Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Алдаа чухам юунаас үүсч байна вэ?
Сэтгэл зүйчид эцэг эхийн хүүхэддээ ханддаг харилцааг судлаад алдааг юуны өмнө хоёр зүйлээс үүсдэг гэж үзэж байна. Энэ нь:
1-рт. Хүүхдийнхээ зан авир, төлөв байдлыг хянах;
2-рт. Хүүхэддээ сэтгэл хөдлөлөөр харьцах байдал.
Энэ хоёрын аль нэгийг, эсвэл хоёуланг зэрэг зөрчвөл хүүхдийнхээ хөгжил, төлөвшилд ноцтой гэм учруулна. Жишээлбэл :
А. Та Xүүxдийнxээ зан авир, төлөв байдалд нь зохих ёсны хяналтаа тавьж чадаагуй бол:
- Хүүхдийн хөөрүү сэтгэлийг илүү анхаарах,
- Эрх танхи байлгах, илүү энхрийлэх,
- Зарчимгүй буулт хийх,
- Хүүхдийн өөрт нь байдаг, байдаггүй
сайн талыг нь байнга  магтсаар байхад
хүрнэ.
Ингэснээр хүүхдийн зан төлөвийн хөөрүү /хийрхүү/ шинжийг төлөвшүүлдэг. Эцэг, эх та хүүхэддээ хайхрамжгүй хандсанаас болж хүүхдээ өвөг дээдсийн ярьдагчлан хүүхдээ хүн шиг хүн болгож чадахгүй, эцэг, эх та өөрсөддөө уршиг тарина.
Б. Та хэмээс хэтэрсэн хяналт, дэндүү хатуу ёс суртахууны шаардлага хүүхэддээ тавьж,
 ингээд зогсохгүй хүүхдээ айлгах, сүрдүүлэх, бие даах гэж буй, бие дааж буй байдлыг анхаарахгүй, зэмлэл, шийтгэлийг зүй бусаар /ялангуяа зодох, жанчих/арга хэрэглэх нь:
-    Нэг талаас хүүхдийг магадгүй харгис хэрцгий араншинтай  болгох
-    Нөгөө талаас хүүхдээ өөрийг нь егүүтгэх замруу оруулахад хүргэж  болно
-    Сэтгэлийн холбоо хэлхээгүй , зохих ёсны хяналтгүй , халуун дулаан харьцаагүй хүүхдийнхээ сонирхол , тэдэнд тохиолдож буй асуудлуудыг / жижиг  ч гэлтгүй / мэдэрч  мэдээгүйгээс хүүхдээ орон гэрээс холдох , оргох , дэмий тэнэх , хэрэг төвөгт орооцолдох байдалд ч хүргэнэ
-    Хүүхэд эх , эцэг та нар улмаар насанд хүрэгчидтэй өрсөлдөх , эсвэл хүүхдээ дарамтын хэрэгсэл болгох эцэг ,эх  та шийтгэл , өөрийн бухимдалаа хүүхэддээ хэрэгжүүлэх талбар болгож болох  юм .
Дээр өгүүлсэн байдлууд нь тухайн гэр бүлийн эхнэр /эх/ нөхөр /эцэг/-н  , эмээ ,өвөө өрх бүлийн гишүүдэд хамаарагдаж байгаа насанд хүрэгчдийн хийгээд хүүхдүүдийн хувийн  онцлог , зан төлөвийн шинж  чанаруудтай холбоотойгоор үргэлж хангалттай илэрхийлэгдсээр байдаг .
Энэ юуны өмнө эцэг , эх та эцэг , эхийнхээ үүргээ биелүүлэхэд сэтгэл санаа , сурган  хүмүүжил , ёс суртахууны хувьд бэлтгэгдээгүй юмуу дутмаг байгаатай холбоотой . Гэр бүлийн сурган хүмүүжлийн явцад үүсэж буй асуудлууд нь тухайлбал :
-    Гэр бүлд хүүхдийн бие хүн болж төлөвших асуудал хичнээн нарийн олон янз гэдгийг баталж
-    Гэр бүлд эцэг  ,эх бүртэй тохиолддог үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх чухал үйлсэд учирч болох бэрхшээлүүд , түүнээс боломжоороо зайлсхийх нь хичнээн чухал болох нь  харагддаг .
Гэр бүлд хүүхдийн сурган хүмүүжлийг боловсронгүй болгох зөв зам бол Эцэг ,эх
бүхэн өөрсдөө хичээж сурган хүмүүжүүлэх алдаанаас урьдчилан сэргийлэн, сануулсаар байх явдал юм.
Үүний тулд эцэг, эхчүүдийн гаргаж буй сурган хүмүүжлийн алдаа ямар чиглэлээр хэрхэн үүсдэг болохыг авч үзэх нь чухал.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats