Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монгол гэр бүлийн ёс уламжлал
8. "Монгол гэр бүлийн ёс уламжлал" найм дахь ном. 18 хэвлэлийн хуудас. 500 хувиар хэвлэгдсэн.

Ном бичих болсон шаардлага:
❖ Монголын нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан өөрчлөлт шинэчлэлтийн өнөө үед өвөг дээдсийнхээ бүтээсэн соёлын өвийг эрхэмлэн түүнээс аль шилдэг сайныг нь, өнөөгийн бидэнд чухал хэрэгтэйг нь сонгон авч өдөр тутмын амьдрал ахуйдаа хэрэглэн хэвшүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулах хэрэгцээ шаардлага урьд урьдаас чухал болсон.
❖    Монголчуудын Өpx гэр нь ураг төрлийн бүтэц дээр тулгуурласан сурвалжтай болох тул уул асуудлыг түүх угсаатны зүй, угсаатны сурган хүмүүжүүлэх зүйн чиглэлээр улируулан нягталж судлах хэрэгцээ зүй ёсоор урган гарсаар байгаа,
❖    Өвег дээдсийн өрх гэрийн ёс заншлын өв уламжлалыг дотоодод судлах, сурталчлах, ялангуяа угсаатны соёлын аялал жуулчлал зэрэгт ашиглах шаардлага хэрэгцээ нэгэнтэй бий болж байгаатай холбоотой.

Номын гол агуулга:
Их гэр бүлийн хүрээнд ургийн холбоо, угийн бичиг тулгар эхийг энэрэх ёсноос эхлэн хот айл, өрх бүлийн ёсыг  түүх, угсаатны зүйн хийгээд угсаатны сурган хүмүүжүүлэх зүйн үүднээс судалсан. 

Шинэлэг тал:
Монголчуудын, Нүүдэлчдийн өрх гэр бүл дэх ёс заншлын өвийг ийм байжээ, тэгэхдээ чухам ямар чиглэл, б,тэц агуулгатай, хэрхэн өвлөгден ирсэн болох, түүний онцлогийг Их гэр бүлийн хүрээнд тогтолцоонд  нь  гаргахыг хичээсэн.

Сэдэв ойролцоо бусад бүтээлээс юугаараа давуу болох:
❖    Монгол өpx бүлийг ёс заншлын уламжлалыг аль болохоор урьд өмнөх судлаачдаас өргөн хүрээг ээр тэгэхдээ Их гэр бүлийн хүрээнд тогтолцоонд нь гаргахыг зорьсон.
❖    Гэр бүлийн ёс заншлын чиглэлээр манай орны эрдэмтэдээс өмнөх жилүүдэд хийсэн судалгаа, гаргасан бүтээл нь аман зохиол, зарим сурвалж, мэргэдийн бүтээлд тулгуурласан бол бид археологи, түүх, угсаатны зүй, угсаатны сурган хүмүүжүүлэх зүйн үүднээс хандсан онцлогтой болно.
Ач холбогдол:
Монгол өрх бүлийн ёс, уламжлалыг Их гэр бүлийн хүрээнд түүх, угсаатны зүй, угсаатны сурган хүмүүжлийн үүднээс хандаж уг номыг бичсэн нь уншигчдад тодорхой хийгээд гүн гүнзгий мэдлэг өгөх, судлалд хэрэглэгдэхүүн, сургалтанд гарын авлага болно. Монгол гэр бул судлалд бага ч атугай нэмэр болох болов уу хэмээн узэж байна. Уг ном нь Монгол гэр бүлийн ёсыг тодорхой чиглэлээр судлахад суурь бүтээлийн нэг болох талтай.

Номын үр шим, хүртээмж, нөлөөлөл:
❖    "Монгол Гэр бүлийн ёс, уламжлал" номыг бичих, үр дүнг нийгэмдээ хүргэж, хүртээх ажлыг 1992 оноос эхэлсэн.
❖    Гадаад хэлний дээд сургууль /хуучин нэрээр/-ийн оюутнуудад сонгон суралцах хичээлээр 134 цаг "Монгол Гэр бүлийн ёс заншил, уламжлал"-аас судлуулсан. Энэ нь оюутнуудыг ажил дээр гараад ажиллахад хэрэг болсон, болсоор байгаа.
❖     Дээрх сургуулиас гадна уг номын үзэл санааг зохиогчийн зүгээс биечилэн сургалтанд нэвтрүүлж эхэлсэн газар бол "Өэлүн" эмэгтэйчүүдийн коллеж, Хан-Хөхий, Мөнх-Ану, Улаанбаатар зэрэг дээд сургууль, гадаад хэлний зарим сургалтын төв, Аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч нарын сургалтын төвүүд юм.
❖    Номыг УБДС, Хан-Хөхий, Оюу, Тэнгэр, Хэл судлаач, Отгонтэнгэр гээд олон сургуулиуд хэрэглэж эхэллээ. Солонгос, Япон, Польш гээд гадаад орны хүмүс номыг цөөнгүй авч байна.
      ❖    Улаанбаатар Дээд сургуулийн Солонгос хэлний тэнхимийн  багш, Магистр Пак Инь Уг уг номыг солонгос хэлнээ хөрвүүлэх ажлыг ид хийж байна. Ирэх онд солонгос хэл дээр хэвлэхээр төлөвлөжээ.
❖    Номыг Их Британи, Бээжингийн авах хүсэлтийг ирүүлснийг хүлээн авч илгээгээд байна.
❖    "Монгол гэр бүлийн ёс уламжлал" ном нь Боловсролын Шинжлэх ухааны академийн 2005 оны шилдэг номоор шалгарсан.
❖    Энэ ном 2007 онд БНСУ-д солонгос хэл дээр орчуулагдаж, 700 хувиар хэвлэгдэн, солонгос хүмүүсийн хүртээл болсон.
Зохиогчийн эрхийн гэрчилгээний дугаар 2619


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats