Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монгол хүүхэд - II
7. "Монгол хүүхэд - II" долоо дахь ном. 6 хэвлэлийн хуудас. 3 удаа /2000, 2002, 2007 он/ хэвлэгдсэн.

Номын гол агуулга

Энэ ном нь бүхэлдээ бага насны хүүхдийн сурган хүмүүжлийн талаар залуу өвөө, эмээ улмаар ижий, аав, болох хүмүүст зөвлөгөө өгөхөд зориулагдсан.

Шинэлэг тал, оюуны үнэ цэнэ
Уг ном "Монгол хүүхэд" гэснээрээ онцлог талтай. Ном:
❖    "Бага насны хүүхдийн өсөлт хөгжилт - 50 зөвлөгөө",
❖    "Хүүхдийн бага нас - 50 зөвлөгөө" - гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэж байна.
Эдгээр зөвлөгөө өвөг дээдсийн уламжлал, сурган хүмүүжүүлэх ажиглалт дээр үндэслэгдсэн.

Сэдэв ойролцоо бусад бүтээлээс юугаараа давуу болох
"Монгол хүүхэд" нэрээр манай орны сурган хүмүүжлийн 100 зөвлөгөө гараагүй. Чухам энэ талаараа ялгарах давуу талтай.

Ач холбогдол
Манай улсын хүн амд хүүхэд, залуучуудын эзлэх хувь өссөөр байх хандлага нэгэнтээ бий болсон үед сурган хүмүүжлийн 100 зөвлөгөө бичигдсэн нь залуу эцэг эхэд төдийгүй эхнэр, нөхөр болох гэж яваа хүмүүст үр хүүхэддээ бүүр эртнээс анхаарч тэднийг зөв өсгөж  хүмүүжүүлэх үйлст өчүүхэн ч атугай нэмэр болох ач холбогдолтой.
Хүүхдийг эрчимтэй өсөлт, хөгжилтийн зохистой үе, цаг хугацаанд нь өрсөн амжихгүй болвол үр хүүхэддээ таниулан сургах, хэвшүүлж дадал болгох зүйлээ мэдүүлж, эзэмшүүлж чадахгүйд хүрнэ - гэсэн зарчмыг 100 зөвлөгөөг бичихдээ анхаарсан болно.

Практик үр өгөөж, хамрах хурээ, нөлөө
Энэ ном сурган хүмүүжүүлэгчдэд хэрэглэгдэхүүн. эцэг эхчүүдэд гарын авлага болж байгаа. Ном, жишээ нь: "Үр заяах мөчид та хоёр", "Сод хуүүхэдтэй болох юмсан" гэсэн сэдвээр эхэлж байгаа. Энэ нь ч учиртай юм.
Хүүхдийн өсөлтийг хангах, зөв харилцаа хамгаас чухал, оюун ухаан танин мэдэхүйг хөгжүүлэх зөвлөгөөг багтаасны гадна бага насны хүүхдийн өсөлт хөгжилтөнд тэдний насны (1,2,3 нас гээд) үе, онцлогийг хэрхэн харгалзах тухай бичигдсэн.
Гэхдээ хүүхэд хүүхдийн онцлогтой байдгийг үгүйсгээгүй.  
Зохиогчийн эрхийн гэрчилгээний дугаар - 1829


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats