Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монгол, Өрнө, Дорно: Гэр бүлийн заншлын уламжлал, холбоо
3. "Монгол, Өрнө, Дорно: Гэр бүлийн заншлын уламжлал, холбоо" гурав дахь ном, /1999/. 8.1 хэвлэлийн хуудас.
Номын агуулга
Монгол, Өрнө, Дорнын гэр бүлийн зан заншлын уламжлал, холбоо Их /том/ гэр бүлд төвлөрч байдаг, өвөг дээдэс нь гэр бүлийн сайн сайхны төлөө анхаарлыг гэр үүсгэх, ураг барилдлагааг тогтоох үеэс тавьж, гал голомтоо өвлөх, ахмадаа хүндлэх, ураг төрөл, угийн /гэрийн/ бичиг, түүхээ мэдэж өвлүүлэх, овгоо эрхэмлэдэг, гэр бүлийн хүрээнд тэмдэглэдэг үндэсний баяр, түүнтэй холбогдсон зан үйл, хүүхдээ хүмүүжүүлэхэд зүйр цэцэн үг өргөн ашигладаг зэрэг адил төстэй нийтлэг талууд байгаад үндэслэгдэж байгааг илрүүлэн харуулахыг хичээсэн болно.

Шинэлэг тал ОЮУНЫ үнэ цэнэ
Монгол, Өрнө, Дорнын түүх, соёлын харилцан нөлөөлөл, холбоог гэр бүлийн зан заншлын уламжлалын хүрээнд харьцуулан түүх, угсаатны зүйн үүднээс судалсан явдал юм. Чухам энэ талаараа шинэлэг талыг агуулж байгаа болно.
Судалгааны үр дүнд Монгол, Дорно, Өрнийн ард түмэн эрт цагаас оюун санааны амьдралын хүрээнд холбоотой байжээ гэсэн дүгнэлт хийв. Үүний гол суурь дэвсгэр нь гэр бүлийн зан заншлын уламжлал байсан байна.


Сэдэв ойролцоо бусад бүтээлээс юугаараа давуу болох
Монгол гэр бүлийн зан заншлыг дорнын болоод өрнийн гэр бүлийнхэнтэй харьцуулсан судалгаа хийгдээгуй учир сэдэв ойролцоо бүтээл үгүй байна. Энэ орон зайг нэмэгдүүлэхэд бидний судалгаа, бүтээлийн зорилго чиглэгдэв.

Ач холбогдол

Бидний судалгаа Монгол, Өрнө, Дорнын ард түмнүүд угсаа, түүх, соёлын холбоотойг тодруулахад шууд биш ч гэсэн нэгэн хүчин зүйл болох ач холбогдолтой болов уу гэж үзэж байна.

Практик  үр өгөөж, хамрах хүрээ, нөлөө
Гэр бүлийн зан заншлын уламжлалыг Их гэр бүлийн тогтолцоонд оруулж судалсанд практик ач холбогдол оршино. Тодруулбал Их гэр бүлүүд нь ёс, зан заншлын тогтолцооны төв болсоор ирсэн, овог, удам угсаагаа хадгалж, угийн бичгээ хөтөлж, гэр нь өвлөгддөг, бага гэр бүлүүд үүсч, зан заншил нь үр хүүхдийг хүмүүжүүлэх гол үүргийг хүлээсээр байгаа, бусад орны ёс заншлыг иргэд, суралцагчид, хойч үеүд маань мэдэж, хүндэтгэж байх  хэрэгтэй зүйлийг хэрэглэж сурах явдал юм.
Бидний бичсэн энэ номыг УБИС. ХИС, УБДС гээд сургуулиуд нилээд хэрэглэдг бололтой.  Бидний гараас Монгол, Солонгос, Япон гээд гадаад орны зарим хүмүүс цөөнгүй авсан, одоо энэ ном дуусчээ.
Зохиогчийн эрхнйн гэрчилгээний дугаар- 1161


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats