Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хадам таньд хэлэхэд илүүдэхгүй боловуу
Бэр хүргэнтэйгээ харьцахад...
- Байнга үглэх юмуу сургамжлан заах аргыг урьтал болгохгүй байхыг хичээ.
- Залуу хүмүүс ухаантай бол өөрсдөө алдаагаа олж харна.
- Бэр, хүргэнийхээ талаарх элдэв ярианд төдийлөн итгэж, өөрөөсөө болохгүй. Та нар бэр, хүргэнийхээ сайн муу талыг үнэлэн ойлгож чадна шүү дээ.
- Бусдын болон хүүгийнхээ дэргэд бэрийнхээ эхнэрийг нь, бэрийнхээ дэргэд хүүгийнхээ нөхрийнх нь тухай эцэг, эх худ нь хэлж, гомдоллох хэрэггүй.

- Охин хүүгээ-оо буруутай байхад тэднийг буруушаахгүй байх нь бэр хүргэн-дээ өөр бодол төрүүлнэ.
- "Ээж" гэж дуудахыг бэрээсээ шаардах хэрэггүй. өөрөө шийдэг.
- Ач, жич, гучтай болох өөрөө миний өгсөн нэрийг өгсөнгүй гэж гомдох хэрэггүй. Эх эцэгт нь нэг бодол байж таарна.
- Магтаал багадахгүй. Магтаж байвал бэр хүргэн тань урам зоригтой, улам илүү сайн чанар эзэмших тэмүүлэлтэй болно.
- Ялангуяа охин хүүхэд гэдэг бол тун ч эмзэгхэн, нарийн сэтгэлгээтэй тун ч анхааралтай байхыг шаарддаг гэдгийг байнга санах
- Бэр болох бүсгүй хүргэн -ээ та сэтгэлдээ таалахгүй байлаа ч гэсэн хүндэтгэн хүлээж авах хэрэгтэй. Гэрийн ажлын дотроос ямар нэгэн юмыг танаас илүү ур чадвартай хийдэг бол бэр хүргэн-ээрээ заалгахаас зовохгүй байх.
Нас өтөлсөн хойно анхаарал халамж тавьсангүй гэж хүү, бэр хоёртоо шаардлага тавиад байх хэрэггүй. Өвгөд хөгшдөө хүндлэх талаар яаж хүмүүжиж байсан, тэр л хүмүүжлээр хүү, бэр чинь хандана. өвгөд хөгшдөө гэж хүмүүжсэн болохоор тэд хэцүү цагт орхихгүй биз гэж найдаж болно.
- Хүүхдүүддээ туслах шаардлагатай бол урьдчилсан болзол тавилгүйгээр тусалж байх нь зөв. Туслахлаа гуйлгаж царайчлуулахгүй байхыг хичээвэл зүйтэй.
- Хүүхдээ зугаа цэнгэл, гангалах зэрэгт хэтэрхий их мөнгө үрж байна гэж зэмлээд байх хэрэггүй. Мөнгөө зөв зарж чадахгүй, хэрэггүй юманд үрээд байгаа бол юуны өмнө хүүгээ арвич хямгач хүмүүжилтэй болгож чадаагүй аав, ээж та өөртөө гомдох нь зөв. Тийм биз.
Айлын өнгө зүс эмэгтэй хүнээс шалтгаална гэж өвөг дээдэс хэлдэг. Энэ үгийн цаад утга нь
бэр хүний үүргийг илэрхийлнэ.
Өвөг дээдсийн сургаалд сайн бэрээ:
"Өрхөөр гийсэн нар мэт
Үүдээс орсон сар мэт
Өөрөө ургасан жимс мэт
Бал чихэр овоолсон мэт" байдаг гэдэг


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats