Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
БЭР
Ардын дуунд:
" Хажуу газар ургана гэдэг нь
Хайлаас юу модны жам юмаа хөө
Харийн газар очноо гэдэг нь
Бүсгүй хүний заяа юмаа хө" гэж дуулдаг.
Нартын жамыг даган насны ханьдаа ирсэнээр хадам бэрийн харилцах ёс хөвөрч эхэлдэг.
Хэдийгээр эдгээр хүмүүс нь цус ясан төрлөөрөө холбогдоогүй ч гэсэн бэр болоод хүргэн хадмууд:
- Насаар ахмадын хувьд
- Тэдний үр хүүхэдтэй нь ханилан ураг төрлийн холбоотой болж байгаагаас хойш дотночлосон харьцааг үүсгэдэг.
Тиймээс хамгийн торгон мэдрэмжтэй харьцаа байх ёстой. Хадам аав ээж нар бэр, хүргэнээ төрүүлсэн үр шигээ хайрлаж эцэг эхийн хайр энэрлийг амсуулж байдаг.
Бэр: Энэ хүн нөхрөө дагаж ирсэн цагаас тэр айлын нэгэн бүрэн эрхт гишүүн нь болдог. Тийм учраас
Бэр хүн: өөрийн чадах бүх зүйл хайр энэрлээ нөхөр хадам эцэг эхдээ үзүүлнэ.
- Тэр айлын настан хөгшдийг асран тойлж ахуи амьдралаа байнга өөд татан явах хүнд үүргийг үүрнэ.
Бэр хүн хичнээн ухаантай сэргэлэн цовоо, хэдий чинээ ажил төрөл сайтай байна вэ? Хадмууд нь төдий чинээ бэрээ хүндлэн хайрладаг. Хүүгээсээ дутуугүйгээр бэр охиноо-ээ хайрлаж хүндэлдэг хадмууд аль олон байдгийг хэлж барах вэ?
Түүхийн ном зохиол үлгэр домогт сайн бэрийн талаар олонтаа бичсэн байдаг. Жишээ нь: "Сэцэн бэрийн үлгэр" зэрэг-олон зүйлд сайн сайхан баатарлаг бэрийн тухай дурьдсан байдаг.
Цэцэн бэрийн тухай зүйр үг ч бас байдаг.
- Ёгт далд утгыг сэтгэж тайлдаг
Ёрлосон    муу    үйлийг    сэрэмжлэн зайлуулдаг
- Сайн явдлыг урамшуулан дэмждэг
- Сэтгэлийн тэнгэр ухааны наран гэдэг
Нутаг нугынхандаа алдартай сайн бэр цэцэн бэрийн домог үлгэрүүд өнөг хүртэл ам дамжин яригдсаар иржээ. Би бага байхдаа ийм нэгэн үлгэр үншиж байснаа саналаа.
"Нэгэн хаан өөрийн хүүдээ нутаг нугадаа ааш зан ажил үйлсээрэй гайхагдсан үзэгслэн гоо охиныг эхнэр болгон авч өгчээ. Удалгүй хаан ууланд ан гөрөө хийж байгаад хөрш хааны нутаг руу орж олзлоглов гэнэ. Олзолсон хаан маш хэрцгий хаан байсан бөгөөд хил зөрчсөн хааныг цаазлахаар болов гэнэ. Мань олзлогдсон хаан ар гэртээ захиа бичиж хүргэж өгөхийг гуйжээ. Тэрээр захиандаа:
Хөх торгон хөнжил нөмөрч ногоон торгон дэвсгэр дээр унтаж байна. Энд баяр наадам хийх болсон тул эвэртэй малаа түрүүнд нь эвэргүй малаа сүүлд нь тууж ир. Гэхдээ сариг цагаан ингийг яриг цагаан ботготой нь үлдээгээрэй гэжээ. Энэ юу гэсэн үг вэ? Гэвэл:
Хөх торгон хөнжил гэдэг нь -тэнгэрийг хэлж байна. Ногоон торгон дэвсгэр гэдэг нь газарыг хэлж байгаа бөгөөд эвэртэй малаа түрүүнд нь гэдэг нь- зэвсэглэсэн цэрэгтэйгээ ир гэсэн нууц  үг байж. Сариг цагаан ингэ гэдэг нь хатнаа хэлж байна. Бэр нууц утгыг тайлж уншаад зэвсэглэн хөдөлж хаан аавыгаа аварсан гэдэг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats