Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
"Монгол гэр бүл" цуврал ном бичих болсон шаардлага:
Дэлхий дахинаа сүүлийн жилүүдэд түүх, угсаатны сурган хүмүүжүүлэх зүйн судалгаа овог аймаг улмаар гэр бүлийн судалгаанд чиглэгдсэн нь Монголчуудын түүх, угсаатны зүйн нэгэн томоохон суурь уламжлал болох гэр бүлийн түүх, уламжлалын судалгаанд харгалзан үзэх шаардлагыг бий болгов.
 1990-ээд оныг хүртэлх хугацаанд Монгол улсад ханат гэр, ардын сурган хүмүүжүүлэх уламжлалын асуудлаар ном, товхимол гарч өгүүллүүд нийтлэгдсэн хэдий авч Монголчуудын гэр бүлийн түүх, уламжлал, хөгжлийг тусгайлан судлах ажил хийгдэлгүй ирснээс Төв Азийн нутагт эрт цагаас тулгын чулуугаа тулсан арвин баялаг түүхтэй Монголын өрх гэр /бүл/ нь түүх, нийгмийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухаанд судалгааны обьект болж чадаагүй.
 Монголын нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан өөрчлөлт шинэчлэлтийн өнөө үед өвөг дээдсийнхээ бүтээсэн соёлын өвийг эрхэмлэн, түүнээс аль шилдэг сайныг нь өнөөдрийн бидэнд чухал хэрэгтэйг нь сонгон авч өдөр тутмын амьдрал ахуйдаа хэрэглэн хэвшүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулах хэрэгцээ шаардлага урьд урьдаас чухал болсон.
 Монголчуудын өрх гэр нь ураг төрлийн бүтэц дээр тулгуурласан сурвалжтай болох тул уул асуудлыг гэр бүл судлал» түүх - угсаатаы зүй, угсаатны сурган хүмүжүүлэх ухааны чиглэлээр улируулан нягталж судлах хэрэгцээ зүй ёсоор урган гарсан.
Чухам эдгээр нь Монгол rэp бүлийг нилээд өргөн хүрээтэй, гэхдээ тодорхойг багтаахыг хичээсэн судалгааг явуулж, "Монгол гэр бүл" хэмээх цуврал номыг бичиж өргөн олондоо толилуулах зорилгыг зориглон тавихад хүргэсэн юм.
"Монгол гэр бүл" цуврал номууд нь дараахи 10 номноос бүрдэж байгаа тул ном тус бүрээр танилцуулъя. Үүнд:

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats