Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монгол гэрийн ёс уламжлал
4. "Монгол гэрийн ёс уламжлал" дөрөв дэх ном. 10.0 хэвлэлийн хуудас.

Номын гол агуулга
Уг ном ханат гэрийн үүсэл. Монгол гэр бүл, Их гэр бүл бий болсон, гэрийн мод бүрээс бэлтгэх, гэр барих, айлсах, нүүдэллэх ёсыг багтаасан. Эдгээр нь дотроо зохих дэд бүлгүүдтэй. Товч тайлбар, ерөөлийн хавсралттай.

Шинэлэг тал ОЮУНЫ унэ цэнэ

❖    Ханат гэрийн үүслийг гэр булийн үүсэл, хөгжилтэй холбон үзсэн. Гэр бүлийн хөгжил нь гэрийн өөрчлөлтийг бий болгожээ.
❖    Монгол гэрийн ёсыг өвөг дээдсийн уламжлалд тулгуурлан аль болохоор бүхэллэг иж байдлаар гаргах зорилгыг тавив.
❖    Өвөр монголд Гэрийн ёсны уламжлалыг өвөрлөгчдийн хүрээнд. Монгол Улсад Монгол гэрийн талаарх ном бүтээлд Монгол гэрийн ёс, уламжлалыг тухайлан иж байдлаар бараг үзээгүй учир иймээс бид Монгол гэрийн ёс, уламжлалыг гаргахыг хичээсэн. Ингэснээр Монгол гэрийн ёсноос аль болох өргөн хүрээнд мэдэх бололцоог уншигчдад эрх биш олгож байгаа юм.
❖    Монгол гэрийн холбогдолтой нэрийн товч тайлбарыг номонд хавсаргасан.

Сэдэв ойролцоо бусад бүтээлээс юугаараа давуу болох
❖    Д.Майдар, Л.Дарьсүрэн. Б.Даажав гээд цөөнгүй хүмүүс Монгол гэрийг үүсэл. архитектур, бүтцийн талаас нь чамгүй судалжээ. Бидний энэ бүтээл /ном/-д ханат гэрийг гэр  бүлийн   уусэлтэй холбож ,   Их   гэрийн тогтолцоонд гэрийн ёс уламжлалыг авч үзсэн нэг онцлогтой.
❖    Нөгөө давуу тал нь гэр. гэр бүл бий болсон. Их гэр булд /мод, бурээсээ/ хэрхэн бэлддэг, гэр барих ёс, айлсах ёс. нүүдэллэх ёсыг цөм иж байдлаар гаргах зорилгыг тавьсан. Ингэснээр ханат гэрийнхээ ёсыг бүхэлд нь мэдэх, өвлөх боломжийг хүмүүст олгож байгаа юм.
❖    Өмнө гарсан ном зохиолд монгол гэрийн хийц бүтэц, товч бичигдсэн, дурьдагдасныг аль болохоор нэмүү харуулахын тулд номын холбогдох бүлгүүдэд зохих зургийг оруулсан.

Ач холбогдол
Эрдэмтэн Рона Таш: "Монгол гэрийг шинжлэх ухааны үүднээс нарийвчлан боловсруулахын тул гэр барих, буулгах, ачих нарийн ёс журмыг сайн судалж мэдэх нь чухал байна" гэдгийг (1959 он) онцлон тэмдэглэсэн байдаг. Үнэхээр  тийм ээ. Бид ийм учир Монгол гэрийн ёсны учрыг түүх, угсаатны судлалын үүднээс тогтолцоонд нь нарийвчлан авч үзсэн.

Практик үр өгөөж. хамрах хүрээ нөлөө
Зохиогч миний бие 1940-өөд онд төрсөн үеийнхнийхээ адил Ч.Чимэд гуайн бичснээр: "Аргалын утаа бургилсан Малчны гэрт төрсөн" учраас, хар багаас амьдралын хатуу хүтүүг үзэж явахдаа гэрт л амьдарч явсан маань эл номоо бичих гол сурвалж хэрэглэгдэхүүн болж өгөв.
Чухам эдгээр нь уншигч олондоо Монгол гэрийн ёс. уламжлал ямар юм байдгийг ойлгомжтой мэдүүлэхэд тус болно гэж үзсэн. Ялангуяа аялал жуулчлалын ажилтан. гадаадын зарим судлаач хүмүүст: Бид Монгол гэр гэж ярихаас биш, түүний ёсны уламжлалыг бараг сайн мэдэхгүй билээ. Энэ номыг өврийн ном болгодог гэсэн яриа байдаг.
Зохиогчийн эрхийг гэрчилгээний дугаар - 1162


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats