Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монгол ба зүүн хойд Азийн гэр бүл
2. "Монгол ба зүүн хойд Азийн гэр бүл". хоёр дахь ном. хоёр удаа 400 хувиар хэвлэгдсэн./1996, 2000 он/. 6.0 хэвлэлийн хуудас.
Номын агуулга
Монгол ба Зүүн хойд Азийн орнуудын гэр бүлийн хүмүүжлийн уламжлалын харьцуулсан судалгааг эдгээр орнуудын эрхлэх аж ахуй, байгаль, ахуй нөхцөл, ураг төрөл, гэрийн бичиг хүүхэдтэй холбогдсон зан үйл, хүмүүжлийн агуулга, арга, хэлбэр зэрэг элементүүдийн өөр хоорондын нэгдэлд "Их гэр бүл"-ийн гэсэн нэгж ойлголтын хүрээний тогголцоонд хийв. Дээрх чиглэлээр ном бүтээл урьд өмнө гараагүй өнөөг хүрчээ.
Шинэлэг тал оюуны үнэ цэнэ
Монгол ба зүүн хойд Азийн орнуудын гэр булийн хумуужлийн уламжлалыг тогтолцоонд авч үзсний хувьд дараахи дүгнэлтийг хийсэн.
❖    Монгол ба Зүүн хойд Азийн гэр бүлийн хүмүүжлийн уламжлал нь сурган хүмүүжүүлэх мэдлэгийн тодорхой түвшин хийгээд түүхэн тодорхой үеийг тусгадаг онцлогтой.
❖    Yp хүүхдээ хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь ураг барилдах улмаар хүүхдийн "хий нас"-ны үеэс эхлэн хэдэн насанд нь ямар ёс журамд сургаж, ямар ажил хийлгэж, оюун ухааныг нь хэрхэн хөгжүүлж юуг ойлгуулж байхыг заасан. Нийгмийн зан байдлын хэм хэмжээг дэс дараалалтай эзэмшүүлэх тогтолцоотой байжээ. Үүний учир нь хэдийгээр газар зүйн хувьд алслагдан оршиж, байнгын шууд харилцаагүй байсан авч Монгол, зүүн хойд Азийн орнууд өнө эртнээс оюун санааны уламжлалын нийтлэг нэгэн хүрээнд хамрагдаж байжээ. Энэхүү дүгнэлт нь Япон, Солонгосын ард түмний угсаа гарлын холбоотойг тодруулахад шууд биш ч гэсэн нэгэн хүчин зүйл болно гэдэгт найдаж байна.
Сэдэв ойролцоо бусад бүтээлээс юугаараа давуу болох
Монголчуудын гэр бүлийн хумүүжлийн уламжлалыг Солонгосын болоод Японыхтой харьцуулан судалж, дүгнэлт хийхийг зорьсон бүтээл гараагүй.
Харин Монголд Солонгос Яноноос магистр хүмүүс ирж, Монголын гэр бүлийн зан заншил, хүмүүсийн уламжлалаас яриулж заалгаж аваад тэднээс бичсэн зүйл мэр сэр гарсан байдаг.
Ач холбогдол
Монголын болоод зүүн хойд Азийн орнуудын гэр бүлийн хүмүүжлийн уламжлал, зан заншлын хүрээнд ямар нийтлэг талууд байгааг эртнээс уламжлагдсан Их гэр бүлийн хүрээнд (Их гэр бүл, бага гэр бүл, овог, ургийн бичиг, хүүхэдтэй холбогдсон зан үйл зэрэг) тодорхойлох оролдлогыг хийсэн.
Практик үр өгөөж, хамрах хүрээ, нөлөө
Монгол, Япон, Солонгосын харилцаа өргөжин гүнзгийрч байгаа нөхцөлд гэр бүлийн хүрээн дэх уламжлалын илүү адил төстэй талыг шинжлэн гаргаж тавих нь шинжлэх ухааны төдийгүй юуны өмнө практикийн ач холбогдолтой. Тухайлбал судалгааны баазыг баяжуулахад тус нэмэр болохын зэрэгцээ суралцагсад улмаар судлаачдад гарын авлага болно. Энэ нь номын сангийн үйлчилгээгээр уншигчдад хүрч байгаа байдлаас харагддаг. Энэ ном 2 дахь удаагаа хэвлэгдсэн.
Зохиогчийн эрхийн гэрчилгээний дугаар-667


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats