Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монгол эр хүн
5. "Монгол эр хүн" тав дахь ном. 6.0 хэвлэлийн хуудас. 3 удаа хэвлэгдсэн./2000,2002, 2007/
Номын гол агуулга
"Монгол эр хүн" ном нь:
•    Гэр бүл - эр хүн- уламжлал.
•    Эр нөхөр, эхнэр харилцан бие биенээ ойлгох, үгээ ололцох,
•    Маргаан зайлшгүй юу,
•    Эрчүүд эмэгтэйчүүдийн тухай,
•    Секс дур хүсэл,
•    Эр хүн -үр хүүхэд - хүмүүжлийн уламжлалын асуудлыг багтаасан

Шинэлэг тал, оюуны үнэ цэнэ
Глобаль хөгжлийн орчин дахь Монгол гэр бүлийн хөгжил,төлөвшлийн асуудал нь өөрөө нийгмийн хөгжлийн нэг зангилаа асуудал болон тавигдаж байгаа үед энэ ном ач холбогдолтой.
❖    Монгол өрх гэрийг авч явалцаж яваа Эр хүн нь хань бүл, гэр бүлийн харилцаанд чухам ямар ямар асуудлыг анхаарвал зүйтэйг хөндөн гаргахыг чичээсэн.
❖    Өрх  гэрийн түшиг - Эр хүн өвөг дээдсийнхээ ямар өв уламжлалаас юуны өмнө юуг нь анхаарч өрх гэртээ хэрэглэх нь зүйтэй вэ гэсэн асуудлаар эхэлж байгаа,
❖    Энэ номын гол хэсэг Монгол гэр бүлийг авч явах, авч яваа өрх гэрийн түшиг - эр нөхөр, эхнэрийн харилцааны асуудалд зориулагдсан онцлогтой.

Сэдэв ойролцоо бусад бүтээлээс юугаараа давуу болох
Ер нь манай улсад тэр дундаа өөрчлөлт шинэчлэлийн орчин цагт бидний бичсэн номын энэ чиглэлээр бүтээл гараагүй. Тиймээс "Монгол эр хүн" ном нь хүмүүст хэрэглээ болох талаар давуу талуудыг агуулсан болно.

Ач холбогдол
"Монгол эр хүн" номыг бичсэн нь Монгол эр хүн судлалын ноён нурууг босгох эхлэлд эрх биш тус болох болов уу гэж үздэг.
Практик үр өгөөж, хамрах хүрээ, нөлөө
Өнөө цагт  эрчүүдээ анхаарч, тэдэндээ тал талаас нь аль нэгэн хэмжээгээр дэмжиж туслахад "Монгол эр хүн"  бүхэлдээ чиглэгдсэн болно.
Энэ ном гэр бүл, гэр бүлийн талаарх аль ч шатны сургалтанд ашиглахад зориулагдсан. Эхнэр, эмэгтэй хүн. Эр нөхөртөө унших. Эр хун эмэгтэй хүн ханьдаа унших, гэр бүлийн харилцаанд анхаарвал зүйтэй ямар асуудал байж болох вэ? Түүнд хэрхэн хандах вэ? гэдэгт ямар нэгэн хэмжээгээр хариу өгнө. Тийм байгааг  энэ номыг уншсан хүмүүсээс хэлдэг.
Зохиогчийн эрхийн гэрчилгээний дугаар- 1638


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats