Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Гэр бүлийн тогтвортой байдал
Нэг хүний хувьд заяа бас нэгэн хүнийхээ холбогдож, тэдний үр хүүхэд, бүр цаашилбал тухайн улс орон оршин тогтнохын үндэс суурь нь гэр бүлийн батжилт, тогтвортой байдал болдог.
Бид бүгдийн мэдэх монгол гэрийг багана хэмээх хоёр сүрлэг мод тулж түшиж байдаг. Салхи, шуурга, бороо гээд байгалийн хатуу ширүүн нөхцөлд гэрийг унагалгүй тулах нь тэрхүү баганын бөх, бат тохирсон эсэхээс шалтгаалдаг. Яг үүний адил айл гэрийг цогцлон бүрдүүлэх, тогтвортой байлгах хоёр багана нь эхнэр нөхөр хоёр байдаг. Тийм биз дээ.
өнөө цагт өрх толгойлсон эмэгтэйн тоо өсч, салсан сарнисан гэр бүлийн тоо нэмэгдсээр байна. Эдгээрийн шалтгааныг орон орны судлаачид голдүү үзэл бодлын зөрөө, санхүүгийн бэрхшээл, бэлгийн харьцааны нийлэмжгүй байдал гээд олон зүйлээр эхэлдэг. Гэхдээ эдгээрийн дотор эр, эм янагийн харьцааны зохицол тэргүүлэх байдалтай байгаа нь ажиглагдаж байна.
Арга ч үгүй. Энэ нь нийтийн хүлээн зөвшөөрч байгаагаар амьдралын хамгийн чухал зүйл. Чухамхүү үүнийг төдийлөн хайхраагүйгээс ихэнхдээ гэр бүлийн хүрээндэх аз жаргалаа эдлэхгүйд хүрч байна. Ийм байдалд хүрэхэд юу гол нь нөлөөлдөг бол
Олонхи эхнэр, нөхөр бэлгийн харьцааны хувьд нийлэмжгүй, бие, сэтгэлийн таашаалыг харилцан авдаггүй байдал нөлөөлсөөр явсан нь гэр бүл салахын гол шалтгаан болдог аж. Үүнийг амьдрал, судлагаа ч нотолдог.

Хэрэв гэр бүлийн лотор янаглахуйн харьцаа хэвийн (хамтын цэнгэл, аз жаргалаа бүрэн эдлэсээр) байдаг бол янаглахуйн харьцаанаас бусад шалтгаанаар үүссэн таагүй байдлыг хялбархнаар зохицуулна.
Эхнэр, нөхрөөс амьдралдаа сэтгэл хангалүуун байх олон хүчин зүйлийн зөвхөн нэг нь бэлгийн харьцаа юм.
Үүнийг та бид хүлээн зөвшөөрч байгаа нь мэдээж. Бэлгийн харьцаа зохих ёсоороо байхгүй бол бусад зүйл хэвийн байх нь монголчуудын ярьдагаар "өдрийн од" шиг байхад хүрнэ.
Гэрлээгүй, гэрлэж амжаагүй яваа залуустаа бид туслах ёстой.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats