Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Гэр бүлийн үндэс нь зөв сэтгэл, зөв хайр, зөв явдал л байх ёстой.
Бүрханч ламтан Г.Пүрэвбат
Өвог дээдэс хүүхдийнхээ хань нөхөр болох хүнийг гярхай нүд, холч ухаанаар сонгодог байжээ. Тиймээс ч амьдралд салж сарниад байх нь бага байжээ. Орчин цагт гэр бүлийн хувьд эдийн засгийн сонирхол, гэрээн дээр тулгуурлан хамтран амьдрагчид бий болжээ. Хайр сэтгэлийн нарийн холбоон дээр тогтоогүй гэр бүл бий болсноор сөрөг үр дагавар ч өсч байна. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн, Гэр бүлийн зэрэг хуулиудын заалтанд тусгагдах болсноор харагдаж байгаа юм. Сүүлийн үед сонин хэвлэлээр "танилцья" гэсэн булангууд цөөнгүй нийтлэгдэх боллоо. Жишээ нь: "Хонгор зул" сонины нэг дүгаарт "Би (эмэгтэй) 23 настай , өндөр гоолиг, царайлаг, архи, тамхи хэрэглэдэггүй, боловсролтой. Миний ханилан суух залуу булчинлаг, царайлаг, машинтай, эдийн засгийн боломжтой, дээд боловсролтой байвал сайн" гэсэн байна.
Хүн ханиа сонгох нь аргагүй л эрхийн асуудал юм даа. Амьдралын их замд гэр бүлийн дотор маргалдаж, муудалцах зүйлс бишгүй гарч таараа. Энэ бүгдийг нэгэнт л болж бүтнэ, амьдрана гээд суусан хоёр хүний сэтгэл, тэвчээр хатуужлаар л давж гарах ёстой. Энэ нь чухал сонголтын нэг.
Өнөөг харж гэр бүл болчихоод дараа нь гарч ирэх элдэв асуудлыг шийдвэрлэхүйц ойлголт, сэтгэлийн тэнхээгүйгээс болж гэр бүлийн тогтворгүй байдал үүсэх нь цөөнгүй.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats