Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бэрээ зөв шинжихэд юуг анхаардаг байв
Бэрээ сонгон шинжихдээ:
- Удам угсаа
- Намба төлөв
- Амны бэлэг
- Нүүрний бүян
- Үйлэнд хэр уран эсэх
- Хань   нөхөр,   настанд   хэр   халамж, түшигтэйг
- Мэнгэ жил тохирох зэргийг анхааран үздэг байв.
Настан буурлуудын ярьсанаар бол монголчууд маань бэрээ оньсого, үлгэр таалгаж эрдэм ухааныг нь шалгадаг арга байжээ.
Жишээ нь: Урьд нэгэн далны яс хэвтэж байж. Тэр далны ясан дээр далан цэрэг буудаллаж гэнэ. Нэгэн бүргэд өнөөх далны ясыг зууж яваад ухны эвэр дээр сууж идэх гэж байгаад алдчихжээ. Далны яс ухны сахал дотор хоргодож суусан өвгөний нүдэнд орчихож гэнээ. Үүнийг эмгэн нь долоон аваад хаячихжээ. Аль нь том их вэ? гэж бэрээсээ асуусанд Бэр нь:
Далны яс гэвэл мунхаг бодолтойн шинж
Бүргэд гэвэл бүдүүлэг санаатайн шинж
Далан цэрэг гэвэл олон бодлогтны шинж
Өвгөн гэвэл урт бодолтойн шинж
Эмгэн гэвэл их бодолтойн шинж
Ухна гэвэл ухаантайн шинж хэмээн үзжээ.
 Энэ мэтчилэнгээр утгыг нь ухааруулж, үчрыг нь тайлбарлуулахыг чухалчилдаг байсан байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats