Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Ааш занг нь сайтар мэддэг байх:
Амьдрал хайр дээр тогтдог гэлцдэг. Харилцан бие биедээ хайртай байхгүй яахав. Монголчүүд:
"Аваагүй байхав авгай сайхан
Алаагүй байхад үнэг сайхан" гэдэг.
Өнгө харж гэр бүл болцгоочихоод дараа нь гарч ирэх элдэв асуудлыг шийдвэрлэхүйц ойлголт, сэтгэлийн тэнхээгүйгээс болж гэр бүлийн тогтворгүй байдал үүсэх нь бий.
Ямар ч л байсан нэгнийгээ хүндэлдэг, хүлээцтэй тэвчээртэй зан аль алинд нь байж гэмээ нь айл шиг айл болно.
Өнөө үед үйлэнд үран, үгэнд цэцэн шударга... гэх шинжийг нь биш царайлаг, сайхан биетэй, эд хөрөнгө, мөнгийг илүүд үзэж танилцаад бараг долоо ч хонолгүй тоонот гэрт толгой холбох нь элбэгшжээ.
Сүүлийн үед эцэг, эхийн үл ойшоосноос юмуу эсвэл ханиа шинжиж чадаагүйгээс, эсвэл өөрсдийн болчимгүй сонголтоос болж амьдралдаа алдах, хүсээгүй жирэмслэлт, гэр бүл салалт үүсч байна.
Эдгээр нь хүний эрхийн асуудал. Гэвч хүн өөрийн амьдрал, ирээдүйгээ шийдэх гэж байж, ийм хүнд асуудалд толгой мэдэн хайхрамжгүй хандаж болно гэж үү.
Хориод насны нэг охин эмэгтэй найздаа  би нэг хүнтэй найзлаад сайн л бол хоёр сар болоод уйдчих юм. Бид нарын аав, ээж 20,30 жил зөвхөн ганцхан хүнтэйгээ яаж амьдардаг байна аа? Би л лав чадахгүй " гэж ярьжээ.
Яриаг нь сонссон найз (Энхбайгаль) нь: Миний бодлоор хань болох хүнээ ханилан суухаасаа 2-3 жилийн өмнө сонгоод ааш зан, ар гэр, амьдрал ахуй, эцэг эхийг нь судалж
тодорхой шалгуураар шинжиж байж сая ханиа сонгох нь хамгийн зөв алхам гэж бодлоо илэрхийлсэн байх юм.
Энэ хоёр бодолд хэрхэн хандахаа бод доо.
Цаг үеэ дагаж бүх л зүйл өөрчлөгддөг дөө.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats