Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монгол хүүхэд -1
6. "Монгол хүүхэд -1" зургаа дахь ном. 6 хэвлэлийн хуудас. 2 удаа хэвлэгдсэн. /2003, 2005 он/

Номын гол агуулга
Монгол гэр бүл дэх бага насны хүүхдийн хүмүүжлийн уламжлал, онцлог, сайн гэр бүл, үр хүүхдийн төлөө санаа тавих ёс. Хүүхдийн "унаган ухаан"-ыг хөгжүүлэх чиглэл, Хүүхдийн өсөлт, хөгжил - сурган хүмүүжүүлэх арга барилын тухай бичигдсэн болно.

Шинэлэг тал оюуны үнэ цэнэ
"Монгол хүүхэд" нэртэй ном гараагүй. Угсаатны сурган хүмүүжүүлэх зүйн энэ номонд: Монголчууд сайн үр хүүхдийн төлөө тавих анхаарлыг чухам хэдий үеэс тавьж, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлсээр ирсэн ямар уламжлалтай юм бэ? Түүнээс алиныг нь авч, яаж хэрэглэж байх нь зүйтэй вэ? гэсэн асуудлыг гаргах зорилгыг тавьсан.
Хүүхдийн зөв хүмүүжлийн асуудлыг хүүхэд хэвлийд байх үеэс бус  зөв  сайн ханиа сонгож, ханилан амьдрах мөчөөс авч үзэж байгаа юм.

Сэдэв ойролцоо бусад бүтээлээс юугаараа давуу болох
Хүүхдэд хар багаас (0. "хий нас" наас 3 насанд) нь "унаган ухаан суулгах" талаар тухайлж бичигдсэн ном бүтээл манай орны хувьд төдийлэн гараагүй. Чухам энэ ном сурган хүмүүжлийн уламжлалын талыг агуулж байгаагаараа Д.Нонна гуай,  эмч нар гээд бусад мэргэжлийн хүмүүсээс бичсэн номноос ялгагдах болоод ялгарах давуу талтай.
"Монгол хүүхэд -1" ном угсаатны сурган хүмүүжлийн үүднээс бичигдсэн.

Ач холбогдол
Бидний судалгааны явцад анхаарлыг зүй ёсоор татсан зүйлийн нэг бол дэлхийн бусад орнуудад гэр бүл,  хүүхдийн хүмүүжлийн талаар судалгаа хэрхэн хийгдэж. ямар асуудалд анхаарлаа хандуулж байна вэ? гэсэн асуудал юм. Тэгвэл "өөрийн өвөрмөц онцлогтой" гэж ярьдаг бидний Монголчуудын хувьд үр хүүхдийг анхнаас нь хөгжүүлдэг ямар уламжлалтай билээ, үүнийгээ хэрхэн мэдэж, өнөө цагт өвлөн явна вэ? Цаашид юуг бодмоор байна вэ? гэсэн асуудал гарч ирж байгаа юм.
Эдгээрт сурган хүмүүжлийн уламжлалын үүднээс хариуг өгөх ёстой. Тиймээс энэхүү номыг зориглон бичсэнд ач холбогдол нь оршино.

Практик үр өгөөж, хамрах хүрээ, нөлөө
Нүүдэл, суурьшлын иргэншил, уламжлал, шинэчлэл, улс орны дотоод, гадаад байдал, хүн амын хэрэгцээнээс бий болж байгаа. Монгол хүүхдээ хүн шиг хүн болгоход гэр бүлийн хүмүүжлийн язгуур /суурь/ орчинг хэрхэн анхаарч, хүүхдийн хэдий, аль үед нь ямар аргыг хэрэглэж,  хэрхэн хандах вэ? гэсэн асуудалд энэ ном хариу өгнө.
Энэ номыг ивээн тэггэж хэвлүүлсэн Хүүхдийг Ивээх / Английн/ сан зохион байгуулж байгаа өрх гэрийн сургалтанд сургалтын хэрэглэгдэхүүн. суралцагчдад гарын авлага болгосон. Залуучууд, Залуу гэр бүл, бага насны хүүхэдтэй ажиллаж байгаа сурган хүмүүжүүлэгчдээс уг ном хэрэг болж байгаа тухайг илэрхийлдэг байна.
"Эхийн хэвлий дотроос сургах", "хий нас"-ны хүмүүжил, бүүвэй, өлгий /манцуй/, уяа  гээд хүмүүжлийн уламжлалт арга хэрэгсэлээс бичсэн нь өнөөгийн ижий, аав нарт төдийгүй ижий, аав болох гэж буй хүмүүст ч тус болно.
Зохиогчийн эрхийн гэрчилгээний дугаар - 1829


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats