Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Эхнэрээ хүндэтгэх ёсон
Монгол угсаатны аль ч хүнд эхнэрээ, нөхрөө, бие биенээ хүндлэх бичигдээгүй хууль байдаг.
Монгол эмэгтэй хүн түүхийн аль ч үед хүүхэд, хань нөхрөө халамжлан асарч, гэр орноо өнгөтэй авч явж ирсэн түүхтэй. Айл гэрийн өнгө төрх нь улс орны амьдрал, байдлыг харуулдаг юм шүү гэж настан буурлууд маань сургадаг.
Иймээс өрхийн тэргүүн нь эхнэрээ "галын бурхан" гэж хүндэлж халамжлан иржээ.
Эхнэрээ нэрээр нь дууддаггүй бөгөөд "манай гэрийн хүн", "эхнэр", "гэргий" гэж дууддаг. Энэ ёс нь одоо ч уламжлагдсаар байна.
Эр хүний цээрлэх зүйлийн нэг нь "үнэнч ханийг үл гомдоох" явдал байжээ.
Эхнэр (нөхөр)-сөө өөр хүнтэй нөхцсөн хүнийг эр, эм аль алийг нь торгож, цаазлах хүртэл арга хэмжээ авах байдлыг их засаг хуульд зааж байсан байна.
Нүүдэл, суудал, буурь, бууц, нутаг сонгохдоо наймаа арилжаа хийхдээ нөхөр нь эхнэртэйгээ харилцан зөвшилцөж байж шийддэг байжээ. Гэргийгээ бэр буулгаж авахдаа тодорхой хэмжээний инж бэлдэж эцэг эхэд нь өгч авдаг байжээ. Энэ нь охин үрийг чинь гомдоохгүй үнэтэй сувдыг чинь авлаа гэдгээ илэрхийлж байгаа нэг зан үйл юм.
Орчин үед эхнэрээ хүндлэх ёс өөрийн онцлогтойгоор амьдралд өвлөгдсөөр байна. Энэ нь өмнөх үеүдийнхийг бодвол илүү чөлөөтэй болж эхнэр нөхөр хоёулан бүх зүйлээ шийдэж гэр орны ажлыг зөвхөн эмэгтэй нь хийнэ гэсэн бичигдээгүй хууль нэгэнт үгүй болж байна.
Монгол эрчүүд эхнэрээ хүндлэх ёсыг багаасаа мэдэж авч, сурч авдаг тул энэ ёс айл гэр болгонд байдаг түгээмэл заншил юм.
Эмэгтэй хүн хань нөхрөө хайрлан хүндэтгэж байж өөрөө хариуг нь хүртэнэ гэдгээ сайн мэдэх тул монголын олон олон өрх айл аз жаргалтай амар жимэр амьдарч байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats