Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монгол гэр бүлийн хүмүүжлийн уламжлал
Монгол rэp бүл цувралын анхны ном. 10.5 хэвлэлийн хуудас. 2 удаа 400 хувиар хэвлэгдсэн.
Номын гол агуулга
Их гэр бүлийн хүрээнд Ургийн холбоо, ургийн бичиг, тулгар эхийг энэрэх ёсноос эхлэн төрүүлсэн үр хүүхдээ "гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэж" өрх гэрийн тэргүүн, эзэгтэй болгодог уламжлалыг түүх, угсаатны сурган хүмүүжүүлэх зүйн үүднээс судалсан.
Шинэлэг тал, оюуны үнэ цэнэ
Монголчуудын, Нүүдэлчдийн гэр бүл дэх хүүхдийн хүмүүжлийн уламжлалыг ийм байжээ, тэгэхдээ чухам ямар арга, хэлбэрийг хэрхэн, яаж хэрэглэж ирсэн болох, түүний онцлогийг гаргахыг хичээсэн. Тэгэхдээ гэр бүлийн угсаатны сурган хүмүүжүүлэх зүйн үүднээс Монголчуудын гэр бүлийн хүмүүжлийн уламжлалыг Монгол сурган хүмүүжлийн түүхийн суурь болгон авч үзсэн.
Сэдэв ойролцоо бусад бүтээлээс юугаараа давуу болох
 Эртний судлалын олдворт үндэслэн Төв Ази түүний дотор МОНГОЛ ОДООГООС зургаан мянган жилийн өмнө Их гэр бүл төвтэй сурган хүмүүжлийн уламжлал байсныг тогтолцооны онолоор авч үзэж, түүхэн харьцуулсан судалгаагаар тодорхойлсон.
 Монголчуудын гэр бүлийн хүмүүжлийн уламжлалыг аль болохоор урьд өмнөх судлаачдаас өргөн хүрээнд дэлгэрэнгүй нээн тогтолцоонд нь илрүүлэхийг зорьсон. 
 Монгол ардын сурган хүмүүжүүлэх уламжлалын талаархи эрдэмтдийн судалгаа нь аман зохиол, зарим сурвалж-мэргэдийн бүтээлд тулгуурласан бол бид архелоги, түүх, угсаатны зүй, сурган хүмүүжүүлэх ухааны болон тогтолцооны үүднээс хандсаны үр дүнд Их гэр бүл гэдэг ойлголтыг гаргав.
Ач холбогдол
Монголчуудын гэр бүлийн хүмүүжлийн уламжлалын тогтолцоог Их гэр бүлийг бүрдүүлж байдаг ураг төрөл, угийн бичиг, бага гэр хүүхдэд холбогдох зан үйл, ёс заншил, хүмүүжлийн уламжлалт арга, хэлбэр гэсэн өөр хоорондоо зайлшгүй холбоо харилцаатай элементүүдээр тодорхойлсноо өнөөгийн шинэчлэлийн эрэмбэ даралалтай, өөр хоорондоо харилцан шүтэлцээ, үйлчлэлд байдаг зорилго, зарчим, агуулга, арга, хэлбэр, хэрэглүүр, үр дүн - гэсэн элементүүдээр өргөтгөж. энэхүү тогтолцооны сурган хумүүжүүлэх ухааны болон сэтгэл зүйн үйлийг оюуны, бие бялдарын хөгжил, үйл ажиллагааны үндсэн мэдлэг, үр дүнгийн хамаарал, бүхий сэтгэл зүйн онцлог, насны үечлэлээр үзүүлсэн явдал юм.  
Практик үр өгөөж, хамрах хүрээ, нөлөө
 Монголчуудын гэр бүлийн сурган хүмүүжлийн түүхийг өнөө цагийн шаардлага, хэрэгцээний дагуу боловсруулан гаргах үндэс суурь болж өгнө.
 Манай орны Их дээд сургуулиуд болон зарим коллежид үзэж буй сурган хүмүүжүүлэх ухааны хичээлийн агуулгыг баяжуулахад тус нэмэр, арга зүйн туслалцаа болно. Үүний зэрэгцээ багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, өсвөр үеийнхэн, оюутан сурагч магистрант, докторант нарт гарын авлага болох ач холбогдолтой.
 Судалгааны ажлын дүгнэлтээс үүдэн Монголчуудын гэр бүлийн хүмүүжлийн уламжлалаас суралцах ажлыг сайжируулах "Зевлөмж" гаргаж, хэрэгжүүлэх эхлэлийг өрнүүлсэн.
Зохиогчийн эрхийн гэрчилгээний дугаар - 552/96

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats