Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Царайны сайхнаар цай сүлдэггүй гэдэг
Хань нөхөрөө сонгохдоо маш ухаалаг хандаж чадаагүйгээс зовлон амсаж байгаа тохиолдол байсаар. Нөхөр нь архи ууж ирээд агсан тавих, эхнэр хүүхдээ доромжлох, зодох гээд элдэв бусаар дарамтлан зовоодог. Эхнэр нь ч гэсэн....
Иймээс энэ байдал нь Монголд төдийгүй дэлхий дахинаа гэр бүл салалт ихсэх шалтгаан болж байна. Ханилах гэж буй хүмүүс бие биений зүрх сэтгэл, зан аашийг нь сайн мэдээгүйгээс энэ бүхэн болдог болов уу.
Сүүлийн үед зарим охид маань мөнгөтэй л хүнтэй суувал бусад зүйлс хамаагүй мэтээр ойлгодог болж байна. Үүнтэй холбогдуулан нэгэн жишээг дурдъя.  Оюутан Б. Дэлгэр "охид маань ихэнхдээ цаашдын амьдрал, үр хүүхэд аав ээж болох тухайгаа бие биедээ ярьцгаадаг.Би байрныхаа гадаа 18-22 насны тав, зүргаан охинтой саравчинд сууж элдвийн л юм ярьцгааж байтал нэг мэдэхэд бидний дунд ирээдүйн нөхрөө хэрхэн сонгох вэ, нөхөр болох хүнээ ямар шүү хүн байгаасай гэж хүсч байна. Ямар шалгуураар нөхрөө сонгох вэ? гэсэн яриа өрнөчихсөн байлаа. Гэтэл тэдний ихэнх мөнгөтэй, байртай, ар гэрийн татлаа түлхээгүй, халамжтай, өөрсдөөсөө хоёр гурав ах хүнтэй сууна гэж хариулж байсан юм.
Энэ яриа эдгээр охидын нөхрөө сонгох тухай санаа бодол нь нөхрөө сонгох миний бодол, шалгууртай огт таарахгүй байсан. Энэ яриа надад их сонин санагдсан учир би цааш үргэлжлүүлэх зорилгоор " яагаад гэж асуусан. Тэр ч бүү хэл энэ охидын хоёр.гурав нь гадаад хүнтэй сууна гэж хэлж байсан юм. Тэдний бодлоор бол мөнгөгүй хүн хэзээ ч аз жаргалтай амьдарч чаддаггүй гэж боддог ажээ. Харин миний хувьд нөхрөо сонгоход тийм ч чухал биш мөнгө бидний амьдралд зайлшгүй хэрэгтэй ч, хэрэглээ гэсэн утгаар нь би ойлгодог. Бэлэн мөнгөтэй хүнтэй сүух биш, өөр өөрсдийнхөө толгой, хүч хөдөлмөрөөрөө амьдралаа цогцлоох ёстой гэж боддог" гэж байна. " Эд хөрөнгөнд нь болоод гэрлэж буй хүн эрх чөлөөгөо худалдаж байгаа хэрэг" (Жорж Херберт гэдэг хүн хэлсэн бил үү) гэсэн үг байдаг.
Нэгэн их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан " нөхрөө сонгоход юуг голлон анхаарах вэ?" гэсэн асуултанд хариулж бичихдээ: " Ямар ч бай хэлэх зүйл гэвэл гэр бүл бололцохдоо мөнгө харж гадны хүнтэй суухгүй, мөнгө хайрлаж нутгийн хүүхэн (нөхөр) авахгүй байгтүн. Ингэвэл танд болон ирээдүйн Монголд тустай" гэжээ. Монгол ген, цэвэр удам судартай байя гэвэл эхлээд шинж, дараа нь сонго. Охид, хөвгүүддээ хэлэхэд хамгийн чухал нь хайрлаж, хайрлуулж, ханилах хүнийхээ сэтгэлийг маш сайн ойлгож, хайртай хүнийхээ төлөө бүгдийг хийж чаддаг "шидтэн" байгаарай гэмээр байна.
Монгол бүсгүйн цэвэр ичимтгий зан чанар, төлөв төвшин төрх одоо ч гэсэн байсаар. Харин үүнийг л охид, бүсгүйчүүд минь бүү орхигдуулан гээгээсэй.
"Хань шиг хань байх итгэлийн тэнгэртэй
Хайрлах шиг хайрлах сэтгэлийн тэнхээтэй
Тийм л хүн хань чинь байх учиртай шүү
Тэнгэрлэг охидүүд минь бодож л яваарай" гэсэн   нэгэн   яруу   найрагчийн   бичсэн шүлгийн мөрүүд байдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats