Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хадам ээж-бэр Бэр-хадам ээж
Хадам ээж, бэрүүд өөрсдийнхөө зан чанарыг мэдэж ойлгох нь чухал. Хадам бэрийн хоорондын харьцаа нь зан чанар, хүнлэг сэтгэлээс шалтгаална.
Эмэгтэй хүн айлын бэр болохдоо юуны өмнө хадам ээжийнхээ зан чанар, юунд дуртай вэ, түүнийг нь мэдээд түүнд тохируулан харьцаж итгэлийг нь олбол хоорондын харьцаа нь дотно ойр байна.
- Хадам ээж нь бэрдээ мэдэхгүй, чадахгүй байгаа зүйлийг нь хэлж, зааж, сургаж өөрийн төрсөн охин шигээ хайрлана.
- Хадам ээж бэрдээ хүнлэг энэрэнгүйгээр хандаж туслах ёстой.
- Хадам ээж бэр хоёр хоорондоо таарамж муутай байвал тэр айлын садан төрлийн хоорондох гэр бүлийн уур амьсгалд ч гэсэн таарамжгүй байхад хүргэнэ.
- Удмыг нь үргэлжлүүлэх үр хүүхдийг төрүүлж өсгөх бэр нь холч ухаантай, ёс төрийг мэдэх, эрүүл биетэй байж гэмээнэ хадам, бэрийн харилцаанд сэв суудаггүй. Ийм байхын тулд хадам нь зөвлөж сургаж, бэр нь сонсдог дагадаг хэв хууль өдөр тутмын аж амьдралын алхам бүрийд учирч байдаг гүнзгий утга бүхий үйл, үйлдлийг бага гэлгүй мэдэж дагавал хадам, бэрийн хоорондын харилцааг тунгалаг байлгаж чадна. Зөвхөн бэр нь хадмуудынхаа хэлснийг нь, байх ёстой болгоныг муйхараар дагаж суудаг биш, хадам аав, ээж ч бэрдээ байх онцгой чанараас суралцах юмуу тцслан дэмжих, чөлөөтэй сэтгэж, хийх боломжийг нь хангах, эвгүй байдалд оруулахаас зайлсхийдэг.
Гэр бүл болсон хүмүүсийг харж байхад хадмаа муулах ч юмуу, хадам бэр болон хүргэнээ ад үзэх, дургуйцэх, маргалдах, гэрлэсэн хосууд танай, манайх, манай ээж, танай аав гэх зэргээр ярьж байдаг.
Хадам эх-Бэр юунаас болж хооронлоо эвгүй харилцааг үүсэгдэг бол
 Хадам аав нар ерөнхийдөө дундыг барих хандлагатай байдаг. Хадам эх, бэрийн хооронд эвгүй байдал:
Хадам эхээс
- Бэрээс
- Хадам эх, бэр хоёулангаас нь шалтгаалж бий болдог байна.
Тэгвэл энэ нь ямар учраас юм бол?
- хадам ээж бэртэйгээ "манайд амьдарч" "хоол хороож" байгаа учраас гэрийн бүх ажлыг хийх ёстой гэж үзсэнээс үг хэлээр сэтгэлийг нь дарамталлаг. Энэ байдлыг хүү нөхөр нь төдийлөн анзаарч мэддэггүй. Бэр нь хүлцэнгүй, тэвчээр хүлээцтэй ханддаг бол хадмын дарамтыг өнгөрөөсөөр байна. Гэхдээ "тэснэ тэснэ гэхэд" гэдэг шиг нэг л өдөр "дэлбэрнэ". Энэ дэлбэрэлтэнд хадам ээж дээр хадам эгч, нагаи эгч гээд нэмэгдэн ордог.
Бэр хадмын дарамтанд тэвчээргүй хандвал "дэлбэрэлт" даруй даруй гарна.
Энэ байдалд хэрхэн хандвал зохилтой вэ?
Хадам эх та өөрийн бэрийг өөрийнхөө үр хүүхэдтэй харьцуулан бодож охин хүү -тэй бол мөн айлд бэр хүргэн болно шүү лээ. Хоёр хүүхдээ гэр оронтой болоход яаж ийгээд туслачих юмсан гэх зэргээр өөдрөг бодолтой байх.
- Хадам эх, эцэг болон хүү нөхөр -ийн талынхан бэрдээ сайн хандана. Гэтэл бэр нь өөрөө ажил төрөлд муу мөртлөө бага юмнаас л маргаан хэрүүл үүсгэчихнэ.
Бэр нь голдуу " эд нар дандаа намайг ад үздэг" гэх зэргээр боддог нь маргаан дэгдэхэд хүргэдэг.
Энэ асуудалд хэрхэн хандах нь зүйтэй вэ?
Бэр: "Энэ нь эх чинь хайртай ханийг минь төрүүлж өсгөсөн шүү дээ. Энэ хүн байгаагүй бол хайрт хань минь яахин хорвоод байх билээ дээ" гэж бодон хадам эхийгээ ойлгож, хайрлан, асрамжлан явах хэрэгтэй. Гэр орныхоо асуудалд ухаалгаар хүлээцтэй бодолтой хандах. Нэг удаа ч гэсэн өөрийгөө зэмлээд үзээрэй.
Дээрхи хандлагууд сэтгэл санааных гэдгийг ойлгоно биз дээ
Сүүлийн үед хадам эцэг, эх, бэрүүд тэр бүр хамт Их гэрт амьдрахаа больж байгаагаас дэвшилт ёс заншлаас уламжлал мартагдаж эхэлсэн. Европын соёл хүчтэй хөгжсөн нь нөлөөлсөн. Түүнчлэн гадаад, дотоодын хүчин зүйлүүдтэй холбоотой. Эмэгтэйчүүдийн маань боловсрол, соёлын түвшин өсөхийн хамт нийгэмд тодорхой байр суурийг эзлэж, эмэгтэй хүнийг дорд үздэг байсан урьдын цагийн ойлголт үгүй болж байна.
Хадмууд бэр хүргэн -ээ угтан авсан цагаас эхлэн өөрийн хүн мэт үзэх ёстой байдаг. Бэр хүргэн -ээ өөрсдийн хүүхэд мэт харж ханддаг учиртай. Хадмууд хэзээ ч бэрээ хүний хүн гэж үзэхгүй байх. Түүхэн явцад бэрээ буруушаан элдвээр аялах хадмууд байсан нь эцэстээ гунигт үйл явдлаар төгсдөг байжээ.
Хадмууд бэр хүргэн -дээ эхийн хайр, эцгийн халамжийг таслахгүй үзүүлж, үр хүүхдээ өсгөн бойжуулахад нь түсалдаг байх ёстой.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats