Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бэр-хадам аав Хадам аав- бэр
Бэр хүн аавын ор дэрэнл ойртож болохгүй гэдэг. Хадам аавынхаа үгийг ихэд хүндлэн сонсож, хадам аавын дэргэд нүүр амаа будах, үс гэзгээ самнах, эллэв муу үг хэлэх, чанга дуугаар инээх, энгэр заамаа задгай байлгах зэргийг ихэд цээрлэдэг.
Тун учиртай хэрэг
Хадам эцэг нь бэрээ айж, ичих вий хэмээн болгоомжилж загнах, зандрахыг, нүд үзүүрлэхийг цээрлэнэ. үс гэзгээ янзлах, нүүр амаа будахад саад болохгүй нүднээс нь далд байж, өөрийн төрсөн охид хүүхэд -ээс илүү хайрлаж хүндэлдэг байсан уламжлалтай.
Хадам аав бэрийн харьцаа нь хурим болох үеэс эхэлдэг. Учир нь хуримын үеэр бэр хадам аавындаа орж, мөргөж бурхан шүтээнд зул хадаг, аавдаа олбог тавина. Идээ цай архитай ирнэ.
Бэр хадам аавынхаа зүүн доод талд хонины арьсан дээр сууна. Энэ мэтээр хадам аав бэртэйгээ харилцана. Эрт үеэс хадам эцэг өөрийн хүүтэй суусан гэрийн эзэгтэй буюу бэрээ тэр айлын галын бурхан, өөрийнх нь удам угсааг нь үргэлжлүүлэх үр хүүхэд төрүүлж өгдөгт нь, айлын гарийн гал голомтын нэг гэдэг утгаар нь хүндэлж хайрладаг. Хадам эцэг, хадам эхийг бодвол бэрээ харьцагуй илүү сайн байдаг ба яг л өөрийн охин шиг хайрладаг. Бэр хадам аавдаа ээжээсээ илүү сайн байдаг нь ажиглагдаж байдаг даа.
Бэр хүн үр хүүхэд төрүүлж өсгөсний дараа гэр бүлийнхний зан харьцаа нилээд батждаг онцлогтой. Хадам аав бэрийн дэргэд хүн зодох, мөн эвгүй хараалын үгийг цээрлэдэг. Хадам аавын өгсөн үүрэг даалгаврыг заавал биелүүлж байж бэр хайр хүндэтгэлийг нь хүлээдэг.
Хадам аавынхаа хажууд бэр хүн нүцгэн гуяа  гаргаж суух,  чанга дуугарч  хашгирах зэргийг цээрлэнэ.
Бидний ажигласнаар хадам аав бэрийн харилцаа харьцангүй сайн байдаг. Энэ нь эцэг хүнд заяагдсан өөрийнх нь онцлогтой холбоотой. Хадам аав хүүгийндээ өрх түсгаарласан бол зочлохдоо бэрийнхээ байр байдал үг яриа, харилцаа үйл хөдлөлийг ажигладаг. Буруу зүйл ажиглагдвал зөв талаас нь хэлж мэдүүлэхийг хичээдэг. Жишээлбэл: "миний охин тэгэж байвал зүгээр юм даа" гэх мэт.
Бэрийнхээ хийж буй ажил үйлс, сайхан зан чанарыг өөрт нь хэлж урамшуулж сэтгэлийн дэм өгч байвал бэр охин чинь яатай сэтгэгдэлтэй үлдэх төдийгүй амьдралын цаашдын үйлсэд тус болж үлдэнэ.
Хадам ааваа бэр нь өөрийн эцэг мэт үзэж харьцана. Хадам аав нь хүүгийн гэрт зочлохдоо гэртээ байгаа юм шиг тухалдаг. Гэхдээ хүүгийндээ "Миний хүү чинь тусдаа гарсан айл гэр" гэдэг талаас нь ая намбатай дөлгөөн даруу байхыг юу андах вэ? Энэ нь юуг хэлэх гээд байна вэ? Жишээ нь: баяр ёслолын үеэр хүүгийндээ зочлох үедээ айраг сархад ихээр уух, ёс бус ааш зан гаргахыг ямагт цээрлэх явдал юм.
Ёс бус байх нь бэрээ доромжилсон, өөрийгөө үл хүндлүүлэх байдалд хадам аав таныг хүргэж болох талтай.
Хадам аав хүүгийнхээ гэрт ороод хүүхдүүдийнхээ хүндэтгэдэг бурхан шүтээнээс нь адис авдаг заншилтай байжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats