Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Ханилах хүнийхээ угсаа гарлыг нь сайн мэдэж байх
Энэ нь зөвхөн удам сайтай байх гэсэн үг биш юм. Зарим тохиолдолд ах, дүүгийн хүүхдүүд нэгнийгээ танихгүй суучихсан байдаг. Өнгөрсөн хойно нь бүхнийг мэдэж хичнээн харамсавч баршгүй. Тэгээд ч цус ойртох нь үр хүүхэд өвчин эмгэгтэй гарах тэнэг мунхаг болох гээд элдэв муу нөлөөтэй. Иймд өвөг дээдэс маань охиндоо, хүүдээ хань сонгохдоо аль болох нутгийн (эцгийнхээ талыг баримтлан) холыг хардаг байжээ. Энэ нь бас нөгөө талаар залуус (эр, эм) бие дааж амьдрах, үлмаар хүүхдүүдийнхээ гэр бүлийн амьдралд хошуу дүрэхгүй, хов жив гарахаас сэргийлнэ.
Гэхдээ анхаарах зүйл гарсаар байна. Аав, ээжээсээ хол яваа залуус яваа газраас ханьтай болоод ирэх тохиолдол элбэг болох төлөвтэй.
Нэгэн айлын хамаатны (өвгөдийн үеэс төрөл, садан, хамтаан гэж иржээ) нэг эмэгтэй орост сурч байхдаа хүнтэй суужээ. Үүнийхээ дараа нутагтаа нөхөртэйгээ ирснийг аав, ээждээ хэлсэн байна Тэгэхнээ охины нь суусан хүн (нөхөр) нь аавынх нь дүүгийнх нь хүүхэд байсан аж. Тэрээр (нөхөр болох хүн ) ахынхаа хамт багадаа өнчрөөд 2 өөр айлд өргөгдсөнөөс хорондоо хөндий өсчээ. Хүүхдүүдээ бие биетэй нь харилцан танилцүүлж мэдүүлээгүй явснаас ийм явдал үүсэхэд хүрчээ. Хүүхдүүдийн буруу гэж юү байх вэ? дээ.
Нэгэнт суучихсан хүмүүсийг шууд салгахад хэцүү нь мэдээж. Ямар ч л байсан учрыг аав нь охиндоо хэлжээ. Тэр хоёр хүүтэй болсон боловч хүү нь төрөлхийн тахир дутуу гарч эндсэнээр аргагүйн эрхэнд салахад хүрсэн байна.
Энэ мэтийн жишээ, баримт цөөнгүй яригдах боллоо.
Иймд удам судар, хамаатан, садан, төрөл овогоо сайн судалж, мэдэх нь илүүц зүйл биш.
Ахмадын үгийг сайтар сонсож тэднээс овог гарал, цусан төрлийн холбоонуудаа асууж мэддэг байснаар гэр бүл, түүний бүтцийн хувьд өргөн ойлгоцтой болдог байжээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats