Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Янаг
Уул ус нь тэгш бол
Жигүүртэн дөнгөдох нь яруу
Үг сэтгэл нэг бол
Үг хэл найрамдуу
Сэтгэлийн амраг гэгч нь
Шижир алтнаас үнэтэй юм
Шилж түүнийг авах нь
Хямдгүй хэрэг дээ
Үнэн сэтгэл гэгч
Энэхүү ертөнцөд ховор юм
Учирч түүнийг олох нь
Орчлон дээр чухаг юм Н
ийлсэн хоёр сэтгэл нь
Мянган лан алт шиг
Зайгүй хатуу нягтад нь
Зүүний үзүүр орохгүй
Янаг амраг гэгч нь
Эмзэг гэдэг нь яах аргагүй
Яльгүй бяцхан хөндвөл
Эвлэрч эвдрэх нь хялбархан

Дашдоржийн Нацагдорж


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats