Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
"ЭМЭГТЭЙ (ЭХНЭР) ХҮН АЙЛ ГЭРИЙН ЭРДЭНЭ"
Дорно дахины ёсонд эмэгтэй хүний сайн, муу шинжийг:
• Дотоод буюу чанарын
• Гадаад   буюу   өнгөний   шинж   гэж
Ерөнхийд нь хуваан үздэг байжээ.
Эртний Энэтхэгийн судлалд 90 шинжийг, Түвдэд 21 шинжийг, Монголд 18 шинжийг онцлон үзсэн байдаг
Эмэгтэйчүүдийн байгалиас заяасан нэг шинж бол өрөвч зөөлөн нинжин сэтгэлтэй, аливаа юманд уур уцаар нь хүрч, хорсож бухимдаж байдаг ч цаанаа уучлахад бэлэн, ажигч гярхай, мэдрэмтгий, ямар нэгэн юманд уян зөөлөн хандаж чаддаг чанар юм.
Ер нь Монгол эмэгтэйн явдалд: " Уур хилэнг хүлээж, айл аймагт сайхан зохиц, садар эр, самуун эмийг бүү ойртуул.... Буруу явбал зүй зохисыг үзэж ятган хоригло. Олонд сайхан ааль, эелдэг занг үзүүл..." гэхчлэнгээр сургажээ.
Монгол эмэгтэйчүүд үг яриа цэгцтэй, үзэсгэлэн төгөлдөр, үнэн зөвийг эрхэмлэлэг, айх ичихээ сайн мэддэг, асарч халамжлахдаа сайн бөгөөд элдэв шадиг замраа зүйлийг цээрлэдэг, цэвэр ичимтгий, намбалаг зан төрхтэй байдлаараа бусад орны эмэгтэйчүүдээс онцлог талтай.

"Үнэнч шударга ба журмыг сахих талаар монголын эмэгтэйчүүд ер нь бусад үндэстний эмэгтэйчүүдаас илүү байдаг болой" хэмээн гадаадын нэгэн эрдэмтэн бичжээ
Монголчуудын олонхи нь эхнэрийнхээ эрхшээл дор байдаг гэж зарим хүмүүс ярьдаг. энэ нь эхнэрийн зан араншин догшин хатуугаас биш байдаг бололтой.
Монгол ёс заншлын хамгийн эрхэмлэн дээдлүүштэй зүйлийн нэг болох эмэгтэй хүний намба төрх, гоо зүс, зан ааш, арвин эрдэм, авьяас билэг, арга ухаан зэргийг бидний өвөг дээдэс эртнээс нааш дээдлэн хүндэлсээр иржээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats