Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Монгол ген, цэвэр удам судартай үлдье гэвэл эхлээд шинж, дараа нь сонго
Хань нөхрөө сонгоход юуг голлон анхаарах вэ?
"Бид арван зургаан наснаасаа эхлэн өөрийн үе тэнгийнхэнтэйгээ танилцаж, үерхэн нөхөрлөж, ажил амьдрал, сургууль, урлаг соёлын бүхий л салбарт санал бодлоо солилцон өөрийн амьдарч буй орчноо, цаг үеэ мэдэрч, түүнд зохицон хэнтэй ойр дотно байж улмаар үүрдийн үнэнч найз, хань нөхрөө болгохоо сонгох нь зүйтэй. Ингэснээр тэднийг илүү сайн танин мэдэж, амьдралын үнэнийг ойлгоход ихээхэн нэмэртэй юм.
Залуучуудын бие биеэнтэйгээ үерхэж нөхөрлөхдөө тэдний зан харилцааны сайн сайхныг мэдрэх чадвар зэргээс нь эхлэн судлах хэрэгтэй. Тийнхүү найзлаж нөхөрлөхийн явцад тухайн өөрийн нэг хүнийг гүйцэд танин мэдэж, харилцан биесээ ойлгон, хайр сэтгэлээ өгч ирээдүйн амьдралаа төлөвлөн ярилцах шаардлага гарч ирдэг байна. Энэ үед тухайн хүмүүс хүний сайхан сэтгэл, мөн чанарт нь хөтлөгдөн бие биедээ татагдсан байвал зохино. Харин гадаадтөрх байдал, материаллаг сонирхолд татагдан яаран шийдвэр гаргах, гэрлэх нь засаж болшгүй том алдаанд хүргэдэг. Хүнийг амьдралын янз бүрийн нөхцөлд (баяр баясгалан, уй гуниг, баяр ёслол г.м) таньж мэдэх нь илүү танигдана.
Найз тань, ирээдүйн хань тань хэн болох, юунд сонирхолтой, авьяастайг сайтар мэдэж  авах, тэр дүндаа дотоод сэтгэлийг нь гүнзгий мэдэх нь чухал шүү. Гэр бүл бололцох хүмүүс зөвхөн өөрсдийнхөө төлөө бус удам угсааныхаа төлөө амьдрал зохиож буйгаа санах ёстой.
Тиймээс харилцан бие биенийхээ удам угсаа, гарал үүслийг мэдэж байх шаардлагатай.
Хүн ирээдүйн ажил мэргэжилтэй болохын тулд бэлтгэл сургууль хийдэг бол гэр бүл зохион амьдрахад тийм тодорхой бэлтгэл сургууль бүхэн танд  дээд сургууль болсон байвал зүгээр. Ер нь их, дээд сургуульд суралцаж, цэргийн алба хааж байхдаа гэрлэх буюу гэрлэсэн байх нь төдий л тохиромжтой биш байдаг. Учир нь тэд нэг талаар амьдрал ахуйгаа бие даан бүрэн дүүрэн аваад явах нөхцөл бололцоо хангалтгүй, нөгөө талаар айл гэрийг авч явах давхар бэлтгэл сургуулиа гүйцэд эзэмшээгүй явдал байна гэж хэлж болно.
Сонгон эзэмшсэн ажил мэргэжилдээ үр бүтээлтэй, эрүүл саруул амьдарч ажиллахын түшиг тулгуур бол гэр бүлийн харилцаа мөн болохоор амьдралд тохиолдож болох элдэв бэрхшээл, зовлон жаргалаа урьдчилан тунгааж ярилцахгүйгээр хайр дурлалдаа хөтлөгдөн яарч гэр бүл болох нь алдаа болно. Хайр сэтгэл л байвал бүсад саад бэрхшээл юү ч биш гэж үзэх нь тийм чиг зөв зүйтэй биш. Нэг насны жинхэнэ хувь заяагаа зөв залах ийм хариуцлагатай асуудалд холч ухаан, мэргэн оюун, хатуужил тэвчээр зайлшгүй шаардлагатай. Энэ нь юу вэ? гэвэл: " Насан туршийн ханиа сонгохдоо удаан хугацааны нөхөрлөл үерхлийн явцад батжин дассан, шийдсэн сэтгэлийнхээ тогтвортой байдлыг хадгалж бие биедээ зуун хувь итгэсэн үнэнч журамтай үүрдийн хань нь болж явах юм. Иймд эхнэр, нөхөр хэмээх эрхэм нэр төрийг сахин гэр бүлээ баталгаажуулан бүртгүүлэхийн өмнө бүгдийг сайтар төлөвлөж, нэгэнт хийж (төлөвлөсөн) зорилгодоо хүрэхийн тулд ухамсар, тэвчээртэйгээр бие биедээ харилцан хүлээцтэй, хандаж хүндлэх явдал хамгийн чухал".


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats