Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хань нөхөрөө зөв сонгох нь
2011/10/23
"Аливаа хүнд тохиох гурван сайхан хувь заяа байдаг.
  • Хорвоод хүн болж мэндэлсэн нь хамгийн том хувь заяа
  • Дараагийнх нь хань ижлээ олж амьдрах болдог.
  • Эцэст нь үр хүүхэдтэй болсноор удам угсаагаа үлдээх явдал юм" гэдэг.
дэлгэрэнгүй
Сонголт хэрэгтэй юү?
2011/10/23
Сонголт үнэхээр хэрэгтэй гэдгийг залуус бүгд зөвшөөрч, түүний чөлөөт байдлыг амьдрал дээр хэрэгжүүлж чадаж байгаа ч, сонгосон сонголт нь хэтэрхий өнгөц талтай, өнгө зүс царай, хөрөнгө мөнгийг ихэд илүүчилдэг болж байгаагаас дээрх тохиолдлууд гардаг гэдэгт бараг эргэлзэх зүйлгүй.
Оюутан: Г.Алтантүлхүүр ингэж бичиж байна.дэлгэрэнгүй
Залуучууд бие биетэйгээ танилцаж нөхөрлөхийн өмнө юүг анхаарвал зүйтэй гэж үздэг вэ?
2011/10/23
• Зан харилцааны соёл
• Биеэ авч явах байдал
• Амьдрал, хөдөлмөрийн сайн сайхныг ойлгох чадвар зэргийг эхлэн судлах нь зөв гэж үздэг.
Үерхэл, нөхөрлөлийн явцад
• Харилцан бие биенээ  аль болохөөр бүрэн таних мэдэх.
• Харилцан бие биеэ ойлгох
• Харилцан хайр сэтгэлээ өгөх
• Амьдралаа төлөвлөн ярилцах нь зүйтэй.дэлгэрэнгүй
Эмэгтэйчүүд эрчүүдийн ямар чанарыг илүүтэйд үзэж байна вэ?
2011/10/23
• Сэтгэл зүрхээрээ баян.
• Архи, тамхинд үл шунагч.
• Эхнэртээ бүх зүйлээ илэн далангүй ярьдаг.
• Эхнэрээ хайрлаж, үр хүүхдээ хамтдаа асарч, зөв хүмүүжүүлэх.
• Гаднах төрх байдал буюу царай зүс, биеэ авч яваа байдал.дэлгэрэнгүй
Эрчүүд эмэгтэй хүний ямар зан чанарыг эрхэмд үздэг вэ?
2011/10/23
• Эелдэг сайхан ааштай(хамгийн гол нь)
• Үгэнд цэцэн
• Элдвийн илүү үгэнд дургүй.
• Ууртай хэрүүлч занг тэвчдэг.
• Аливаад тайван, нарийн нягт ханддаг.дэлгэрэнгүй
Хань нөхрөө сонгох сонголт:
2011/10/23
Хань нөхрөө сонгох сонголт: энэ нь өөр өөр шалгууртай байх нь мэдээж. Гэхдээ:
• Хүний мөн чанар
• Боловсрол мэдлэг
• Нийгэмд биеэ авч явах байдал зэргийг юуны өмнө анхаарч байна.дэлгэрэнгүй
Гэр бүлийн үндэс нь зөв сэтгэл, зөв хайр, зөв явдал л байх ёстой.
2011/10/23
Өвог дээдэс хүүхдийнхээ хань нөхөр болох хүнийг гярхай нүд, холч ухаанаар сонгодог байжээ. Тиймээс ч амьдралд салж сарниад байх нь бага байжээ. Орчин цагт гэр бүлийн хувьд эдийн засгийн сонирхол, гэрээн дээр тулгуурлан хамтран амьдрагчид бий болжээ.
дэлгэрэнгүй
Царайны сайхнаар цай сүлдэггүй гэдэг
2011/10/23
Хань нөхөрөө сонгохдоо маш ухаалаг хандаж чадаагүйгээс зовлон амсаж байгаа тохиолдол байсаар. Нөхөр нь архи ууж ирээд агсан тавих, эхнэр хүүхдээ доромжлох, зодох гээд элдэв бусаар дарамтлан зовоодог. Эхнэр нь ч гэсэн....
Иймээс энэ байдал нь Монголд төдийгүй дэлхий дахинаа гэр бүл салалт ихсэх шалтгаан болж байна. Ханилах гэж буй хүмүүс бие биений зүрх сэтгэл, зан аашийг нь сайн мэдээгүйгээс энэ бүхэн болдог болов уу.
дэлгэрэнгүй
"Ханиа зөв сонгоход юуг анхаардаг вэ?"
2011/10/23
Жилүүд нь хатуу, зөөлөн гэж ялгагддаг байна. Энэ нь амьдралын ханиа сонгоход анхаарвал зохих зүйлийн нэг нь зөөлөн жилтэй хүн хатуу жилтэй хүнтэй суувал тааруу. Харин хатуу жилтэй нь хатуутайгаа, зөөлөн жилтэй нь зөөлөн жилтэнтэйгээ суувал "гай барцадгүй, хувь тавилан сайтай байдаг" гэлцдэг.
дэлгэрэнгүй
Ханилах хүнийхээ угсаа гарлыг нь сайн мэдэж байх
2011/10/23
Энэ нь зөвхөн удам сайтай байх гэсэн үг биш юм. Зарим тохиолдолд ах, дүүгийн хүүхдүүд нэгнийгээ танихгүй суучихсан байдаг. Өнгөрсөн хойно нь бүхнийг мэдэж хичнээн харамсавч баршгүй. Тэгээд ч цус ойртох нь үр хүүхэд өвчин эмгэгтэй гарах тэнэг мунхаг болох гээд элдэв муу нөлөөтэй.
дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats