэх хувийн жин өсч, бэлэвсэн хүн амын тоо цөөрч буй,
•Баталгаагүй гэр бүлтэй хүмүүс нийт хүн амын багагүй хувийг эзэлж байгаа,
•Угийн /гэрийн/ бичиг хөтлөдөг, өвлөгддөг уламжлал алдагдсан 
•Ойрын болон холын хамаатан садны холбоо бүдгэрч, зарим талаар мартагдах байдал бий болсоор байгаа,
•<<Цагаан сар>>-ыг тэмдэглэх шинэ хэлбэрийг эрэлхийлэх болсон
•Анхны төрөлт хойшлох, хожуу гэрлэлт нь нийгмээс хамаарахгүй, хувь хүний болон гэр бүлийн чөлөөт сонголтоос шалтгаалах болсон.
 Эцэг эхчүүд хөвгүүдийнхээ хүмүүжилд анхаарах хэрэгтэй гэж үзэж байгаа,
 Хуухдээ амьдралд бэлтгэхэд эцэг, эх гэр булийнхнийх нь уурэг оролцоог чухалчлах болсон,
 Өнөөгийн залуусын амьдралд бэлтгэгдсэн байдал хангалтгүй, залуус гэрлэх гэж яардаггүй болсон,
 Залуус бие даан амьдрахыг илүүд үзэж байгаа,
 <<Танилцах алба>>-ны үүрэг, оролцоо ихсэж магадгүй,
 Цалин, тэтгэвэр тэтгэмж урьдын адил өрхийн орлогын үндсэн эх үүсвэр байсаар байгаа ч хүрэлцээний асуудал хүндрэлтэй хэвээр,
 Гэр бүл дэхь зөрчил гол төлөв нэг болон дараалсан хоёр үеийнхний дунд үүсдэг.
 Хадмуудтайгаа сөргөлдсөн зөрчилт харилцаанд "хадам ээж -үүд голлодог зэрэг олон шалтгаан, шалтаг байгааг нээн илрүүлсэн ажээ.

 Д.Өлзийбаяр. /Хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн, дэд профессор/

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats