Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Жудаг төгөлдөр сайхан эр хүн нь:
1. Хорхой шавьжнаас эхлээд аливаа амьтны амь хөнөөхийг хатуу цээрлэн авран өршөөх арга замыг барин дагадаг.
2. Юм өгөөгүй харамласан хүнд гомддоггүй, харин өөрөө өгч авахыг ч боддоггүй байдаг.
3. Буруу харилцахыг тэвчин, зүй зохисыг эрхэмлэдэг
4. Хов жив зөөх, хутган үймүүлэхийг жигшин хүлээцтэй тайван амирлангүйг эрхэмлэдэг.
5. Худлаа хэлэхийг цээрлэж болсон явдлыг үнэн мөнөнөөр нь шударгаар өгүүлдэг
6. Ширүүн үг, хэрцгий яриаг цээрлэж нийлэмжтэй зөөлнөөр харьцдаг
7. Ашиг хонжоо хичээсэн далд зальхай үг, бусадтай ярилцах элдэв хорт сэтгэл агуулахыг тэвчих, чин сэтгэлийн үгийг ил тод хэлж байдаг
8. Хомхой, шунаг сэтгэлийг цээрлэж бусдыг хайрлах, өрөвдөх, туслах сэтгэлийг баримталдаг
9. Аливаа хүний эсрэг элдэв буруу үзэл бүхнийг тэвчээд эвсэг зөөлөн хүнлэг сэтгэлийг баримталдаг.
Монгол эр хүний эрхэм дээдийн жишээ болсон эрчүүд нь гэр орон, үр хүүхдээ авч яваа, цаашилбал улс орноо төвхнүүлж яваа олон олон эрчүүдээс төгс төгөлдөр, шилдэгийн шилдэг, үлгэр дууриалал, бахархал бологч сорууд, манлай нь жудаг төгөлдөр сайхан эр хүмүүс билээ.

Эр хүнийг гүндүүгүй сайхан чанарыг шингээсэн бидний өвөг дээдсүүд, ухаант хүмүүсээсээ үлгэр дууриалал авч тэрхүү эр хүнд байх ёстой эрхэм нандин шинжүүдийг одоогийн монгол залуус маань өвлөн шингээвэл юуны буруу байх вэ дээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats