Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
БЭР
2011/10/28
Ардын дуунд:
" Хажуу газар ургана гэдэг нь
Хайлаас юу модны жам юмаа хөө
Харийн газар очноо гэдэг нь
Бүсгүй хүний заяа юмаа хө" гэж дуулдаг.
Нартын жамыг даган насны ханьдаа ирсэнээр хадам бэрийн харилцах ёс хөвөрч эхэлдэг.дэлгэрэнгүй
Хадам бэр
2011/10/28
Хүний охиныг бэр болгон авна гэдэг тухайн өрхийн хадам эхээс маш их хамааралтай. Бэрийгээ өөрийнхөө төрсөн охиноос илүү үзэж байж хадам эх бэр хоёр зохицож амьдарна. Хадам ээж өөрийнхөө залуу нас охидын охин'той бол хүмүүжил зэргийг маш нарийн цэгнэн үзэж байж бэртэйгээ харьцах нь зүйтэй.
Хадам эх бэр хоёр хэр зэрэг бие биенээ ойлгож хүндлэнэ тэр хэмжээгээр тэр айлын найрсаг амьдрал эхэлнэ.
дэлгэрэнгүй
Хадам хүргэн
2011/10/28
Хүргэн болж буй хүн нь тэр айлын нэгэн бүрэн эрхт гишүүн болно гэсэн үг. Иймээс хадам аав нь хүргэнээ төрсөн хүү шигээ, хүргэн нь хадам аавыгаа эцэг шигээ хүндлэн харьцах учиртай.
Амьдралд аль алдаа гаргахыг хэлж барах вэ? Тиймээс бие биенээ хүний хүн гэдэг утгаар биш " бид нэгэн санаа, нэгэн амьдралтай, нэгэн зорилготой байх ёстой" гэдэг зарчмыг барьдаг. дэлгэрэнгүй
Бэр-хадам аав Хадам аав- бэр
2011/10/28
Бэр хүн аавын ор дэрэнл ойртож болохгүй гэдэг. Хадам аавынхаа үгийг ихэд хүндлэн сонсож, хадам аавын дэргэд нүүр амаа будах, үс гэзгээ самнах, эллэв муу үг хэлэх, чанга дуугаар инээх, энгэр заамаа задгай байлгах зэргийг ихэд цээрлэдэг.
Тун учиртай хэрэгдэлгэрэнгүй
Хадам ээж-бэр Бэр-хадам ээж
2011/10/28
Хадам ээж, бэрүүд өөрсдийнхөө зан чанарыг мэдэж ойлгох нь чухал. Хадам бэрийн хоорондын харьцаа нь зан чанар, хүнлэг сэтгэлээс шалтгаална.
Эмэгтэй хүн айлын бэр болохдоо юуны өмнө хадам ээжийнхээ зан чанар, юунд дуртай вэ, түүнийг нь мэдээд түүнд тохируулан харьцаж итгэлийг нь олбол хоорондын харьцаа нь дотно ойр байна.
Хадам эх-Бэр юунаас болж хооронлоо эвгүй харилцааг үүсэгдэг бол
Тэгвэл энэ нь ямар учраас юм бол?
дэлгэрэнгүй
Хадам таньд хэлэхэд илүүдэхгүй боловуу
2011/10/28
Бэр хүргэнтэйгээ харьцахад...
- Байнга үглэх юмуу сургамжлан заах аргыг урьтал болгохгүй байхыг хичээ.
- Залуу хүмүүс ухаантай бол өөрсдөө алдаагаа олж харна.
- Бэр, хүргэнийхээ талаарх элдэв ярианд төдийлөн итгэж, өөрөөсөө болохгүй. Та нар бэр, хүргэнийхээ сайн муу талыг үнэлэн ойлгож чадна шүү дээ.
- Бусдын болон хүүгийнхээ дэргэд бэрийнхээ эхнэрийг нь, бэрийнхээ дэргэд хүүгийнхээ нөхрийнх нь тухай эцэг, эх худ нь хэлж, гомдоллох хэрэггүй.дэлгэрэнгүй
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats