Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Залуучууд бие биетэйгээ танилцаж нөхөрлөхийн өмнө юүг анхаарвал зүйтэй гэж үздэг вэ?
• Зан харилцааны соёл
• Биеэ авч явах байдал
• Амьдрал, хөдөлмөрийн сайн сайхныг ойлгох чадвар зэргийг эхлэн судлах нь зөв гэж үздэг.
Үерхэл, нөхөрлөлийн явцад
• Харилцан бие биенээ  аль болохөөр бүрэн таних мэдэх.
• Харилцан бие биеэ ойлгох
• Харилцан хайр сэтгэлээ өгөх
• Амьдралаа төлөвлөн ярилцах нь зүйтэй.
Та эрүүл сарүүл амьдарч, өөрийн сонгосон ажил, мэргэжилдээ үр бүтээлтэй ажиллахын тулгуур болох гэр бүлийн харилцаанд өөрөө өөрийгөө бэлтгэх хэрэгтэй.
Гэр бүл үүсгэн амьдрах хайр сэтгэлтэй л бол болоо гэж "хайр дурлал"-даа хөтлөгдөн бусад бүх юм хамаагүй гэж хандах нь учир дутагдалтай байдаг.
Та өөрийнхөө "жинхэнэ" хувь заяаг шийддэг хань нөхрөө харилцан шинжиж зөв сонгох асуудлыг шийдэхэд "ухаан" бодол, тэвчээр гаргах зайлшгүй шаардлагатайг мартаж болохгүй.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2 дамжааны эмэгтэй оюутан П.Болорцэцэг бидэнтэй хийсэн ярилцлагадаа дараах зүйлийг онцлож байсныг толилуулья:
"Би ханиа шинжиж сонгох талаар монгол ямар ёс, уламжлал байдгийг мэдэхгүй л дээ. Гэхдээ өөрийнхөөрөө тайлбарлахыг хичээе."
Миний бодлоор хүүхдийнхээ ямар хүнтэй суух, ямаршуу ханьтай болох асуудлын 80 хувийг эцэг, эх мэддэг билээ. Яагаад гэвэл биний аав, ээж хэзээ ч худлаа хэлэхгүй, ямар ч байсан голыг нь олоод дүгнэдэг.
Жишээ нь: Миний үерхдэг бандийг хараад ээж маань "наад хүү чинь томоотой сайн хүү байна. Миний охиныг гомдоохөөргүй , юу юугүй цохиод авах хүн биш байна. " гэж хэлж байсан юм.
Удам судрыг нь сайн судлах хэрэгтэй. Удам сайтай хүн гэдэг чинь хэзээ ч сайн талаа алдахгүй, ер нь цусны юм гэдэг чинь хэзээ ч салахгүй айхтар юм байдаг шүү дээ. Нэг хүнтэй үерхлээ гэж бодоход уг хүнийхээ зан, ар гэр, амьдрал, байгаа байдал бүгдийг нь л таньж мэдэх ёстой.
Бидний өвөг дээдэс "Нөхрийн сайныг ханилан байж мэддэг" гэж үнэхээр онож хэлсэн байдаг. Дээр үед хүүгийн тал бэр гуйж очиход тэр айлынхан (охины эцэг, эх нь хүргэн болох хүний удам суудлыг нь мэдчихсэн байдаг) хүргэн болох хүн нь таалагдахгүй бол эс зөвшөөрөх тохиолдолд: "Манай охиныг хүн гуйсан" гэж хэлдэг байжээ.
Орчин үед "бид хоёр бие биедээ хайртай, хагацахгүй  салахгүй гэсээр, эцэг эхээсээ зөрсөөр байгаад амьдралаа холбосон"  улсууд олон байгаа. Тэдний дунд сайхан амьдарч яваа хүн ч бий. Ээж, аавынхаа үгэнд орох минь яалаа гээд зовлон үзэж буй хүмүүс ч бий  Эцсийн эцэст ханиа л зөв сонгож чадвал баян ч бай, ядуу ч бай сайхан амьдарна. Хүний эцэг, эх буруу, худлаа юм хэлдэггүй юм шүү. Орчин үед ханиа сайтар шинжиж сонгох нь цаашдын амьдралын гол зангилаа, утга учир нь байх ёстой "гэжээ.
Насан үүрдийн хань нөхрөө сонгохдоо "бид чинь зөвхөн өөрсдийнхоо төлөө биш, удам угсааныхаа төлөө амьдрах юм шүү дээ" гэдгээ давхар анхаарах. Тийм  учраас би чинь ямар удам угсааны хүн билээ. Миний өвөг, төрөл садан, хамаатан (ойр, холын) маань аль нутгийн улсууд бол, би ямар жил, мэнгэтэй билээ? гэх зэргийг тунгаан мэдэх шаардлага гарна.
Эдгээрийн хариуг өвөг дээдэс, ахмадаасаа сонсож мэдэх ёстой. Тэд ч хэлж, мэдүүлдэг сайхан заншилтай. Энэ нь үр хүүхдийн хувьд өрх бүл, түүний бүтцийн талаар тэднийг өргөн ойлголттой болгодог байна.
Өвөг дээдсийн маань ийм ёс заншил (үүнийг харанхүй бүдүүлэг гэж зарим ном зохиолд тэмдэглэдэг байсан) нь өвлөгдсоөр, одоо ч зарим нутаг хадгалагдсаар байгаа.
"Аавын сургаал алт
Ээжийн сургаал эрдэнэ" гэдэг.
Эцэг эхчүүд, хүүхдийнхээ сайн сайхны төлөө гэсэн санааны үүднээс тэднээс хань нөхрөө сонгоход өөрсдийн зөвлөгөө, саналаа хэлэхийг боддог. Залуус эцэг, эхийнхээ санал зөвлөгөөг хайхрахгүй байж болохгүй. Эмээ өвөө, эцэг эх гярхай нүд, холч ухаанаар амьдралд хандлаг арвин түршлагатайг анхаарах нь чухал. Тэд залуус та нарын хань ижлээ шинжин сонгоход нийгмээс олгосон эрхийг алдагдуулахгүй нь мэдээж.
П.Болорцэцэг эмээгийнхээ хэрхэн ханьтай болсныг ингэж ярьсан юм. "Эмээгийн маань аав нь том охин дээрээ ирдэг Содном хэмээх залууг 3 жил гаруй хүлээлгэж (гүйлгэж) байж охиноо огсөн гэдэг. Содном гуай (нөхөр болох залуу) үд хавьцаа ирээд гэрт (эхнэр болох хүнийхээ) нь сууж л байдаг байсан аж. Ийнхүү уйгагүй хөөцөллсөн хичээсний хүчинд эхнэрээ олж авсан гэдэг."
Эхнэр (эмээгийн ээж) санаа зовон асуухад аав (эмээгийн) нь: "Үнэхээр амьдарья гэж бодож байвал уйгагүй хүлээж л байг, харин үнэнээсээ хүсээгүй бол удахгүй алга болно, харж л байя" гэж хариулж байсан ажээ.
Үе үеийн түүх намтар, өвөг эцгийн үгийг сонсож байгаасай
Хань нөхөр болох хүнийхээ аав, ээж болоод төрөл саданг судлах нь хангалттай биш. Хамгийн гол нь танилцаж буй хоёр залуу өөрсдийн дотоод сэтгэлээ харилцан нээж, бие биендээ илэн далангүй ярьж чаддаг, ярьснаа хэрэгжүүлж чаддаг байх.
Аз жаргалтай гэр бүл байхын нэг үндэс нь харилцан бие биенийхээ зан заншил, харилцан бие биенээ хүндэтгэх хайр сэтгэл болон бие биенээ гэсэн сэтгэлээс үүдэн гарч байдаг.
Эхнэр, нөхөр хоёрын хайр сэтгэлийг улам бататгах нөхцөл нь хоёул бие биенийхээ сэтгэл санааг ойлгож байх явдал юм. Бүх талаараа адилхан, ижил зан төрхтэй хоёр хүн гэр болох гэж ховор. Харин ижил төстэй чанарууд нь ихэнх хувийг эзэлж байвал бие биенээ ойлгож, эв түнжинтэй амьдрахад нөлөөтэй.
Хүний хань ижил гэдэг халамжит ханийхаа үгэнд нь баярлаж, хайрын нандин агаад халуун дулаан үгийнх нь хүчээр ажил амьдралаа идэвхжүүлж, өөрөө ч улам хөгжин дээшилж байдаг жамтай шүү дээ.
"Хүнийг ханилан байж
Морийг үнан байж танина" гэдэг
• Хань, нөхрөө амьдралын янз бүрийн нөхцөл (баяр ёслол, хөдөлмөр, баяр хөөр, баясгалан, уй гашуу, гуниг зэрэг)-ийг сайтар таньж мэдэх. Энэ явцад хань, нөхөр болох хүний чинь нөхөд нь хэн болох, чухам ямар юманд сонирхолтой, зан араншин, дотоод сэтгэлийг гээд олон зүйлийг ойлгодог. Амьдралаас үзэхэд хүүхэд нас (12,13-тай)-наас үе тэнгийнхэнтэйгээ нөхөд, үерхэн нөхөрлөж, ажил, сургууль, соёлын талбарт санал бодлоо солилцон явж байх. Ингэх нь хүнийг танин мэдэх, амьдралыг ойлгоход нэмэртэй байдаг. Тийм биз дээ.
• Гэрлэх насны залуус заяаны хань нөхрөө судлан шинжих, сонгох талаар ямар шүү бодол санаатай явдгийг сонирхвол уламжлал, шинэчлэл хослож байгаа нь харагдаж байна. Тухайлбал:


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats